Мэдрэлийн судас дарагдах нь

Нурууны нугалам хооронд нугаснаас дагалдан гардаг гучин нэгэн хос мэдрэл байдаг. Эдгээр мэдрэлүүд дарагдсанаас болж дараах шинж тэмдэг илэрнэ.

Хүзүүний нэгдүгээр үе хоорондох мэдрэл дарагдахад: Толгой байнга өвдөх зовиур илэрнэ.

Хүзүүний хоёрдугаар үе хоорондох мэдрэл дарагдахад: Нүдний төвд өөрчлөлт орж улмаар хараа муудна.

Хүзүүний гуравдугаар үеийн хоорондох мэдрэл дарагдахад: Шилэн хүзүү хөших, халах зовиур байнга илэрнэ.

Хүзүүний дөрөвдүгээр үеийн хоорондох мэдрэл дарагдахад: Дал, мөр үү хөшиж өвдөх зовиуртай болно

Хүзүүний тавдугаар үеийн хоорондох мэдрэл дарагдахад: Гар бадайрах, чинэрэх зовиур илэрдэг.

Сээр нурууны 1, 2 дугаар үе хоорондох мэдрэл дарагдахад: Бамбай булчирхай, зүрхэнд өөрчлөлт орно, зүрхээр хатгуулах, зүрх дэлсэж тайван бус байдал зонхилно.

Сээр нурууны 3, 4 дүгээр үе хоорондох мэдрэл дарагдахад: Цөс өтгөрөх, цөсний хана зузаарна.

Сээр нурууны тавдугаар үеийн мэдрэл дарагдахад: Элэгний үйл ажиллагаанд саатал учирч элэг нянг ихээр хурааж өгдөг.

Сээр нурууны зургадугаар үеийн мэдрэл дарагдахад: Ходоодны үйл ажиллагаа хэвийн бус болж, ходоод өвдөх,өвчүүний ард зовиурлана.

Сээр нурууны 7, 8 дугаар үеийн мэдрэл дарагдахад: Нойр булчирхай ,дэлүүний үйл ажиллагаа мууддаг.

Сээр нурууны 9, 10, 11 дүгээр үеийн мэдрэл дарагдахад: Бөөр, бөөрний дээд булчирхай, бөөрний цоргоны үйл ажиллагаа мууддаг байна.

Бүсэлхийн нэгдүгээр үеийн мэдрэл дарагдахад: Бүдүүн гэдэсний өгсөх, уруудах хөндлөн хэсэг саатаж өтгөн ялгарахад саад учирч болно.

Бүсэлхийн 2, 3 дугаар үе хоорондын мэдрэл дарагдахад: Мухар олгой үрэвсэх, эмэгтэйчүүдийн, сав, өндгөвчийн үйл ажиллагаанд өөрчлөлт орно.

Бүсэлхийн 4, 5 дугаар үеийн мэдрэл дарагдахад: Бүдүүн гуя дагаж өвдөх, эрээн булчин чинэрэх, хөлийн ул, өсгий өвдөх зовиур илэрнэ.

 

Сэтгэгдэл үлдээх on Мэдрэлийн судал хаана дарагдсанаас үүдэн өөр өөр өвдөлт үүсдэг. Тухайлбал...

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.