НОЙР БУЛЧИРХАЙН АРХАГ ҮРЭВСЛИЙГ ЭМГҮЙГЭЭР АНАГААХ ҮНЭТ НОГОО, УРГАМАЛЫН ЦАЙНЫ ЖОРУУД

Амгалан сайхан уу

Хурц үрэвслийн үед эмнэлэгт яаралтай ХАНДАНА УУ

ХАРИН эмчилгээний дараах илааршуулах СУВИЛАЛ нь өвчин шат ахин хүндрэхээс урьдчилан сэргийлэх цаашлаад нойр булчирхайн үрэвсэл бүрэн эдгэрч эд эс нөхөн төлжихөд нэн тустай.

ХООЛЛОХ ХАТУУ ДЭГЛЭМ

Өдөрт 5-6 удаа бага тунтай зөөлөн зоог хүртэх, шингэн сайн уух( өдөр алгасан тахианы цээж мах, тугалын мах эсвэл залуу үхрийн жигнэж эсвэл чанасан мах)
Гурвалжин будаа, шар будаа, бор будаа, кинуа, овьёосны нэвс

Долоо хоногт 2-3 удаа веган зоог
Долоо хоногт 2-3 удаа үдэш зөвхөн ногоо эсвэл исгэлэн бус жимс зооглох
Долоо хоногт 2-3 түүнээс олон удаа 16 цагийн мацаг барих
Халуун хүнд зоогоо болж өгвөл өдөр дунд идэх (Өдөр тутмын зоогоо гоньдоор амтлах)
Халуун зоогоо жигнэж чанаж болгон болсон зоогондоо натив ургамлын тос багахан хийж иднэ. ( Майлангын тос онцгой сайн)

Анагаах увьдаст хүнсний ногоонууд:

Гоньд ,семечко тмина, Kümmel, caraway seed

Гоньдны тос, Carvon хэмээх бодис бүхий эфирийн тос агуулдаг нь цөсний урсгалыг жигд нэмэгдүүлж ходоодны шүүс ялгаралтыг сайжруулж өвчин намдаан, гэдэс дүүрэлтийг намдааж гэдэсний ашигтай бактерийг идэвхижүүлж өвчин үүсгэгч хорт бактеруудыг устгадаг ачлалтай.

Тунхууны, хрен, Meerretich, hörseradish

Гичийн тос агуулдаг энэхүү халуун амтат ногоо нь өвчилж сульдсан нойр булчирхай, элэг, ходоод, гэдсийг анагааж сэргээх тустай.

ЖОР 1
Тунхууны-г хальсалж угаан нарийн үрүүлээр үрж багахан нимбэгний шүүс эсвэл алимны тунадаст органик цуугаар амтлан амны жижиг халбага майлангын тос, чимх давс хийн сайтар холин хоолны үедээ иднэ Нэг удаадаа дангаар 20г орчим хэмжээтэйг хэрэглэнэ.
ЖОР 2
Хэд дахин их хэмжээний үрсэн лууван эсвэл хүрэн манжин булцуут байцааны аль нэгтэй хольж дээрх маягаар амтлан салат хийн зооголж бас болно. Тосны хэмжээг аль болх багавтар хийнэ.

ЖОР 3
200г нарийн үрүүлээр үрсэн тунхууны
400г сайн чанарын шингэвтэр зөгийн бал
Үрсэн тунхууны-г тагтай сайтар угааж хатаасан шилэн саванд хийн дээр нь зөгийн балаа хийн сайтар хутган таглаад 24 цаг сэрүүн газар байлгасны дараа өөр цэвэр шилэнд шүүн тунхууны амттай тунгалаг зөгийн балаа сайтар таглан сэрүүн хадгална. Хөргөгчинд хийхгүй.
Өдөрт 1 халбагыг амандаа уусгаж иднэ. Уг бэлдмэлээс авах бүртээ угаасан хуурай халбага хэрэглэсэнээр хөгцөрч муутахгүйг анхаарна уу
ЖОР 4
3 амны том халбага үрсэн тунхууны
1 амны жижиг халбага зөгийн балтай холин өдөр бүр хоолон дээр иднэ

ЖОР 5
Тунхууны, зөгийн бал, нимбэгний шүүс адил хэмжээтэй хольж цэвэр шилэнд савлан өдөрт 3 удаа амны жижиг халбага иднэ. Энэхүү жор нь өвлийн улиралд онцгой сайн.
Дархлааг сайжруулж халдварт өвчинөөс урьдчилан сэргийлнэ.

Цикорий, Chicoree, chicory болон Эндивий, Endivien, endive салатууд нь элэг цөсний үйл ажиллагааг сайжруулагч ургамлын гашуун бодис агуулдаг тул зуны дулаан улиралдаа бусад навчит ногоо , бууцай, халгай, багваахай цэцгийн навчтай холин салат хийж байнга зооглохыг зөвлөдөг.

Хаан жүрж, грейпфрут, Grapefruit

Naridin хэмээгч Glykosid агуулдаг нь хүний бие организмаас хорт бодисыг зайлуулагч онцгой тустай. Хоолны дуршил сайжруулж бодисын солилцоог болон хоол боловсролтыг сайжруулдаг.
Жимсийг жүржийн адил хуваан шинэ шүүс гаргаж 150г орчим уух долоо хоногт 1-2 удаа

Артишокен, Artischocken, artichokes

Энэхүү ногоог түүхийгээр болон болгож хэрэглэдэг.
Артишокен нь найрлагадаа олон төрлийн витамин, минерал, бодисуудыг агуулдагаас CYNARIN хэмээгч онцгой чанар бүхий ургамлын бодис агуулдаг. Шүүсэнд, тосонд дарсан артишокен байдгаас оливын тосонд дарсан нь эрүүл мэндийн тустай.
Түүнд агуулагдах ургамлын гашуун бодис нь элэг цөс, нойр булчирхайн хор тайлах, үрэвслийг анагаах гайхалтай өндөр чадамжтай. Тийм ч учраас энэ үнэт ургамлын дуслаар уудаг шинэ шүүс био дэлгүүрүүд болон аптект борлуулдаг.

Халгай болон багваахай цэцэг болон навчний салат

Шиэхэн түүсэн нэг том атга орчим багваахайн навч цөөн тооны цэцэг, нэг багахан атга халгайн залуу навч сайтар угаан чимх давс, алимны цуу эсвэл нимбэгний шүүс, майлангын тосоор амтлан шинэхэн салат хийж зооголно. Хавар зундаа долоо хоногт 1-2 удаа
ЖИЧ: Бууцай болон бусад шинэ ногооны салатанд хольж хийж болно оо.

СУВИЛАЛЫН ЦАЙНУУД

ЖОР 1
НОГООН ЦАЙ (Өглөөд уух) 3 долоо хоногоос дээш
1 амны жижиг халбага хуурай цайг 300г буцлаад уурыг 2 минут дарсан халуун усанд хийн таглаж 2 минут хандлан тайван ууна.
Ногоон цайнд агуулагдах EPIGALLOCATECHINGALLAT/ EGCG товчилсон нэр бүхий бодис нь нойр булчирхайн хавдрыг эсэргүүцэх өндөр чадалтай юм.

ЖОР 2
РОЗМАРИНЫ ЦАЙ, Posmarintee, rosemary tea+
МЭРГЭН ЦАЙ, мудрец чай, Salbeitee, sage tea холимог цай бэлтгэн үдэш ууна.
1 розмариний шинэ мөчир
5 ширхэг мэргэний навч
300г буцалсан халуун усанд хийн тагалж 5 минут хандлан 1 амны жижиг халбага зөгийн балаар амтлан аажуу ууна. Зөгийн балыг цайг хандласаны дара уухдаа хийнэ.

Розмарин, мэргэн хоёр найрлагандаа үнэт эфирийн тос, таннин, камфер,сапонин болон гашуун бодис… агуулдаг агуулдаг.
Хурц өвдөлтийг намдааж бактерийн үржлийг бууруулдаг, нойр булчирхайн үйл ажиллагааг сйжруулж гэдэс дүүрэлтийг даруй намдаан булчингуудыг тайвшраан шөнө сайн унтаж амрахад нэн тустай.

ЖОР 3
ХАЛГАЙН ЦАЙ, чай из крапивы, Brennesseltee, nettle tea
2 амны том халбага халгайн хатаасан навч
1 литер усанд хийн зөөлөн гал дээр 10 мин чанан савалж өдөрт 3 удаа ууна. 21 хоногоос дээш хугацаагаар

Халгайн жижиг залуу навч нь CHLOROPHYLL болон XANTHOPHYLL, төмөр болон витамин С-ийн өндөр агууламжтай тул цус шинээр үүсэх бүтцэд маш өндөр үүрэгтэй.
Халгайд агуулагдах SEKRETIN нь ходоод, гэдэс, нойр булчирхайн шүүс ялгаралтыг идэвижүүлж өгдөг жингийн алдагдалтай болон хоолны дуршил муудсан хүнд нэн тустай. Гүйлгэлтийг нэн даруй зогсоодог.

ЖОР 4
БАГВААХАЙН ЦАЙ, чай из одуванчиков, Löwenzahntee, dandelion tea

1 атга багваахайн атаасан навч үндэсний холимогийг 1.5 литер усанд 15 мин зөөлөн галаар чанана. Зоог бүрийн өмнө 3 удаа ууна. 21 хоног тасралтгүй сувилал хийнэ. Хавартаа биеэс хор хөөж цус шингэлэлдэг шидэт увьдастай.

ЖИЧ: Хавар, зун, намартаа түүхий ногооны салат хийж идсэнээр нойр булчирхайг ангаах эдгэрүүлэх гайхамшигт ачлалтай ургамал юм.

ЖОР 5
Маринованный чертополох, Mariendistel, pickled thistle

1 амны жижиг халбага үрийг сайтар нүдэж эсвэл нухаж нунтаглаад 300г халуун усанд хийн тагалж 10 мин хандлан хоолны дараа өдөр бүр 1 удаа ууна. Нийт 3-5 долоо хоногийн сувилал хийнэ.

SILUMARIN хэмээх ургамлын будагч бодис FLAVONOID агуулдаг.
Элэг болон нойр булчирхайн хорыг тайлж анагаах онцгой чадамжтай.

Нэмэлтт зөвлөмж жорууд зургуудын хавсралт тун удахгүй дагалдах болно оо.

ЭРҮҮЛ ЭНХ ЭРХЭМ ЖАРГАЛАНГ ЕРӨӨЕ ҮҮ

Мэдээллийн их сурвалжийг ХБНГУ-ын Heilpraktikerpraxis-дын хамгийн сүүлийн үеийн судалгаа шинжилгээ болон баримтууд голчлон Dr. med E. Schneider-ийн ” Nutze die Heilkraft unserer Nahrung” und ” Nutze die heilkräftigen Pflanzen” болох удаан жилийн судалгааны ажил, эмнэлзүйн ажиглалт үр дүн туршилга дээр үндэслэн бичигдсэн ном ботиудаас авсан болно.

Ю. Отгонцэцэг 2021.01.02 Штуттгарт хот

Сэтгэгдэл үлдээх on Нойр булчирхай, элэг, цөсний үрэвслийг анагаах цайны жорууд ХАДГАЛААД АВААРАЙ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.