Ихэнхдээ хүнд зүйл хүчилж өргөх эсвэл буруу өргөснөөс, удаан хугацаагаар суудаг ажилтай хүмүүсийн нуруунд ачаалал ихэсч нурууны ө.вдөлт үүсдэг байна. Нэг ёсондоо бүсэлхий нурууны үений хөдөлгөөн буурах, булчин шөрмөсний сунах чадвар багасч уян хатан байдлаа алдан улмаар булчин шөрмөсний чангарал нь нуруу ө.вдөх шалтгаан болдог аж.

Үүнээс гадна нугалам яс, үенд үүсэх өөрчлөлт, нугалам хоорондын зөөлөн эдийн ивэрхий, нугалам яс хугарах, гулсах, нугалмайн үений үрэвсэл зэргээс яс, үе томорч нугас болон нугасны ёзоорыг нарийсгаж дарах, нугалам ясны ба нугасны х.авдар гэх мэтчилэн олон шалтгаанаас үүдэн нуруу ө.вддөг байна.

Нуруу, нугасны э.мгэгийг дагалдан дотор эрхтэн, булчинд э.мгэгт өөрчлөлтүүд гардаг нь нуруугаар ө.вдүүлэхийн гол а.юул. Тухайлбал, хүзүүний нугаламын ө.вчний үед нуруугаар ө.вдүүлэхээс гадна толгой ө.вдөх, толгой эргэх, чих шуугих, хараа муудах зэрэг шинж илэрдэг. Нурууны цээжний хэсгийн ө.вчний үед амьсгал, зүрхний үйл ажиллагаанд хүндрэл үүсдэг. Бүсэлхий орчмын нугаламын ө.вчний үед хоол боловсруулах эрхтэн, бөөрний үйл ажиллагаа хямарч, ч.алх сулардаг байна.

Нурууны булчин, үе холбоосыг бэхжүүлэх дасгал хөдөлгөөн хийж, даарч хөрөх, хүнд юм болгоомжгүй өргөх, нэгэн хэвийн байрлалд удаан хугацаагаар ажиллах зэргээс сэргийлбэл таны нуруу ө.вдөхгүй байх боломжтой.

Нурууны ө.вдөлтөөс сэргийлэх энгийн аргууд:

• Ямар нэг зүйл хийж байх үедээ нэг байрлалд удаан суух буюу зогсохгүй бай.

• Утсаар ярихдаа чих мөрнийхөө хооронд утсаа удаан хавчуулахгүй байхыг хичээ. Ингэснээр мөрний булчинд нөлөөлж улмаар нуруу ө.вддөг.

• Хэрвээ машин барьдаг бол машинаа зогсоож гар, мөрөө амрааж яв.

• Унтаж амрахдаа нягт хатуу гудастай унт.

• Даавууны өөдөс болон цайны хатаасан шаараар хийсэн нэг их өндөр биш дэртэй унтах нь зөв. Учир нь, өндөр дэр хүзүү, толгойг хөшихөд нөлөөлдөг.

• Хөлд эвтэйхэн өндөр биш гутал өмс. Ер нь, өндөр өсгийтэй гутал нурууны ө.вчний эх суурийг тавьдаг.

• Мөрөндөө цүнх үүрч явдаг бол аль болох хоёр мөрөндөө ээлжлэн зүүгээрэй.

• Хэрэв хүнд юм өргөж явахаар бол нуруугаа аль болох эгц байлгаад гуяны булчинд хүнд ачааллыг төвлөрүүлэх хэрэгтэй бөгөөд өргөж байгаа зүйлээ биедээ ойр барь.

• Өндөр, овор ихтэй зүйлийг бүү өргөж яв. Өөр рүүгээ аль болох татах хэрэгтэй. Өндөр юман дээр зогсчихоод доош бөхийх хэрэггүй.

• Хүнд юмыг аль болох өргөх хэрэггүй. Энэ нь нуруунд маш их ачаалал өгдөг тул үүнээс зайлсхий.

• Зайлшгүй өргөх шаардлага гарвал хоёр хөлөө нугалж доош суун биедээ нааж өргөөд босох хэрэгтэй.

• Суугаа ажил хийдэг бол аль болох хөлөө ө.вдгөөрөө г.уянаас дээш байхаар нугал. Энэ нь нурууны булчин сунаж гажихаас сэргийлнэ.

• Ямар нэг биеийн хүч шаардсан ажил хийхээр бол эхлээд бөхийх, суниах, хагас эргэх зэргээр биеэ халаах хэрэгтэй.

• Оройд унтахын өмнө хажуу талаараа хэвтээд ө.вдгөө дээш татаж эрүүндээ хүргэхийг бод. Энэ нь нурууг амраах сайхан дасгал болно.

• Түрүүлгээ харж унтдаг бол хэвлий дороо дэр ивж унт.

• Өглөө сэрэнгүүтээ шууд босож болохгүй. Харин сэрээд аажуу тайван хэсэг суниаж биеийн чилээг гарсны дараа бос.

• Нэг байрлалд хөдөлгөөнгүй удаан байсан бол гэнэтийн хүчтэй хөдөлгөөн хийхээс зайлсхий.

Нурууны ө.вдөлтийг э.мчлэхэд эмийн э.мчилгээнээс гадна эмийн бус физик э.мчилгээ, биеийн тамирын дaсгал үр дүнтэй аргад тооцогдож байгаа. Эмийн э.мчилгээ нь тухайн үедээ ө.вчин намдаах, булчин суллах үйлчилгээ үзүүлээд л өнгөрнө. Хамгийн үр дүнтэй арга бол дасгал хөдөлгөөн. Үүнд нурууны сунгалтын болон булчин чангалах дасгал байна.

Бэлтгэсэн: Г.Сайнбилэг  DNN.mn

Сэтгэгдэл үлдээх on Нурууны ө.вдөлтийг намдаах энгийн аргууд. Хадгалаад аваарай

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.