Заримдаа бодит жишээ ямар ч үгнээс илүү үнэ цэнэтэй байдаг – тэр тусмаа хүүхдүүдэд аливаа зүйлийг тайлбарлаж, ойлгуулах хэрэгтэй үед. Тэгвэл яг ийм байдлаар Jaralee Metcalf гэх Идаго дахь нэгэн багш сурагчиддаа гараа зөв угаахын ач тусыг бодитоор харуулжээ.

Харин одоо дэлхий нийтээрээ түүний жишээг дагацгааж байна! Энэ туршилтыг ойлгож, хэрэгжүүлэхэд үнэхээр амархан учраас аль ч насны хүнд эрүүл мэнддээ анхаарахад нь томоохон тус хүргэх болно. Өвлийн улиралд ханиад томуу газар авдаг тул, Идаго Фоллс дахь бага сургуулийн багш Jaralee Metcalf үргэлж өвчин тусахаас залхжээ.

Хэдийгээр бактер түүний хичээл ордог ангид нь тархахыг зогсоох боломжгүй ч, хүүхдүүдэд хэрхэн гараа зөв угааж, нян, бактериас салах боломжтойг харуулахаар шийдсэн байна.


Туршилтын гол зорилго

Бактер хэрхэн тархдаг болон яагаад гараа угаах нь чухал болохыг тэр маш энгийн байдлаар сурагчдад ойлгуулжээ: тэр хэд хэдэн хүүхдүүдээс гарын цэвэрхэн байдлыг зүйрлэж, 5 зүсэм бэлдсэн талханд нэгэн зэрэг хүрч үзэхийг санал болгосон байна. Үүнийхээ дараа талхны зүсэм бүрийг өөр өөр уутанд хийж, нэг сарын дараа юу тохиолдохыг нь харахаар шийджээ.



Туршилтын үйл явц
“Бид шинэ талх авч түүнд гараараа хүрсэн.” – Jaralee багш өөрийн Фэйсбүүктээ ингэж тайлбарлажээ – түүний оруулсан энэ пост хэдийнээ 70,000 share авчээ. Эхний зүсэм талхыг ангийн бүх зөөврийн компьютер дээр үрэв. Хоёр дахь зүсэм талханд хүрэлгүй шууд уутанд хийж, “Шинэ болон хүрээгүй” гэж бичсэн байна. Харин 3 дахь зүсэм талханд гараа угаагүй хүүхдүүд хүрсэн бол, 4 дэх зүсэмд гараа саван болон усаар угаасан хүүхдүүд хүрчээ. Харин 5 дахь зүсэмд гар ариутгагчаар гараа цэвэрлэсэн хүүхдүүд хүрсэн байна.



Зөөврийн компьютерт үрсэн зүсэм талх
Сарын дараа зөөврийн компьютерт үрсэн зүсэм талх бусад талхнуудаас илүү бохирдсон болох нь харагдаж байв. Багш үүнийг сургуулийн зүгээс анги танхим дахь зөөврийн компьютеруудыг ариутгадаг талаар хэлэв – хэдий тийм ч, бохир байгаа нь харагдаж байна.



Саван болон бүлээн усны нөлөө
Саван болон бүлээн усаар гараа угаасан хүүхдүүд хүрсэн зүсэм талхыг хэн ч гар хүрээгүй шинэ зүсэм талхтай харьцуулахад ойролцоо харагджээ. Үүнээс хүүхдүүд гараа тогтмол савандаж, бүлээн усанд угааж байх ёстой гэдгийг ойлгож авчээ.



“Бохир гараар хүрсэн” зүсэм талх
Жишээ №3, “бохир гараар хүрсэн” зүсэм талх сарын дараа гэхэд хөгцөрсөн байсан учир, ямар нэгэн тайлбар хэлэх шаардлагагүй байв.



“Гар ариутгагчаар угаасан гараар хүрсэн” зүсэм талх
Хамгийн сонирхолтой зүйл гэвэл жишээ №5 байв – “гар ариутгагчаар угаасан гараар хүрсэн” зүсэм талх – мөн ялгаагүй бохирдож, их хэмжээний хөгцтэй болсон байжээ. Энэ нь гар ариутгагч гараа савандаж, зөв угаахтай адилхан үр дүнг үзүүлдэггүй болохыг илрэл болох нь харагджээ. Багш Jaralee үр дүнг Фэйсбүүктээ постолж, эцэг эхчүүдийг хүүхдийнхээ гарыг тогтмол, зөв угааж сургахад анхаарахыг урилсан байна. Энэ туршилт зуу зуун сургуулиад болон гэр бүлүүдэд хүрч, олны анхаарлын төвд оржээ.



Гар ариутгагчаар угаасан гараар хүрсэн зүсэм талхны үр дүн бага зэрэг хачирхалтай байлаа. Харин та юу гэж бодож байна? Та хүүхдэдээ гараа зөв угаах тухай мэдлэгийг олгосон уу?

XOPOM.com

Сэтгэгдэл үлдээх on Нэгэн багш гараа угаахын ач тусыг бодитоор туршилт хийж харуулжээ. Үүнийг үзсэн 8 настай балчраас 80 настай буурал хүртэл тогтмол гараа угаадаг болно!

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.