НЯЛХАСЫН 15 АДЫГ БУЦААГЧ САХИУС. Нялх нярай хүүхдийн өвчин, саад барцад, арван таван ад донгийн хорлол болон харшлах шалтгаан бүгдийг буцаан амирлиулагч сахиусан хүрд. Маанийн хүрд нь сахиусын дээд болох хийгээд зургаан заяаны үүдийг хаах, гурван зуурдыг арилгах хийгээд маань уншихын ач тус маш их байдаг.

Хүрдийг эргүүлснээр хижиг өвчин, ган зуд, мөндөр бороо тэргүүтэн арилах бөгөөд асар ариун сэтгэлээр олонтоо эргүүлвээс ач тус санаанд багташгүй. Хүрдний салхи туссан төдийгөөр ч их хилэнц нүгэл арилна гэж айлдсаны учир тэр болой. Маанийн хүрдийг эргүүлэх үед ямар санаа бодол агуулах вэ? Энэхүү хүрдний дотор буй судар тарниудаас гэрэл цацраад бурханы орон бүхэнд тахил өргөж, тэдгээрт адистид хураад эргэж хүрдэнд шингэснээр бид бүхний муу хилэнц бүхэн арилав гэж бодно. Маанийн хүрдийг эргүүлэх цагт маанийн зургаан үсгийг уншдаг.

Маанийн хүрдийг олон эргүүлэхэд ач тус нь олон бөгөөд адис хүч ихтэй. Маанийн хүрдийг нар зөв эргүүлэх хэрэгтэйн учир шалтгаан нь хүрдийн дотор буй тарниудыг гадагш харуулаад хуйлсан байдаг учир унших ёстой зохицуулж нар зөв эргүүлэх хэрэгтэй гэдэг.

Сэтгэгдэл үлдээх on Нялхас, хүүхдийн 15 адыг буцаагч САХИУСАН хүрд хүүхдийг муу муухайгаас хамгаалж байдаг. ХАДГАЛААД аваарай

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.