Хаврын улиралд хүмүүс нозоорч, ядарч, өөрийн эрхгүй бие нь сулардаг. Тиймээс эрч хүч нэмэх, амин дэмтэй хоол хүнс хэрэглээрэй. Дөнгөж ногоо цухуйж, өвс ногоорох цагаар нялх халгай түүж, хүнсэндээ хэрэглэвэл тамир тэнхээ сайжирдаг ажээ.

Гэхдээ түүсэн халгайгаа шинээр нь буюу тухайн өдөртөө хэрэглээрэй. Энэ ургамал халуун чанар, шим шүүсээ хурдан алддаг учир дөнгөж таслаад хүйтэн усанд сайтар угаасны дараа шөлтэй хоолонд сонгины оронд орлуулж болно. Мөн жижиглэж хэрчээд махтай амтлан хуушуур хийж идээрэй.

Халуун хуушуурыг дундуур нь хувааж, шинэхэн халгайны хамар цоргим уураар битүү утахад ядаргаа тайлагддаг ажээ. Мөн хуушуураа шар тосонд хоёр талаас нь зөөлөн галаар хайрч болгоод хурууны өндөг болон биеийн цэгүүддээ бүлээн жин тавьбал илүү үр дүнтэй.

Нялх халгай нь цусны эргэлтийг сайжруулж, хаван буулгах, хөхүүл эхэд сүү оруулж, цус алдалтыг зогсоодог ажээ.

ШЭЙРЛЭЭД АВААРАЙ 

Сэтгэгдэл үлдээх on НЯЛХ ХАЛГАЙТАЙ ХУУШУУР ЯДАРГАА ТАЙЛАХ УВИДАСТАЙ. ХИЙЖ ЗААВАР/БИЧЛЭГ/ ШЭЙРЛЭЭД АВААРАЙ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.