Энэ сарын 16-ны өдөр “Оном" сангийн тэргүүн Д.Наранбаатар Эрүүл мэндийн яамны л.уйвар б.улхайг дэлгэж байна гэх сүржин мэдээллийг олон нийтийн сошиал сүлжээгээр хийж иргэдийн анхаарлыг өөр дээрээ татах гэж оролдсон. Тэрбээр “цахим эрүүл мэндийн төслийн л.уйвар буюу дэлхийн жишгээс зургаа дахин үнэтэйгээр хэрэглэх боломжгүй Эрүүл мэндийн мэдээлэл солилцооны систем Монгол Улс авах шаардлагатай юу” хэмээн шүгэл үлээсэн юм.
Ер нь Д.Наранбаатар яагаад үе, үеийн ЭМ-ийн сайд нар руу дайралт хийж тэднийг муухай харагдуулах ажлыг хийдэг вэ. Тэгвэл түүнд ингэх олон шалтгаан байдаг байна.
#ТОДРУУЛБАЛ, Д.НАРАНБААТАРЫН НИЙГЭМД ШҮГЭЛ ҮЛЭЭСЭН “ЦАХИМ ЭРҮҮЛ МЭНД ТӨСӨЛ-”ИЙН ТЕНДЕРИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ 2020 ОНЫ 6 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДӨР ДУУССАН АЖ. ТЭРБЭЭР УГ ТЕНДЕРТ ХОЛБОГДОХ МАТЕРИАЛУУДАА ӨГСӨН Ч СОНГОН ШАЛГАРУУЛТАД ТЭНЦЭЛГҮЙ ХАСАГДЖЭЭ. УЧИР НЬ, Д.НАРАНБААТАР ГАДНЫ КОМДАНИУДТАЙ ТҮНШЛЭЛЭЭР ОРЖ ИРСЭН УЧРААС ТЕНДЕРТ ОРОХ САНХҮҮГИЙН ЧАДАМЖГҮЙ ХЭМЭЭН ХАСАГДСАН БАЙНА. ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ, ТҮНШЛЭЛ НЬ ХУУЛИНДАА ОГТ БОЛОХГҮЙ ГЭЖ ЗААСАН БАЙДАГ.
Д.Наранбаатарын нийгэмд х.удал шүгэл үлээх болсон шалтгаан нь ердөө л энэ. Магадгүй тэрбээр дээрх тендерт тэнцсэн бол өнөөдөр ЭМЯ шиг сайн ажиллаж байгаа газар байхгүй хэмээн амаа олохгүй магтах байсан байх. Хамгийн хачирхалтай нь дээрх тендерийн сонгон шалгаруулалт 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр дууссан гэдгийг баримт өгүүлж байна. Өөрөөр хэлбэл, түүнийг сонгон шалгаруултад тэнцүүлээгүй хүн нь одоогийн Төрийн нарийн бичгийн дарга /ТНБД/ Я.Амаржаргал. Гэтэл тэрбээр ЭМЯ-нд бараа сураг ч үгүй байсан Т.Мөнхсайхан руу дайрч давшилж байгаа нь хэн нэгний ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх үүднээс түүний нэр хүндэд ноцтойгоор халдсан уу гэдэг харыг төрүүлж байна.
Учир нь аль ч яамны ТНБД нар аливаа тендерийг гардан зохион байгуулдаг гэдгийг Д.Наранбаатар мэдэхийн дээдээр мэдэх хүнийх нэг. Гэтэл тэрбээр зөвхөн өөрийн эрх ашгаа гүйцэлдүүлэхийн тулд бусдын нэр хүндэд ноцтойгоор халдаж нийгэмд а.влигачин гэх нэр хочийг зүүлгэж байгаа нь гэмт хэрэг.
Тухайлбал, өчигдөр болсон УОК-ын хуралдаан дээр ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан энэ асуудлыг хөндөн ярьж “2018 онд цахим програм худалдан авах тендерийн хороо байгуулагдсан ч 2019 онд өөрчлөгдсөн. 2020 оны 6 сард сонгон шалгаруулалт нь болж дууссан. Миний хувьд 2020 оны 7 сард сайд болсон. Энэ хүний хувьд ямар зорилготойгоор намайг хамаатуулж, гүтгээд байгааг ойлгохгүй байна.ШАЛГАХ ЁСТОЙ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГАД ШАЛГУУЛНА” хэмээх тайлбарыг өгч байсан. Өөрөөр хэлбэл, Д.Наранбаатар, Т.Мөнхсайханыг ДЭМБ-ын зөвшөөрөлгүй оношлуур хэрэглэж байгаа, их хэмжээний мөнгөөр худалдан авалт хийсэн гэх мэт ярьсан асуудал нь өдгөө хуулийн байгууллагад шалгагдахаар боллоо гэсэн үг.
Яг үнэндээ Д.Наранбаатар дотоодод ковид гарах үед нам гүм байсан хэрнээ ЭМЯ-ныхан голомтыг нь тогтоогоод ирэхээр яагаад ингэж дуугарч эхлэв гэдгийн учир шалтгаан ердөө л“ЦАХИМ ЭРҮҮЛ МЭНД ТӨСӨЛ"-ИЙН ТЕНДЕРТ ШАЛГАРААГҮЙН ШАЛТГААН ЭНЭ БАЙЖЭЭ.
Ийм л нэг нөхөр өөрийнхөө ашиг с.онирхлыг гүйцээхийн тулд бусдын нэр хүндэд халдаж тун удахгүй “Оном” сангийн тэргүүн Д.Наранбаатар гэгч хэн байв гэдэг талаарх баримттай мэдээллүүд олны өмнө дэлгэгдэх нь цаг хугацааны асуудал болон үлдлээ.
Эцэст нь "Ард түмэн, эх орон" гэж хамгийн чанга хашгирч байгаа хүний цаана өөрийнх нь өчүүхэн эрх ашиг байдаг" гэж Баабар нэгэнтээ хэлж байсан нь Д.Наранбаатарын энэ үйлдэл бололтой.
#Эх сурвалж: ERENNEWS.MN сэтгүүлч Р.Саруул

#ОНОМ” САНГИЙН Д.НАРАНБААТАР ТЕНДЕРТ ШАЛГАРААГҮЙН "УУРАА" Т.МӨНХСАЙХАНД ГАРГАЖЭЭ-д нэг сэтгэгдэл байна

1 сэтгэгдэлтэй “#ОНОМ” САНГИЙН Д.НАРАНБААТАР ТЕНДЕРТ ШАЛГАРААГҮЙН "УУРАА" Т.МӨНХСАЙХАНД ГАРГАЖЭЭ”

  1. Тендер чинь 6 сарын 10 дууссан гэж бн.Наранбаатар 11сарын сүүлээр шүгэл үлээсэн.өнгөрсөн баларсан юм ярьж муу хүн болгох гэж байхаар Наранбаатар худлаа ярьсан гэдгийг баримтаар нотлол доо.чадахгүй хүний өвчин зовлонгоос олз хайсан шимэгч хувалзууд

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.