“Рио Тинто” компанийн удирдлагуудтай Монгол улсын Засгийн газар цахимаар уулзах үеэр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж, төслийн үр ашиг буурсанд сэтгэл зовниж байна. Монгол Улсад ногдох үр ашгийг эрс нэмэгдүүлэх, холбогдох гэрээнүүдийг засаж сайжруулах, шаардлагатай бол Дубайн гэрээ буюу Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах зайлшгүй шаардлагатай байна” хэмээн мэдэгдсэн билээ.

Энэ дагуу асуудлыг судалж, тогтоох үүрэг бүхий хөндлөнгийн шинжээч томилж ажиллуулах тусгай хороог “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс байгуулахаар шийдвэрлэсэн.

Гэтэл “Рио Тинто” компанийн давуу эрхийн хувьцааг эзэмшдэг “Turquoise Hill Resources” Монгол Улсын Татварын ерөнхий газар “Оюу Толгой” ХХК-ийн 2016-2018 онд төлсөн татварт аудит хийж, 228 сая ам.долларын татварын акт тавьсан талаар өчигдөр мэдээллээ.

“Оюутолгой” төслийн удирдлагууд дээрх “шахалт”-уудыг тайван хүлээцтэй авч үзэн, судалж үзэхээ илэрхийлээд байна.

Татварын ерөнхий газар тус компанид анх удаа торгууль ногдуулж байгаа биш. 2013-2015 оны үйл ажиллагаатай холбогдуулан 155 сая ам.долларын татварын актыг гурван жилийн өмнө тавьсны таван сая орчим ам.долларыг нь тус компани хүлээн зөвшөөрч, бусад хэсгийг нь үл зөвшөөрөн арбитрт хандаж байсан юм.

LIVETIVE.mn

Сэтгэгдэл үлдээх on “Оюутолгой” ХК “Дубайн гэрээ”-гээ цуцлах, 228 сая ам.долларын торгуулийг төлөөлөхийг шаардаж байна

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.