Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн онд байгуулагдсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгийн тайланг 2019 оны тавдугаар сарын 29-ний өдөр Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх үед “Рио Тинто” компани зэсийн баяжмал борлуулах гэрээгээ Монголын талаас нууцалсан, УИХ-ын ажлын хэсэгт гаргаж өгөөгүй зэрэг ноцтой асуудлууд ил болон сөхөгдөж, тухайн үеийн гишүүд Монгол Улсаас гарч буй баялаг, экспортын бүтээгдэхүүний үнэ бодитой эсэхэд болон тус компанийг хөрөнгө оруулагч уу, зээл зуучлагч уу гэдэгт эргэлзсэн байр суурийг цөөнгүй илэрхийлэн, гайхан шуугиж байсан боловч өнөөдөр мартагдсан байгааг албан бичгээрээ санууллаа.

Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл нь улс орны хөгжил, эдийн засагт үнэмлэхүй хувь нэмэртэй, голлох нөлөөтэй байгаа ашигт малтмал, уул уурхайн салбарт гарч буй хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэн урагшлуулах боломжуудын нэг бөгөөд хуулийн төслийг хурдан шуурхай баталж, хэрэгжүүлэхэд анхаарч ажилласан бол ард иргэдийн амьдралд асар хүнд дарамт, бэрхшээл болоод удаж буй ам.долларын ханшийг тогтоон барих, бууруулах чиглэлд онцгой ахиц дэвшил гаргах байсан гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.

Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга санаачилсан хуулийн төслийг нь улс төрийн шийдвэр гаргаад хэлэлцэхгүй болгодог, эсвэл чадан ядан дэмжүүлсэн хуулийн төслийг нь батлахгүй дардаг, цар тахлын гамшиг нүүрлэсэн энэ хүнд үед иргэдээ дэмжсэн, хэмнэлттэй, үр ашигтай төсвийн бодлого юу юунаас илүү чухал байгааг сануулж шаардахад элдэв шалтаг, шалтгаан тоочин эсэргүүцдэг байдалдаа Монгол Ардын нам, түүний гишүүдээс олонх нь бүрдэж байгаа УИХ нухацтай дүгнэлт хийж, анхаарахыг зөвлөлөө.

GOGO.mn

Рио Тинто зэсийн баяжмал борлуулах гэрээгээ нууцалсан, УИХ-ын ажлын хэсэгт гаргаж өгөөгүй-д нэг сэтгэгдэл байна

1 сэтгэгдэлтэй “Рио Тинто зэсийн баяжмал борлуулах гэрээгээ нууцалсан, УИХ-ын ажлын хэсэгт гаргаж өгөөгүй”

  1. Манай тогол улсын том алдаа бол Валютын зохицуулалтын тухай хууль, Компанийн тухай хуулиудыг Монгол улсын болон ард иргэдийн эрх ашиг, тусгаар тогтнолд нийцүүлэн боловсруулах, өөрчлөлт оруулах, Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг ойлголтыг улс орныхоо эрх ашигт нийцүүлэн маш оновчтой тодорхойлж, биелэлтэд маш хатуу хяналтыг Улсын бүртгэл, Гадаадын харьяат, Татвар, нийгмийн даатгалын байгууллага, Сангийн Яам, Хууль зүйн яам тавдаг, тэднийг бас бие биенийг нь хянадаг хяналтын тогтолцоотой байх хэрэгтэй. Мөн Тагнуул, Эрүүгийн цагдаа хянах хэрэгтэй

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.