Би гэдэг хүн 10н жилээ төгсөөд амьдралын шаардлагаар их сургуулиа төгсөж чадалгүй чөлөө авч ажил хийж ар гэрээ болгож яваж байгаад нэг залуутай танилцаж 2 жил гаран үехрлээ бараг сууна гэж бодоод яваж байлаа .Тэр хүн намайг ажил хийдэг болохоор цалин буух үеэр жигтэйхэн хайртай дуртай болоод мөнгө дуусахаар хөндий хүйтэн болчдог .

Би өмнө хүнтэй үерхэж үзээгүй юу ч мэдэхгүй ашиглуулж байснаа ч мэдэхгүй дэмийрээд л явдаг .2 жил өнгөрсний дараа жирэмсэн гэдэгээ мэдэхгүй 3 сартай болсон байлаа. Тэгээд тэр хүндээ хэлсэн чинь миний хацар дээр үнсээд 3 уулаа сайхан амьдарнаа гэж хэлээд тэр чигээрээ алга болсон .Би ч төрөх дөхөөд холбогдтол би чамайг х.v.ч.э.э.р хүүхэдтэй болгоогүй гэж хэлж билээ авхуулахгүй яасын надад хамаагүй гэж ээжид минь хэлж .Би дахиж хараагүй харахыг ч хүсээгүй зүгээр эхлээд төрөөд амьдрах аргаа олнодоо гэж бодож байсан.Тэнгэр шиг буянтай ээж аав маань байсан тулдаа би алзахгүй төрөөд 2 сартай болж байхад ээж минь өөрийгөө з.о.л.и.о.с.л.о.ж миний охин ажилдаа ороо ээж нь ажилаасаа 2 жилийн чөлөө аваад хүүгийн өсгөөд өгий гэж хэлдэг өдрөөс миний аз жаргалтай сайн сайхан амьдрал маань эхлэж билээ . Ажилдаа ороод хүү маань 6 сартай боллоо .

Тэр үеэс хамт ажилладаг залуу намайг хоргоож эхлэхэд эр хүнд итгэх итгэлгүй болсон надад уур хүрмээр байсан ч нэг өдөр хүүгийн 1 насны төрсөн өдөр болоход ресторанд ширээ засаад хүү бид 2 хамаатан садан гэр бүлээ дагуулаад очдог тэр өдөр миний хамгийн аз жаргалтай мөчүүд эхэлсэн сахиусан тэнгэр шиг тэр залуу маань үнэхээр сайн хүн байсан .Бид 2 4 сайхан хүүтэй болсон хэзээ ч миний өнгөрснийг дурсаагүй хүүг маань өөрийн хүүхэд шиг хайрлаж хайр халамжаар дутаагаагүй хүний дээд ханьдаа хайртай .Хүн болгон эр хүн болгон муу хүн биш хүнд боломж үргэлж гарч ирдэг . ханиа зөв сонгоно гэдэг маш чухал хамтдаа 12 жилийг өнгөрөөж 4 хүүгийн аав ээж болцгоосон бид ….би азтай хүн. Мэдээж амьдрал сайхан байгаа ч сэтгэлд нэг гомдол байгаад байна .

Манай нөхөр ам бүл цөөн ээж дүү 2той өөр хамаатан садан байхгүй .Бэр болж ирсэн цагаасаа нэг л ёозгүй хань минь хайраар дутаахгүй байгаа ч олон хүүхний дунд зовдог л байхдаа хань минь . Хадам ээж минь намайг үздэггүй хамт амьдарч үзвээ 2 дахь хүүгээ гаргах гээд очдог тэр үеэс хадам бид 2 ын харилцаа хэвийн биш байсан . Нөхөр байхгүй ажилдаа явахаар өөр зантай болж үгээр идэж эхлэнэ нөхөр байхаар нэг өөр зантай болно .Насаараа шахуу ганцаараа ажил хийхгүй гэрт суудаг болцон хадам ээжээ эмэгтэй хүн гэдэг талаас ойлгохыг хичээсэн олон муухай аашыг тэвчиж 2 жил хамт байсаан .Нөхөртэй тусдаа гарах талаар ойлгуулж ярилцаж эхлээд байлаа .Даанч нөхөр ээжийгээ орхиод яваж чадахгүй эргэлзээд байхад өрөвдөөд дахиад тусдаа гарах асуудалыг хойшлууллаа .Ээжийнх талаар нэг ч үг хэлэхгүй болоод байгаа юм шиг 3 жил амьдарч байхдаа хань минь үнэхээр надад хайртай болохоор тэвчиж байсан .

Тэгэж байтал ээж нь нэг өдөр ямарч уурлахгүй юман дээр хүүрүүгээ хашгирч х.у.т.г.а бариад авдаг юмдаа тэгээд холдий гэж гуйгаад сэтгэцийн ө.в.ч.т.э.й хадмаас холдож санаа амарлаа .Түрээсээр 2 жил гаран тайван сайхан амьдарч байтал хадамын хашаа газарт орж нөхөр бид 2 т 2 өрөө байр өөрт хажуу зэргэлдээ бас 2 байраар солиод хөрш болоод амьдарч эхэлвээ .Нөхрийн дүү гадагшаа сургуульд япон орныг зорьсон.Бас а.й.м.ш.и.г.т.а.й хадмын д.а.р.а.м.т.у.у.д эхэлсэн .Манай нөхрөөс гэрийн нэг түлхүүрийг авсан .өдөрт байх байхгүй гаднаас байнга түлхүүрдэж орж ирдэг .Нөхрийг ажилдаа явсан хойгуур түлхүүрдэж орж ирээд хорон үгнүүдээ хэлж эхлэнэ .Нөхрийг байхад их намбалаг хүн . 3 дахь хүүгээ олчоод байж байтал наадахаа авхуул хүү минь ганцаараа ажил хийгээд зовох нь гэхэд би юу ч хэлээгүй үнэндээ би ажилдаа орох боломжгүй дээрээс нь насаараа ажил хийгээгүй хадмын хэрэглээг бэлдэнэ .өглөө оройдоо хоолыг хийж өгнө өөрийнхөө хүүхдүүд асрана гэр орон ажил гээд хүүхдүүд сургууль цэцэрлэгт зөөнө нөхөр биднийг тэжээх гээд өдөр шөнөгүй ажил хийнэ энэ бүгдийг амжуулах гэж ядарч яваа том гэдэстэй бэрдээ хатуурхсан хэвээрээ юутай ирсэн гуйлгачин амьдрал үзэж тахалсан хүүхэн ам л ангайвал хүн муулж сууж байдаг хадамаас залхаж үзэн ядаж байлаа .

Сүүлдээ нөхөр бид 2ыг муудалцуулдаг болж 3 дахь хүүхэд маань гарч 5 жилийн хугацаанд өглөө гэртээ тааваараа унтах гарч орохгүй юм ч худалдаж авах эрхгүй юм худалдаад авчуул чи п.да минь vхсэнээ хүүхэд зовоогоод мөнгийг дэмий юманд үрлээ ч гэх а.й.м.ш.и.г.т.а.й х.а.р.а.а.л хэлдэг тэр амыг нь юмаар бөглөчихмөөр ….амьдралаар амьдраад ….4 дэхь хүүгээ оллоо ашгүй юу ч хэлсэнгүй дураараа гэрт орж ирдэг хэвээрээ залуу хүмүүс гэж бодож байгаа юм юу ч байхгүй үр хүүхдийг мнь хүртэл н.о.в.ш.о.о гэж дууддаг тэр хадмыг өөдөөс юм хэлэхийг ямар хүсэж байсан гээч даанч нөхрөө бодоод дунд нь зовно гэж бодоод би тэвчдэг …….ингээд нондин бас хараалаа хэлээд 4 дэхь хүү маань 3 сартай нялх биетэй байхад түлхүүрдэж орж ирээд л хэрүүл хийлээ .

Би анх удаагаа тэвчээр барагдаж ямар ядаргаатай юм бээ тэсэхгүй зүгээр гарч үз гэж хэлээд зодууллаа .Мэдээж нөгөө а.й.м.ш.и.г.т.а.й нахаалны х.а.р.а.а.л.ы.н үг урсгаастай …..би ч тэвчихээ байгаад бүгдийг хэлж тавиад түлхүүрээ булааж аваад хөөгөөд гаргасандаа .Хүүхдүүдийн хажууд элдэв юм барьж дайрсан болохоор хэзээч уучлахгүй хүн гэж бодохоо болихоор шийдэж хүүгээс нь салий гэсэн бодолтой болж тэр өдөр нөхрөө хүлээгээд ирэхэд болсон процесыг хэлж 2 уулаа салий л гэлээ .

Яагаад ээжийг хөөсөн учир намайг үзэхгүй биз л гэж бодож байлаа .харин ухаан зарцуулж ээжийнхээ занг мэддэг болохоор миний талд бат зогссондоо.Одоо уулзахгүй жил гаран болж байна хажууд хэвээрээ л байгаа ….Тэхдээ л д.а.р.а.м.т.т.а.й юмаа ээж хүү 2 ыг салгалтай биш чи орж гарч санаа тавиж бай гээд нөхрөө явуулдаг .Одоо би яах ёстойгоо мэдэхгүй санаа зовоод ганцаараа яаж байгаа бол гээд санаа зовдог л юм тэхдээ тайван сайхан амьдарч байгаа .сахиусан тэнгэр шиг нөхөр минь бүгдийг тааруулж тохируулж яваж байгаа ….Би нэг зүйлийг ойлгосон эмэгтэй хүн ээж болно цаашлаад хүн бүр хадам болно .үр удмыг залгаж өсгөж яваа бэрдээ хайрлахгүймаа гэхэд хүндэлж байгаарай …..сэтгэл сайхан онгойчлоо …

 

Сэтгэгдэл үлдээх on Сайн нөхөртэй ч маш хэцүү хадмуудтай амьдрахад хэцүү байна…

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.