Эмчлэхгүй, арга хэмжээ авахгүй тохиолдолд сэтгэл гутрал нь таны биеийн эрүүл мэндэд далдуур асар их нөлөөлж байдаг. Улмаар та ядаргаанд өртөмтгий, дархлаа сул нэгэн болж хувирна. 

Сэтгэл гутрал ба зүрхний шигдээс 

Сэтгэл гутрал нь таныг зүрхний шигдээст өртөх магадлалыг нэмэгдүүлээд зогсохгүй хэрэв зүрхний шигдээсээр өвдсөн бол гэнэт амьсгал хураах магадлалыг даруй 20%-иар өсгөж, тамхи татах, алкохол хэрэглэх гэх мэт хорт зуршлуудад уруу татдаг. Түүнчлэн зүрхийг хэвийн бус ажиллагаатай болгодог.

Сэтгэл гутрал ба чихрийн шижин 

Сэтгэл гутрал нь чихрийн шижингийн өвчлөлийг нэмэгдүүлэх нэг хүчин зүйл болж, хоолны дуршил бууруулах, жин нэмэгдэх, тамхи татах гэх мэт сөрөг асуудлуудыг араасаа дагуулдаг. Судалгаагаар чихрийн шижинтэй хүмүүсийн 20 % нь сэтгэл гутралд өртсөн байсан эсвэл өртөмтгий хүмүүс байдаг байна. Сэтгэл гутрал, чихрийн шижингийн хавсрал бол хүний эрүүл мэндэд онц ноцтой асуудал юм. 

Сэтгэл гутрал ба илүүдэл жин 

Сэтгэл гутралд өртөгсдийн дунд илүүдэл жинтэй хүмүүс байх нь олонтаа. Үнэн хэрэгтээ сэтгэл гутрал, стресс, депрэсс нь хүний таргалалтын голомтыг 58%-иар өсгөдөг байна. Сэтгэл гутралд өртөгсдийн зарим хэсэг нь ямар нэг дасгал хөдөлгөөн хийхийн оронд хоол, амттан идэж тайвширдаг байх нь элбэг. 

Сэтгэл гутрал ба хөгшрөлт 

Удаан хугацаанд үргэлжилж буй сэтгэл гутрал тархины үйл ажиллагааг муутгадаг. Хэрэв та ахимаг насны хүн бол энэ нь бүр ч тод мэдрэгдэнэ. Ахимаг насны сэтгэл гутралд өртсөн хүмүүсийн тархины зарим хэсэгт ноцтой сөрөг нөлөөлөл явагдаж байдаг. Харин залуу хүмүүсийн хувьд Алцгимерийн өөрчлөлттэй болох үндэс тавигдаад зогсохгүй мартамхай болох, өтөл насандаа эрт зөнөх гэх мэт үр дагавартай. Хэдий чинээ сэтгэл гутрал удаан үргэлжилнэ, тэр хэмжээгээр үүсэх эрсдэлийн хэмжээ өсдөг байна. 

Сэтгэл гутрал ба хорт зуршлууд 

Сэтгэл гутралд автаж, энэ бүхнээс хэрхэн гарахаа мэдэхгүй байгаа хүмүүс архи тамхинд донтох нь элбэг үзэгдэл юм. Харамсалтай нь энэ бүхэн сэтгэл гутралыг эмчлэгдэхэд улам түвэгтэй болгодог. 

Сэтгэл гутрал ба хорт хавдар 

Хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн 25 хүртэлх хувь нь сэтгэл гутралд өртсөн байдаг. Судалгаагаар, хөхний хавдар туссан сэтгэл гутралтай хүмүүсийн дархлааны систем муудсанаар эрт нас барах магадлал өндөрсөж байсан байна. Мөн сэтгэл гутралд өртсөн хүмүүсийн хорт хавдрын өсөлтийн хэмжээ маш хурдан байдаг. 

Сэтгэл гутрал ба Өвчин 

Удаан хугацааны туршид үргэлжилсэн өвчин эмгэг хүнийг сэтгэл гутралд амархан өртөмтгий болгодог. Улмаар толгой, тархи, судасны өвчлөлттэй болох магадлал 3 дахин нэмэгддэг. 

Сэтгэл гутрал, толгойн өвчин нь аливаа өвчнийг эмчлэгдэхэд илүү хүндрэлтэй болгоод зогсохгүй хүнийг нийгмээс хол, гутранги үзэлтэй нэгэн болгодог. 

8. Сэтгэл гутрал ба амиа хорлолт 

Амиа хорлолтод хүргэдэг хамгийн гол зүйл бол сэтгэл гутрал мөн хорт зуршил. Амиа хорлосон хүмүүсийн 3/2  нь сэтгэл гутрал, стресс неврозид автсан байдаг. 

HIUB.mn

Сэтгэгдэл үлдээх on Сэтгэл гутрал эдгээр 8 аюулт өвчний эх үүсвэр болдог

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.