EQ /EMOTIONAL QUOTIENT/ буюу Сэтгэл хөдлөлийн оюун ухаан нь хүн өөрийн сэтгэл хөдлөлөө таньж ойлгох, удирдах, түүнчлэн бусдын сэтгэл хөдлөлийг таньж, түүнд зөв хариу үйлдэл үзүүлэхийг хэлдэг. Харвардын төгсөгчдийн дунд Удирдах болон Гүйцэтгэх албан тушаалд ажиллаж буй тэдгээр хүмүүсийн сэтгэл хөдлөлийн оюун ухааны үнэлгээнд шинжилгээ хийсэн нь  амжилттай болжээ. Судалгааны дүнд удирдах албан тушаалтнуудын 90 хувь нь ЕQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах чадвар өндөртэй, харин гүйцэтгэх албан тушаалтнуудын 80 хувьд эсрэг үнэлгээ гарсан байдаг. Үүнээс хойш энэ чадварын тухай ойлголт дэлхий нийтэд түгж эхэлсэн гэж хэлж болно. Иймд аливаа зүйлд сэтгэл хөдлөлөө удирдах чадварт суралцах нь чухал юм. Та бүхэнд сэтгэл хөдлөлөө удирдаж чаддаг хүмүүсийн хийдэг 14 зүйлийг хүргэж байна.

1. Тэд мэдрэмжид ач холбогдол өгдөг.

Сэтгэл хөдлөлөө удирддаг хүмүүс сэтгэл хөдлөлийг танин мэдэх чадвартай бөгөөд, хүний бодол санаа, үг, үйлдэлд нөлөөлөх гүйцэтгэх үүргийг ойлгодог. Тэд өөрсдийгөө болон бусдыг чимээгүйхэн ажиглаж, уг ажиглалтаа эргэцүүлэн дүгнэлт гаргаж, түүнийгээ бусадтай хуваалцдаг. Энэ нь тэднийг бусдын сэтгэлд юу болж байгааг харах боломжтой болгодог.

2. Тэд түр завсарладаг.

Сэтгэл хөдлөлөө удирддаг хүмүүс сэтгэл хөдлөл гэдэг түр зуурын бөгөөд гэнэтийн шийдвэр нь харамсах шалтгаан болдог гэдгийг ойлгодог. Тиймээс тэд ямар нэгэн зүйл ярих, үйлдэл хийхээсээ өмнө түр завсарлага авч, сайтар бодох гэж хичээдэг. Ялангуяа өөрсдийнхөө сэтгэл санааг цэгцлэх хэрэгтэй болсон үедээ. Товчхондоо тэдний зорилго үргэлж түр зуурын сэтгэл хөдлөл дээрээ үндэслэж шийдвэр гаргахгүй байх явдал юм.

3. Тэд бодлоо хянадаг.

Ихэнх сэтгэл хөдлөлийг хянах боломжгүй байдаг. Гэхдээ сэтгэл хөдлөлөө удирддаг хүмүүс өөрийн бодолдоо төвлөрөх замаар мэдрэмжиндээ хэрхэн хариу үйлдэл үзүүлэхээ хянаж чаддаг. Ингэснээр сэтгэл хөдлөлийнхөө боол нь болохоос зайлсхийдэг.

4. Тэд алдаанаасаа суралцдаг.

Үнэндээ хэн ч бидний сэтгэл хөдлөлийг хянаж чадахгүй. Бид бүгд алдаа гаргадаг бөгөөд, цаашид ч бас алдсаар л байх болно. Бид бүгд л сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн шийдвэр гаргаснаас болж алдсан хүмүүсийг хардаг.Гэхдээ сэтгэл хөдлөлөө удирддаг хүмүүс эдгээр алдаанаасаа суралцахыг хичээдэг. Тэд өөрсдийн зан төлөвөө судалж, өөрсдийн сэтгэл хөдлөлөө тэнцвэртэй байлгахад шаардлагатай дадал зуршлаа хөгжүүлдэг

5. Тэд даруу төлөв харагддаг.

Олон хүмүүс өнөөдөр даруу төлөв байдлыг сул тал гэж үздэг болсон. Гэвч сэтгэл хөдлөлөө удирддаг хүмүүс даруу төлөв байдлыг үнэлдэг. Тэд өсч хөгжихийн тулд шүүмжлэлийг хүлээн зөвшөөрдөг. Даруу байх нь өөртөө итгэх итгэл дутмаг эсвэл өөрсдийн үзэл бодлоо хамгаалдаггүй гэсэн үг биш гэдгийг мэддэг. Мөн тэд бүгдийг мэддэггүй гэдгээ мэддэг ба бусдаас суралцах чин хүсэл эрмэлзэлтэй байдаг.

6. Тэд бусдын төлөө санаа зовж буйгаа харуулдаг.

Тэд бусдыг дүгнэх тодорхойлохоос  өмнө тэдний нүдээр харахыг хичээдэг.Тэд шүүмжлэлгүйгээр сонсдог. Илүү гүнзгий, ойр дотно харилцааг бий болгох, бусдыг ойлгохын тулд сонсохыг илүүд үздэг.

7. Тэд бусдыг магтдаг.

Сэтгэл хөдлөлөө удирддаг хүмүүс бусдын сайн талыг олж хардаг. Дараа нь түүнийгээ илэрхийлдэг. Тэд бусдын чадварыг хөгжүүлэхэд анхаардаг.

8. Тэд үр дүнтэй, шаардлагатай санал бодлыг хүргүүлдэг.

Аливаа сөрөг санал бодол сэтгэл шархлуулах үндэс болдог.
Сэтгэл хөдлөлөө удирдаж чаддаг хүмүүс үүнийг сайн мэддэг бөгөөд шүүмжлэлийг бүтээлч сэтгэгдэл төрүүлэхээр хүргэдэг: Ингэснээр шүүмжлэл сонссон хүнд хэцүү бус тэдэнд тусалж буй мэдрэмж төрүүлдэг.

9. Тэд уучлалт гуйдаг.

Намайг уучлаарай гэдэг үг хэлэхэд хамгийн хэцүү үг байж болно.Гэхдээ сэтгэл хөдлөлөө удирдаж чаддаг хүмүүс энэ үгний утгийг ойлгодогМөн уучлаарай гэдэг үгийг хэлснээрээ тэд өөрсдийнх нь буруу болдоггүй гэдгийг мэддэг. Учир нь тэд эгоноос илүү харилцаагаа үнэлдэг.

10. Тэд уучилж бас мартдаг.

Гомдол тээсээр байх нь бусдыг шархлуулчихаад хутгаа үлдээхтэй адил юм. Уучилж бас мартсанаар сэтгэл хөдлөлөө удирддаг хүмүүс ураш алхдаг ба бусдын сэтгэл хөдлөлийг золиослохоос сэргийлдэг.

11. Тэд амлалтаа биелүүлдэг.

Сэтгэл хөдлөлөө удирддаг хүмүүс том, жижиг эсэхээс үл хамааран өөрийн хэлсэн үгэндээ үнэнч байдаг. Хэлсэн үгэндээ хүрэх нь тэдний найдвартай байдлыг хадгалж, нэр төрийн баталгаа болдог гэдгийг мэддэг. 

12. Тэд сайхан түүх ярьдаг.

Хүн бүр сайхан түүх сонсох дуртай. Бодоод үз л дээ, сэтгэл хөдлөлөө удирдаж чаддаг хүмүүс сэтгэл хөдөлгөм түүх ярихдаа тоо, баримт, түлхүүр санаануудыг хэрхэн ашиглахаа мэддэг. Уран зөгнөл, бодит жишээнүүдээр дамжуулан бусдад хүрч, урамшуулж чаддаг.

13. Тэд бусдад тусалдаг.

Бусдыг урамшуулах хамгийн шилдэг аргуудыг нэг бол тэдэнд туслах юм.Бусдад тусламжийн гараа сунган туслах нь сэтгэл хөдлөлөө удирдаж чаддаг хүмүүс өөрсдийг нь хамгийн шилдэг нэгэн болгоход тусалдаг.

14. Тэд сэтгэл хөдлөлийн хүчийг хүлээн зөвшөөрдөг.

Бидний сэтгэл хөдлөл бидний амьдралын бараг бүхий л зүйлд нөлөөлдөг.Тэд бидэнд ямар карьерийн чиглэлийн шийдвэр гаргахад тусладаг. Тэд урлаг, уран зураг, дуу, кино таалагдаж буй эсэхийг тодорхойлоход тусалдаг. Тэд бидэнд хаана хэр удаан амьдрах шийдвэр гаргахад нөлөөлдөг. Тэд бидэнд хэнтэй хамт цагийг өнгөрөөх, хэнд дурлах, хэнтэй гэрлэх, хэнийг амьдралаасаа явуулах шийдвэр гаргахад тусалдаг.

Эх сурвалж:inc.com

Сэтгэгдэл үлдээх on Сэтгэл хөдлөлөө удирддаг хүмүүсийн хийдэг 14 зүйл

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.