“Өдөрт 1 стакан сүү уувал зүрхний өвчин тусах эрсдэлийг мэдэгдэхүйц бууруулдаг” гэж Английн Рединий их сургулийн эрдэмтэд мэдэгдсэнийг “Express” нийтэллээ. Англи, Америкийн 2 сая иргэний биеийн байдлыг эрдэмтэд судлахад байнга сүү уудаг хүмүүст зүрхний шигдээс тусах эрсдэл 14% бага байв.

“Судалгаанд хамрагдсан оролцогчдоос сүү тогтмол хэрэглэдэг хүмүүсийн биеийн индекс илүү өндөр, өөхний хэмжээ ч өндөр гарсан. Гэхдээ тэдний сайн ба муу холестериний түвшин доогуур байв. Биеийн жин нэмэгдэх нь бие организмын метаболизмд нөлөөлдөг...

Үүний зэрэгцээ сүү их хэрэглэх нь чихрийн шижин үүсэхтэй холбоотой гэсэн нотолгоо баримт алга” гэж Редингийн их сургуулийн профессор Вимал Карани онцлон тэмдэглэжээ. Нэмж өгүүлэхэд, тослоггүй сүү ба түүгээр хийсэн бүтээгдэхүүн, сүүний орцтой десерт зэрэг нь хүний биед ашиг тус өгдөггүй гэж Оросын эмч, хоол зүйч Дарья Русакова анхааруулжээ.

Сэтгэгдэл үлдээх on СҮҮ ЗҮРХНИЙ ӨВЧИН ТУСАХ ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛДАГ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.