УИХ-ын гишүүн С.Ганбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Оюутолгойн хэлэлцээрийг Монголын ард түмэнд ашигтай байлгах талаар ажлын хэсгийнхэн юу хийж байгаа тухайгаа УИХ-д нэн даруй мэдээлэл хийнэ үү.

Одоогийн байдлаар 1.2 сая тонн зэс, 75.8 тонн алт, 231 тонн мөнгө Монгол орноос гарсан байна. Одоогийн үнэ цэнээр 14 тэрбум ам.долларын хөрөнгө гараад явчихжээ. Гэтэл Монгол ирээдүйд 22 тэрбум ам.долларын өртэй болно. 2051 он хүртэл буюу дахиад 30 жил Монгол ногдол ашиггүй авахгүй гэдгийг албан ёсоор мэдээллээ. Олон улсын шүүхүүд Монголын сайд нар авлига авч Оюутолгойн гэрээг байгуулсан гэж шийдвэрлээд байна.

Харин Засгийн газраас хариу өгөхгүй байна. Монголын тал Оюутолгойн гэрээг өөрсдөдөө ашигтай болгох түүхэн боломжоо алдах гээд байна. Энэ үүднээс УИХ-аар Оюутолгойн асуудлаар мэдээлэл сонсох шаардлага хүргүүлсэн" гэлээ.

EAGLE.MN

Сэтгэгдэл үлдээх on С.Ганбаатар: Оюутолгойн гэрээг сайжруулах түүхэн боломжоо алдах гээд байна

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.