УИХ-ын гишүүн С.Ганбаатар “МАН-ыг Рио Тинтогийн барьцаанаас чөлөөлж, алдагдсан Оюу толгойгоо буцаан авах ө.лсгөлөн” нэртэй ө.лсгөлөн зарлалаа.

Тэрбээр өнөөдөр өглөөнөөс эхлэн төв талбайд ө.лсгөлөн зарлаж буй бөгөөд Монгол Улсын Засгийн газар Оюу толгойтой холбоотой асуудалд санаачилга гарган оролцохгүй байгааг ш.үүмжилж байгаа.

32 дахь Ерөнхий сайдад нэр тодроод буй Л.Оюун-Эрдэнийг олон улсын арбитрын ш.үүхэд Оюу толгойн асуудлаар с.өрөг нэхэмжлэх гаргах хүртэл ө.лсгөлөнг зарлаж байгааг мэдээллээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: "Рио Тинтотой хэлэлцээр хийх ганц хүн бол Ерөнхий сайд. МАН чадахгүй бол надад энэ эрхээ өгчих. Би с.өрөг нэхэмжлэл гаргаад өгье. УИХ-ын гишүүн ард иргэдийн өмнө хариуцлага хүлээх гэж сонгогдсон. Би ард иргэдийг ө.лсгөлөн зарлахыг хүсэхгүй байна. Харин УИХ-ын гишүүд надтай нэгдэж, ө.лсгөлөн зарлаасай гэж хүсэж байна" гэлээ.

Засгийн газраас 2019 оны 12-р сард Оюу толгойн гэрээтэй холбоотой ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсэг Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай яриа, хэлэлцээ хийх үндсэн зорилготой бөгөөд уг ажлын хэсгийг ч мөн ажлаа хийхгүй байна хэмээн ш.үүмжилж байгаа юм. Тэрбээр ө.лсгөлөнгөө с.өрөг нэхэмжлэл гаргах хүртэл үргэлжлүүлэхээ мэдэгдсэн юм.

UBN.mn

Сэтгэгдэл үлдээх on С.Ганбаатар Оюу толгойг ард түмэнд буцаан авчирахын тулд ө.лсгөлөн зарлалаа

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.