Хэрэв таны уушги л эрүүл, хэвийн ажиллагаатай байхгүй бол бусад бүх эртхэн дагаад гажих болно. Гэвч хаа сайгүй байдаг агаарын бохирдол, тамхины утаанаас болж бидний энэ эрхтэн эрүүл байх боломжгүй мэт санагдана. Харин та дараах бэлдмэлийг бэлтгэж уугаад, уушгиа бүрэн цэвэрлээрэй.

Орц:

– 2 ширхэг лууван

– 3 хэсэг цоохор майлз

– Нунтаг цагаан гаа 1 чимх

– Хан боргоцой 1 зүсэм

– Яншуй

Хийх арга:

Дээр дурдсан орцуудыг нийлүүлэн холигчинд хийнэ. Бэлтгэсэн жүүсээ өглөө болон үдэш орондоо орохын өмнө уугаад унтаарай. Таны амьсгал чөлөөтэй болж, тайван амгалан унтаж амрах болно.

Усан үзэм

Усан үзмийн найрлага нь таны эрүүл мэндэд ихээхэн тустай. Нэн ялангуяа астма болон уушгины өвчинд сайнаар нөлөөлдөг. Усан үзэмд ресвератрол хэмээх бодис их хэмжээгээр агуулагддаг. Энэ нь уушгины эд эсийг ахин сэргээх ач холбогдолтой.

Цоохор майлз

Тус ногоо нь бронхит болон уушгины төрөл бүрийн өвчинд сайн нөлөөг үзүүлдэг. Ялангуяа биеэс нүүрстөрөгчийн давхар ислийг зайлуулдаг. Цоохор майлз нь витамин С, бусад амин дэмээр баялаг бөгөөд уушгины астмад гойд нөлөөтэй.

Хан боргойцой

Хэрэв та тамхи татдаг бол хан боргоцой идэж байхыг зөвлөе! Тус амтлаг жимс нь уушги болоод биеийн хорт бодисыг шүүх өндөр ач тустай.

Багваахай цэцгийн ханд

Багваахай цэцгийг хатааж, 1 цайны халбага хандыг стакан усанд хийгээд 15 минут хандална. Ингээд хандалсан цайгаа хөрсний дараа уугаарай.

Лууван

Лууван нь витамин А амин дэмээр баялаг. Энэ ногоо нь биеийг хүчилтөрөгчөөр хангах, бохирдлыг гадагшлуулах гээд олон төрлийн ашиг тустай.

MONGOL-BUKH.MN

Сэтгэгдэл үлдээх on ТАМХИНЫ УТААГ УУШГИНААС ОР МӨРГҮЙ ЦЭВЭРЛЭХ ШИДЭТ УНДАА ХАДГАЛААД АВААРАЙ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.