Монголын махны бизнес Хятад ченжүүдийн гарт орчихсон, тэдний ихэнх нь том дүнтэй мөнгөөр "эргэдэг" учраас махыг их хэмжээгээр нөөцөлж Эмээлтэд авсан газартаа "дардаг" гэсэн яриа бий.

Нөөцийн махыг бүрдүүлж буй компанийн тоонд хүртэл Хятад компани байгаад иргэд бухимдалтай байна. Үүний ард хүнсний аюулгүй байдал гээд олон зүйл яригдана. Жилийн өмнө Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлдэг махны үйлдвэрүүдийг шалгахад Хятад эзэдтэй махны үйлдвэр эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэсэн олон тооны зөрчлүүд илэрсэн байсан юм.

Уг нь манай улс 80 сая толгой малынхаа тодорхой хэмжээг экспортод гаргаж, үндэсний хөрөнгө оруулалттай үйлдвэрүүдээ дэмжих ёстой. Гэтэл энэ маань эсрэгээрээ ажиллаж байна.

Тухайлбал махны нөөц бүрдүүлж буй "Дун юань ХАА" хэмээх Хятад иргэн, ААН-ийн байгуулсан компани байна.

"Дун юань ХАА" компанийн үйл ажиллагааны чиглэлийг судлая үзье.

СУРТАЛЧИЛГАА
Тус компани 2011 оны 5 дугаар сарын 19-нд байгуулагдсан аж. Анх үйл ажиллагааны чиглэлээ гадаад худалдаа гэж тодорхойлсон байдаг. Үүнээс 5 жилийн дараа буюу 2016 оноос мал аж ахуй эрхлэх, газар тариалан эрхлэх болгож үйл ажиллагааны чиглэлээ нэмэгдүүлжээ. Харин мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлд бизнес эрхлэх зөвшөөрлөө 2016 оны 10 дугаар сарын 28-нд авсан байна.

"Дун юань ХАА" компанийн хувь ззэмшил нь Jian Sheng Hong Групп, БНХАУ-ын иргэн Zhang Qingyu юм байна. Тус компани Баянгол, 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг аж.

Чухам яагаад дотоодын биш гадаадын компани ийнхүү махны нөөц бүрдүүлэлт дээр ажиллаж байгаан тодруулахад Хятад руу мах экспорт хийх зөвшөөрөл авахад дотоодын нөөцийн тодорхой хувийг бэлтгэх ёстой гэсэн шаардлага тавьдаг аж. Харин ашиг муу гэсэн шалтгаанаар манай ААН-үүд нөөцийн мах бэлтгэлд төдийлэн ач холбогдол өгдөггүй нь ийнхүү тэдэнд завшаан болсон бололтой.

Монгол Улс махны 140 гаруй үйлдвэртэй. Гэвч 12 компанид БНХАУ руу мах экспортлох квоттой. Квот нь цөөн учир эрэлт бий болгож, авлигаар өгдөг гэх яриа бий. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Квот олгосон 12 компанийн 9 нь БНХАУ-ынх, 3 нь сайд дарга нарынх байна. Тэдгээр дотор Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүүгийн компанид 500 тонн махны зөвшөөрөл олгосон. Ийм луйврын системийг ХХААХҮ-ийн үе үеийн сайд хэзээ ч хийж байгаагүй. Хулгайн энэ системийг Ч.Улааны үед л хийж эхэллээ." гэж ярьж байсан удаатай.

Стратегийн хүнсийг бэлтгэн боловсруулж, нөөц бэлдэхдээ гадаадын хөрөнгө оруулалттай компанид биш дотоодын ААН-д анхаарал тавих цаг хэзээ юм бол доо.

PEAK.mn

Сэтгэгдэл үлдээх on Танилц: Нөөцийн мах бэлтгэж буй Хятад эзэнтэй "Дун юань ХАА" компани

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.