Үе мөчний өвчин нийгмийн дунд түгээмэл тохиолддог. Үе мөчний өвчний шалтгаан нь ихэнхдээ гэмтэл, хугаралт, цууралт гээд амьдралын буруу дадал зэргээс ч үүсэх нь бий. Харин зарим хүнсний бүтээгдэхүүн үе өвдөлтийг нэмэгдүүлж, өвчинг улам сэдрээдэг гэдгийг та мэдэх үү? Хэрвээ таны үе мөчөөр өвддөг бол дараах хүнсний бүтээгдэхүүнээс татгалзаарай!

Амттан
Хэрэв таны үе мөч өвддөг бол та боловсруулсан сахартай бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй. Эдгээр бүтээгдэхүүн нь үрэвслийг улам даамжруулдаг байна. Тиймээс чихэр их агуудсан шоколад, хийжүүлсэн ундаа, пончик, зефир зэргийг идэхгүй байх нь зүйтэй. Биед сахарын хэмжээ ихэссэнээр жин нэмэгдэж ясанд даралт үзүүлдэг байна.

Цэвэршүүлсэн нүүрс ус
Цагаан бүтээгдэхүүн буюу цагаан талх, төмс, цагаан будаа үр тариа нь жин нэмэх, архаг өвчин сэдрэх үндэс болдог.

Шүүрхий болон болон хагас боловсруулсан мах
Хиам, гахайн утсан мах зэрэг улаан мах нь химийн бодис нитрат ихээр агуулдаг нь өрөвслийг дэмжиж, хорт хавдрын өсөлтийг нэмэгдүүлдэг.

Эрдэнэ шишийн тос
Эрдэнэ шишийн тосыг талх, нарийн боов хийхэд ашигладаг бөгөөд омега 6 тосны хүчлээр баялаг тул үрэвсэл нэмэгдүүлдэг байна. Иймд хоол унд, зууш амтлахдаа аль болох хэрэглэхгүй байж үүнийг орлож болох самрын, оливийн, хулууны үрний тосыг хэрэглээрэй.

Архи
Архи их хэмжээгээр уух нь үе мөчний өвчнийг нэмэгдүүлдэг байна. Шар айрагт агуулагддаг бодис нь шээсний хүчлийг нэмэгдүүлж үе мөчний өвчинд сөргөөр нөлөөлдөг байна.

Давс
Уудалж савалсан бэлэн бүтээгдэхүүнд их хэмжээний давс, амтлагч хийж, хадгалах хугацааг нь нэмэгдүүлдэг. Химийн аргаар гаргаж авсан цагаан давс нь бие дэх шингэний тэнцвэрт байдлыг алдагдуулдаг байна.

Эх сурвалж: fithacker.ru

Сэтгэгдэл үлдээх on Таны үе мөчөөр өвддөг бол дараах хүнсний бүтээгдэхүүнээс татгалзаарай! ХАДГАЛААД АВААРАЙ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.