Хар багаасаа нөхөрлөсөн хоёр найзын нэг нь эмнэлгийн сэхээний орон дээр, нөгөө нь х орих ангийн торны цаана суух болсон з одоон болдог өдөр чухам юу болсон бэ?

Асуудлыг ц агдаагийн байгууллагаас м өрдөн ш алгаж байгаа. Ингэхдээ хэрэг гарсан өдөр байсан бүх хүнээс мэдүүлэг авч, хэрэг болсон газрыг битүүмжлэн, хяналтын камерын бичлэгийг барримтжуулан авч, нарийвчлан шалгаж байгаа юм байна.

Хэрэг гарсан өдөр буюу дөрөвдүгээр сарын 2-ний өдөр Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, ИХТ-ийн дарга Д.Эрдэнэбат, аймгийн ИХТ Г.Ганбаатар, С.Гал-Эрдэнэ, Засаг даргын зөвлөх Х.Соёомбоо, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Монгол улсын арслан Х.Мөнхбаатар, Булган аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Х.Ундрах, Аймгийн засаг дарга Б.Ариун-Эрдэнийн найз н.Золбоо, Улсын начин Э.Энхбат нарын 11 хүн Шангрила дахь зоогийн газарт хоол идэж, с огтууруулах ундааны зүйл уужээ. Булган аймгийнхан ийнхүү олноороо цугласны шалтгаан нь АН-ын шинэ даргыг баталгаажуулах хуралд оролцохоор ирсэнтэй холбоотой аж.

Ингээд тэдний зарим нь үргэлжлүүлэн Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнийн ХУД-ийн 19-р хороололд байх оффис руу очжээ.

Э.Энхбат, С.Гал-Эрдэнэ нарын хүмүүс оффис дээр түрүүлж ирж, Н.Түвшинбаяр руу Э.Энхбат залгаж “миний найз хаана явна, хүрээд ирээч” хэмээн дуудсанаар Н.Түвшинбаяр Г гэх эмэгтэйтэй хамт иржээ.

Ингээд тэд 1-2 шил с огтууруулах ундааны зүйл ууж байгаад Булган аймгийн ИХТ-ийн дарга Д.Эрдэнэбатыг хүргэж өгөхөөр С.Гал-Эрдэнэ, Э.Энхбат нар гарчээ.

Эх сурвалжийн мэдээлэл дунд хамгийн анхаарал татаж байгаа нь, Булган аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, Н.Түвшинбаяр, иргэн Г нар тамхилахаар гарахад цахилгаан шатны хажууд Д.Эрдэнэбат Н.Түвшинбаярт хандан Э.Энхбатыг муулж, “а лаач, бацаан том болчихжээ” зэргээр хатгаж байсныг гэрч мэдүүлсэн байна.

Харин Н.Түвшинбаяр буцаж ороод Э.Энхбаттай маргалдаж эхэлсэн бөгөөд тэд “наадмын барилдаанд тахимаа өгсөн, тэр тохирооны дагуух мөнгөө өгөөгүй” зэргээр маргалдаж байгаад Э.Энхбат Н.Түвшинбаярыг цохиход “Чи намайг цохиж байгаа юм уу, ийм болсон юм уу” хэмээн орилж, хэрэлдэж байсан гэдэг мэдээлэл байна. Тэр хоёрыг маргаж эхлэхэд Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, иргэн Г нар гарч явжээ.

Иргэн Г гарахдаа гар утсаа мартаж явсан бөгөөд утсаа авахаар эргэн ирэхэд өрөөний хаалга гаднаасаа онгойхгүй, дотор зодоон болж байгаа нь мэдэгджээ. Ингээд гадаа байсан Н.Түвшинбаярын жолооч залууг дуудаж, хаалгыг эвдүүлж ороод, зодооныг салгаж буй бүх бичлэг тухайн газрын хяналтын камерт бичигдэн үлдсэнийг шалгалтаар очсон ц агдаагийн алба хаагчид нотлох баримтаар баталгуужуулан хэрэгт хавсаргасан байна.

Мөн камерын бичлэгт иргэн Г утсаа авахаар ирэх үед нь хоёр эмэгтэй дагаж ирсэн нь нь бичигдсэн бөгөөд тэднээс мөн гэрчээр мэдүүлэг авч байгаа юм байна. Иргэн Г-ын тухайд ирэх наймдугаар сард болох олимптой холбоотой ажил хэргийн асуудлаар Н.Түвшинбаяртай уулзахаар очжээ.

 

Сэтгэгдэл үлдээх on Олимпын аварга Н.Түвшинбаяр, Улсын начин Э.Энхбат нар тухайн өдөр юу болсон юм бэ?

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.