“УБТЗ” ХНН-ийн 15,622 ажилтныг шинжилгээнд хамруулжээ. Шинжилгээнд хамрагдсан хүмүүсээс түргэвчилсэн оношлуураар эерэг хариу гарсан 78, PCR шинжилгээгээр батлагдсан 53, тусгаарлалтад 461 хүн байгааг ЗТХЯ-ны шуурхай бүлгийн хурал дээр танилцуулав.

Мөн өдөр тутмын ариутгалыг нийт 845 ажлын байранд 61,266 м/кв талбайд мэргэжлийн багаар хийлгээд байгаа аж.

Шуурхай бүлгийн ахлагч, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар УБТЗ-ын хувьд хэд хэдэн зүйл дээр анхаарч ажиллахыг үүрэг болгов.

УБТЗ хүний нөөцийн судалгаанд анхаарал хандуулж, онцгой нөхцөл байдалд бэлтгэл хангаж ажиллах,
Хоёр хилийн өртөөн дээр дамжуулах конторт хоёр талаас орж ирж байгаа бичиг баримтад туршилтаар арчдасын шинжилгээ хийх ажлын зохион байгуулах,
Өртөө, зангилаан дээр хариуцан ажиллаж байгаа хүмүүс олон хүнтэй харьцахгүй байх, ажлын байраар явахдаа болгоомжтой, хамгаалах хэрэгсэл ашиглаж, ариутгал сайн хийж байх,
Эрээний талтай сайн ажиллаж, төмрийн хүдэр зөөвөрлөх, ачих тал дээр үүссэн нөхцөл байдлыг агентуудаа явуулж газар дээр нь үзэж харж асуудлыг шийдвэрлүүлэх,
Тулаа хийж байгаа ээлжийн ажилчдаа эмнэлгийн үзлэгт тогтмол хамруулах, эмч ажиллуулж, дархлаа сайжруулах эм бэлдмэлээр сайн хангах,
Төмөр замын цагдаагийн газартай ярьж, олголт хийж байгаа газарт хүний бөөгнөрөл үүсэхээс сэргийлж ажиллах,
Сүхбаатар зангилаан дээр шинжилгээнд хамрагдаагүй байгаа 13 хүнийг харьяа байгууллагынх нь удирдлагад хэлж өнөөдөр шинжилгээнд хамруулах,
Сэлгээний бригад дуудагдан ажиллаж байгаа өртөө, газруудад найруулагчийн бригадын хүмүүсийг тэрэгний бүхээгт оруулахгүй байх шаардлага тавих, эрсдэлд орохоос сэргийлэх,
Чойрын амрах байрны тусгаарлалтын асуудалд анхаарал хандуулж, заавар зөвлөгөө өгөхийг үүрэг болголоо.

Эх сурвалж: ЗТХЯ, TIME.mn

Сэтгэгдэл үлдээх on Төмөр замын 53 ажилтанд коронавирус батлагджээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.