Эзэмшил хашаандаа эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц бариулбал 18 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх төслийн талаар өнөөдөр Монголын банкны холбооноос танилцууллаа.

Уг “Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг санхүүжүүлэх туршилтын төсөл”-ийг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Монголын банкны холбоо, Тогтвортой санхүүжилтийн хөгжлийн холбоо хамтран хэрэгжүүлж буй ба иргэдэд хөнгөлөлттэй зээлээр байшинтай болох боломжийг олгож байгаа аж.

Иргэд 50-70 сая төгрөгийн үнэтэй байшингуудаас сонгож гүйцэтгэгч компанитай гэрээ хийсэн тохиолдолд төслөөс нийт үнийн дүнгийн 30 хувьд нь буюу дээд тал нь 18 сая төгрөгийн буцалтгүй дэмжлэг үзүүлэх юм. Ингээд иргэд 10 хувийг урьдчилгаа болгон төлснөөр барилгаа сарын хугацаанд бариулах ба банкны 8-12 хувийн хүүтэй 15 жилийн хугацаатай зээлд хамрагдах боломжтой.

Төсөлд эхний ээлжид 40 гаруй өрхийг хамруулна гэж Тогтвортой санхүүжилтийн хөгжлийн холбооны гүйцэтгэх захирал Э.Номиндарь мэдээлсэн. Тэрээр "Одоогийн байдлаар гурван зээл гарсан. Барилгууд нь баригдаж буй. Бид анхнаасаа олон хүнд мэдэгдвэл хүлээлт үүсгэж улмаар хангаж чадахгүй байх вий гэсэн болгоомжлол байсан учраас мэдээллээ саяхнаас тарааж байна. Төсөл хамрагдах хүсэлтэй иргэд банканд хандан зээлээ гаргуулах боломжтой.

Зах зээлийн үнээс үнэтэй байгаа шалтгаан нь илүү их дулаалгын материал ашиглаж эрчим хүчний зардлыг хэмнэж байгаад оршино.

Зах зээлийн үнээс үнэтэй байгаа шалтгаан нь илүү их дулаалгын материал ашиглаж эрчим хүчний зардлыг хэмнэж байгаад оршино. Дулаандаа зарцуулж буй зардлыг бууруулах урт хугацааны хөрөнгө оруулалт юм. Хүмүүст 60 сая төгрөгийн байшин үнэтэй санагдахыг ойлгож байгаа учраас бид 18 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж байна" гэв.

Нийслэлийн 9 дүүргийн иргэд уг төсөлд хамрагдах боломжтой ба дараах шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд:

Гэр хороололд байнга оршин суудаг байх
Газраа өмчилсөн эсвэл зээл авах хугацаанд эзэмших эрхтэй байх
Зусланд газартай бол тэндээ байнга оршин суудаг байх
Байшингийн үнийн 10 хувьтай тэнцэх урьдчилгаа төлбөрийг гаргах чадвартай байх
Орон сууцны бусад төслүүдэд хамрагдаагүй байх
Төслийн гэрээ дуусахад хоёр долоо хоногийн хугацаа үлдсэн тул гэрээний хугацааг сунгах хүсэлтээ Германы талд өгсөн байна.

Байшингийн эрчим хүч хэмнэх чадвар, чанарын талаар Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашиг төслийн ахлах мэргэжилтэн С.Түвшинхүү "Энгийн байшинтай өрхүүд 1 мкв-д жилдээ 600-700 кв цаг эрчим хүчийг халаалтдаа зарцуулдаг. Харин уг норм хангасан байшингууд нь жилдээ 240 орчим кв цаг зарцуулах юм.

Төслийн гэрээ дуусахад хоёр долоо хоногийн хугацаа үлдсэн

Тэгэхээр бусад барилгуудаас 60-70 хувь бага эрчим хүч зарцуулах байшин гэсэн үг. Бага хэрэглээтэй учраас халаалтыг газ, цахилгаан, нүүрс зэрэг аль ч эх үүсвэрээс хангаж болно. Гэр хороололд учраас төвийн дулааны шугамд холбох боломж харьцангуй хязгаарлагдмал. Гүйцэтгэгч компаниуд бохирыг шийдэх өөр өөр арга санал болгож байгаа ба тус зардал нь барилгын үнийн дүнд багтсан. Компанитайгаа тохиролцоонд хүрвэл худаг ухах зэргээр усны хангамжийг шийдэх боломжтой" хэмээв.

8-12 хувийн зээлд хамрагдах боломжтой банкнууд:

Худалдаа хөгжлийн банк
Төрийн банк
Голомт банк
Хас банк
Капитрон банк
Тээвэр хөгжлийн банк
Ариг банк
Гүйцэтгэгч барилгын компаниуд

Буйман харш ХХК
Мон фрэймкад ХХК
Хайбрид хаус ХХК
Гранд авгуш ХХК
Эрэл ХХК
Сакура пропертиз ХХК
Лоү энержи хаус ХХК
Изохаус ХХК
Байшингуудын 1 мкв-ын үнэ нь НӨАТ-тай 1,2-1,8 сая төгрөг бөгөөд 38,23 мкв-аас 69,2 мкв хүртэлх талбайн хэмжээтэй 13 загварын байшин байгаа аж.

Төслөөс иргэд, худалдан авагчдын ойлголтыг сайжруулах зорилгоор Сонгино хайрхан дүүргийн 118 дугаар цэцэрлэгийн хашаанд жишиг таван барилгыг барьсан. Тэдгээр загвар сууцыг Монголд хамгийн түгээмэл хэрэглэгддэг таван материал /төмөр бетон, өрөгт хийц, модон арам, металл арам, сэндвич хавтан/-аар барьж цэцэрлэгээр ашиглуулж үр дүнгийн судалгаа хийж байна.

Төслийн байшинг зээлээр бариулбал 18 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ 19 сэтгэгдэлтэй

19 сэтгэгдэл “Төслийн байшинг зээлээр бариулбал 18 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ”

  1. Хойт эцгийг яагаад төрсөн эцэг гэж бичиж байгаа юм бэ, сэтгүүлчдээ хэтэрхий сенсаац хөөх нийгэмд ямар хор нөлөөтэй байдгийг бодож байгаа ч...

  2. Хөдөө орон нутагт энэ төсөл хэрэгжих үү.Хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа орон сууцгүй байгаа залуу гэр бүл зөндөө байдаг

  3. Дарханд хэрэгжүүлэх боломж байна уу.
    Энэ төслийг үргэлжлүүлээд... холбогдох утас 99372078

  4. 60-70 н сая тегрегтэй бол энэ байтугай л байшин барина. 20 н сая тегрегтэй байхад л маш сайхан байшин барина. Арай л дэндvv шунаад ядарсан хvмvvсийн хэрэглээн дээр тоглоод байгаа юм бишvv.

  5. сайн байна уу уг зээлд хаана яаж хамрагдах вэ? хаанаас дэлгэрэнгүй мэдээлэл авж болох уу?

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.