УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар хотын дарга Д.Сумъяабазарын тойрогт нөхөн сонгууль явуулах тухай тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд “хотын дарга болох байсан юм бол яах гэж УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн юм бэ.

Нөхөн сонгуулийг зардлыг хотын дарга Д.Сумъяабазараар төлүүлэх ёстой” гэхэд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хуулийн дагуу нөхөн сонгуулийг явуулах асуудлыг хэлэлцэж байна гэсэн тайлбарыг өгсөн юм. Бусад улс орнуудад зардлыг нь өөрөөр нь төлүүлдэг зүйл байхгүй гэв.

Ингээд Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт явуулахаар болсон. Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нөхөн сонгуулийг аравдугаар сард явуулах ёстой гэсэн байр суурийг ирлэрхийлж байсан юм.

Хэрвээ УИХ-ын нөхөн сонгуулийг тусад нь явуулбал тэрбум орчим төгрөгийн зардал гарна. Харин Ерөнхийлөгчийн сонгуультай хамтад нь явуулбал 100 гаруй сая төгрөг зарцуулахаар байгааг Л.Энх-Амгалан гишүүн хэллээ. Тиймээс зардлаа бодож хамтад нь явуулахаар болсон гэж байлаа.

Сэтгэгдэл үлдээх on Т.Доржханд: Нөхөн сонгуулийн зардлыг хотын дарга Д.Сумъяабазараар төлүүлэх хэрэгтэй

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.