Одоо хэдэн настай вэ. Яагаад б.и.еэ ү.н.элэх замыг сонгов?
-Би яг б.и.еэ ү.н.элэгч биш шүү дээ. Тайванийн их сургуульд сурдаг. Мөнгөний хэрэг гарахаар нь амралтаараа энд ажиллаж байна.
-Мэдээж ажиллаж байна гэдэг чинь б.и.еэ ү.н.элж байна гэсэн үг биз дээ?
-Мөнгө авч байгаа юм чинь у.н.тах нь тодорхой л доо. Уг нь тэтгэлгээр Тайванийн их сургуульд суралцахаар ирсэн. Гэтэл хагас жилийн дүн тааруу тэтгэлэгтээ хамрагдаж чадаагүй. Мэдээж гэрийнхэн маань надад итгэж явуулсан болохоор тэтгэлгээсээ хасагдсан гэж хэлж чадаагүй. Гэтэл байрны мөнгө, хоолны мөнгө гээд мөнгөний хэрэг гарсан. Тэгээд Тайваньд сурдаг найз маань мөнгө олох арга байна гээд энийг зааж өгсөн. Надтай ижилхэн шалтгаантай олон охин байгаа.
-Юу гэсэн үг вэ?
-Гайхах юу байхав дээ. Ажил л хийж байна.
-Энд олон Монгол о.х.ин байдаг уу?
-Байгаа байгаа. Байнга зогсдог ч байгаа. Над шиг хааяа ирдэг нь ч байгаа.
-Эндээс хоногтоо хэдийг олж байна вэ?
-Үгүй ээ яахав. Тэтгэлэгээс л илүүг олж байгаа. Яг тэд эд гэж тоо хэлмээргүй байна.
-Энд байдаг бусад Монгол о.хи.дуудтайгаа уулздаг уу?
-Ажлаа хийж явахдаа л таардаг. Түүнээс цаг гаргаж уулзаж учраад жаргал зовлонгоо яриад байдаггүй. Бид нэг л зорилготой энд байгаа шүү дээ.
-Хэзээ сургуулиа төгсөх вэ?
- 3 жилийн дараа төгсөнө өө.
- Төгстөлөө энд ажиллана гэсэн үг үү?
-Юу гэж дээ. Хэлээ сайн сураад ирвэл өөр ажил олж хийнэ.

Сэтгэгдэл үлдээх on Улаан дэнлүүний гудамжинд "зогсдог" монгол о.х.интой хийсэн ярилцлага

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.