Панда буюу хулсны баавгайг устах аюулд орсон ховор амьтны жагсаалтаас албан ёсоор хасчээ. Учир нь, энэ амьтны тоо толгой өсч 2000 гаруй болоод байгаа юм. Үүнд Хятадын байгаль хамгаалагчид, амьтны хүрээлэнд өсгөн бойжуулагчдын хичээл зүтгэл асар их байжээ. Энэ хүрээнд олон ажил хийжээ. Жишээлбэл, Ченгду дахь панда үржүүлгийн судалгааны төвийн эрдэмтдийн  ачаар цөөнгүй пандаг зориудаар үржүүлж байгальд нь тавьж байв.  Пандагийн анхны  бамбарууш 1963 онд хүний хараа хяналт дор мэндэлж байжээ.   
Дэлхийн байгаль хамгаалах сангийн ерөнхий захирал Марко Ламбертини”Сүүлийн 50 гаруй жилийн турш хулсны баавгай нэн ховор амьтныг илэрхийлсэн бэлэг тэмдэг болж ирсэн. Харин одоо байдал өөр болж энэ амьтан устах аюулд орсон амьтны жагсаалтаас гарч байна. Гэхдээ энэ бол тайвшах зүйл биш. Хамгаалалд нь анхаарсаар байх ёстой. Хамгийн гол нь, хулсны баавгайтай холбоотой энэ амжилт зөвхөн нэг хүнийх биш. Шинжлэх ухаан, улстөрийн оновчтой шийдэл, нутгийн иргэдийн оролцоо нийлж байж байгаль хамгаалал амжилтад хүрдгийн тод жишээ энэ юм.” гэж ярьжээ.   

Сэтгэгдэл үлдээх on Устах аюулд орсон ховор амьтны жагсаалтаас пандаг хассан

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.