Хүний шүд, ясанд маш чухал минерал бол кальци гэж бүгд мэднэ. Гэтэл фосфор бараг түүн шиг хэрэгтэй минерал аж. “Хүний бие организмд нэн шаардлагатай минерал бол фосфор, ялангуяа шүд, ясанд кальци шиг хэрэгтэй. Фосфор бол хүний бие организм дахь агууламжаараа кальцийн дараа хоёрт ордог.

Энэ минералын 85% нь хүний шүд, яс бас эс болгонд агуулагддаг. Фосфор хүнд энерги нэмж эрч хүчтэй болгодог” гэж хоол зүйч, нутрициологч Лера Лавски ярилаа. Хэрэв фосфор дутагдвал яс суларч, булчингууд болон үе мөч өвдөх, шүд цоорох, чих шуугих, анхаарал төвлөрөхгүй байх зэрэг шинж тэмдэг илэрдэг, түүнчлэн хэт түгшимхий болох нь бий.

“Хүүхдүүд хэрэв фосфорын хомсдолд орвол өсөлт хөгжил нь саарч зогсох аюултай. Хачирхалтай мэт боловч фосфорын илүүдэл нь мөн дээрхтэй адил шинж тэмдэгтэй” гэж эмч Лера Лавски тайлбарлав. Фосфор агуулдаг хүнс гэвэл мах, загас, өндөг, шош, үр тариа, ногоо, жимс жимсгэнэ.

Сэтгэгдэл үлдээх on ФОСФОР ДУТАГДВАЛ ХҮҮХДИЙН ӨСӨЛТ ЗОГСДОГ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.