АНУ-ын Эрүүл мэндийн судалгааны үндэсний төвийн (NHANES) эрдэмтэд томоохон судалгаа хийсний дүнд усны хэрэглээ багасах нь таргалалттай холбоотой болохыг тогтоожээ. Эрдэмтдийн дүгнэлтийг “Annals of Family Medicine” нийтэлжээ. “Хурдан турахыг хүсвэл цэвэр ус (H2O) уу. Энэ бол эрүүл энх байх, турахад тустай манай гарагийн №1 унд... Усан хангамж бол биеийн жинг удирдахад гол түлхүүр үүрэгтэй” гэж эрдэмтэд мэдэгдлээ.

Ус уух нь хоолны дуршлыг бууруулдаг, яагаад гэвэл өлсөх ба цангахын аль алиныг та бидний уураг тархины нэг л хэсэг зохицуулдаг, иймээс хүмүүс ихэнхдээ ам цангахыг өлсөх мэдрэмжтэй хольж хутгадаг аж.

“Тмин буюу гоньдтой ус уугаад үз. Гоньдны хатаасан үр бол антиоксидантаар баялаг, дархлааны систем ба гэдэсний эрүүл ахуйг сайжруулахын зэрэгцээ үрэвслийг бууруулна. Бас хорт хавдар тусах эрсдэл багасдаг. Гоньд мөн “өөх хайлуулахад” тустай, бодисын солилцоог эрчимжүүлдэг. Гоньдтой ус түүнчлэн цусан дахь саахарын түвшнийг зохицуулан, глюкоз ба инсулинд зөв хариу урвал үзүүлэхэд нь эсүүдэд тусалдаг.

Цусан дахь саахарын түвшин өндөр үед эсүүдэд шаардлагатай хэмжээнээс их глюкоз хадгалагдах магадлалтай, энэ нь өөх болж хувирдаг” хэмээн анагаахын ухааны доктор, хоол зүйч Триста Бест зөвлөв. Гоньдтой усыг халуун, хүйтэн ямар ч байдлаар хэрэглэж болно. Үүний тулд 1 хоолны халбага үрийг стакан усанд хийж хонуулна (Зарим хүн үрийг няцалж тосыг гарган хэрэглэдэг). Өглөө та тминтэй усаа 5 минут орчим чана. Хөрсний дараа шүүж аваад хэрэглэнэ.

Сэтгэгдэл үлдээх on ХАМГИЙН ХУРДАН ТУРААДАГ, БЭЛТГЭХЭД АМАРХАН УНДАА

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.