Яс сийрэгжих өвчин сүүлийн үед улам залуужих болсон. Тэгвэл хүн өдөр бүр таван ширхэг хар чавга идэх юм бол энэ асуудлаас зайлсхийх боломжтой гэнэ шүү. Хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдийг оролцуулсан нэгэн судалгааг эрдэмтэд явуулсан аж. Тэдний ясны бэхжилт суларсан байсан гэнэ.

Оролцогчид хагас жилийн хугацаанд өдөр бүр 50 грамм хар чавга идэж байжээ. Энэ нь ясыг хэврэгших үйл явцыг удаашруулж байв. Хар чавга К аминдэм, Кали зэрэг тэжээллэг бодисуудаар баялаг билээ.

Таван ширхэг хар чавга идэхэд л 100 орчим калори илчлэгийг авч, эд эсүүд тэжээгдэх болно. Ясанд сайнаас гадна хар чавга зүрх болон ходоод гэдэсний үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлдэг аж.

Эх сурвалж www.wikimon.mn

ШЭЙРЛЭЭД АВААРАЙ

Сэтгэгдэл үлдээх on ХАР ЧАВГА БАЙНГА ИДСЭНЭЭР ЯСНЫ СИЙРЭГЖИЛТЭЭС СЭРГИЙЛЖ ЧАДНА

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.