Ойрд байнга азгүйтээд байна уу? Энэ бүхэн санамсаргүй давхцал яав ч биш үү? Заримдаа хүн өөрийгөө хар ид шидийн х.үчинд автсанаа мэддэггүй. Ихэнх хүн өөрт нь хэзээ ч тохиолдохгүй мэт санаж явдаг. Сүүлд харамсахгүйн тулд өөрийгөө хар шидээс хэрхэн хамгаалахыг сурах нь зүйтэй.

Хүчээ нэмэгдүүл

Та итгэхгүй байж болох ч хүн бүрт өөрийгөө м.уу ид шидээс хамгаалах хүч бий. Өөрийнхөө хамгаалалтыг зузаатгахын тулд аурагаа цэвэрлэж, чакра буюу бие дэх энергийн хүрдээ хамгаалах хэрэгтэй. Энергээр эмчилдэг хүнд хандаж, эсвэл өөрөө бясалгал хийж сурах нь зүйтэй.

Давс

Газрын эрдэс давсыг олон зууны турш цэвэрлэх, ариутгах зан үйлд ашиглаж ирсэн. Муудаж магадгүй хүнсийг давсалж хадгалан нян бактериас хамгаалдаг шиг таныг хар ид шид, хар хүчээс хамгаалах үр дүнтэй хаалт болж чадна. Кинонд гардагтай адил давсаар заавал тойрог зурах албагүй. Гэр орныхоо булан тохой бүрт давс цацвал гэртээ орж ирэх бүртээ аюулгүй байгаагаа мэдэрнэ.

Сахиус

Сахиусыг биедээ авч явснаар хар хүч, ид шид, өширхөж хорссон хүнээс хамгаална. Сахиус шашны эд зүйлс, бэлгэдэл, талст, ургамалтай уут гээд ямар ч хэлбэртэй байж болно. Гол нь та сахиусныхаа хүчинд итгэх нь л чухал.

Шоолох

Хар ид шид, дом зэрэг нь тоглоом биш. Гэхдээ зарим үед үүнд тоглоом наадам шиг хандах хэрэгтэй. Ид шид бол энерги. Энерги бол аз жаргал, инээд хөөр. Эсрэг тэсрэг хоёр энерги тулгарахад бие биеийнхээ хүчийг саармагжуулдаг. Бүх м.уу м.уухай зүйлээс энэ арга хамгаалж чадахгүй ч та ядаж оролдоод үзэх хэрэгтэй.

Толь

Дээрх бүх арга тус болоогүй бол толь тусална. Толь хар ид шидийг анх тань руу илгээсэн хүн рүү буцаадаг. Үүний тулд хар өнгийн лааг толиныхоо өмнө шөнөжин асаана. Хар өнгө энергийг, ялангуяа с.өрөг энергийг өөртөө шингээдэг. Харин толь энэ бүх м.уу энергийг ирсэн газар руу нь тонилгоно. Анхаарах гол зүйл нь лаа асаалттай байхад толинд өөрийгөө харж болохгүй. Толины дэргэдүүр гарах бол хана руу харна. Өглөө болоход лаагаа үлээж унтраагаад үлдсэнийг нь газарт булна. Дараа нь толио давстай усаар ариутгана.

Эцэст нь хар, цагаан ид шид хоорондоо ганц зорилгоороо ялгардаг гэдгийг сана.

Эх сурвалж: psychicsuniverse.com/

Сэтгэгдэл үлдээх on Хар шидээс өөрийгөө хамгаалах таван арга. Хадгалаад аваарай

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.