Энэ номны нэрийг Дашчийравын сан гэдэг. Дотор нь Хийморийн сан гэдэг бүлэг, уншлага бдаг учраас бодож, сүсэглэж сонсовол хийморийг тань сэргээнэ.

Анх Өндөр гэгээн өөрийн багш болох Банчин богдоос нийт Монголчуудын сайн сайханы тулд ном айлдаж соёрхоно уу? гэсэнд гурван номыг нийт Монгол шавь нартаа хайрласан бөгөөд, тэр гурван номын 1 нь энэ

Дашчийравын сан бөгөөд Монголын бурханы шашинтануудын хамгийн түрүүнд цээжилдэг номнуудын 1 нь юм. Их адистэдтай /их энергитэй / ном бөгөөд нийт Монголчуудыг амны хишигтэй хийморь лундаатай, ган зудгүй, байгалийн г.амшиггүй, элдэв б.арцад саадгүй, буян нь аривжиж сайн сайхан амьдарахын тулд зохиосон ном юм.

Дотроо Адислага, Заллага, Тахил мөргөл, Ариусгал, 4 уулын сан, Хийморийн сан, Залбирал даатгал, Даллага, Өлзий хутаг оршоох гэсэн бүлгүүдтэй юм байна.

Монголчуудын минь хийморь өөдөө байг.

Хийморийн сан агуулдаг Дашчийравын сангийн уншлага /Шууд сонсох/ Хадгалаад аваарай-д нэг сэтгэгдэл байна

1 сэтгэгдэлтэй “Хийморийн сан агуулдаг Дашчийравын сангийн уншлага /Шууд сонсох/ Хадгалаад аваарай”

  1. Энэ сайхан номыг эх болсон зургаан зүйл хамаг амьтаны тусын уншиж өгсөн ламдаа баярлалаа хурай хурай хурай

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.