Ходоодны өмөнгөөр 50-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс ө вчлөх эрсдэлтэй байдаг. Гэхдээ эрэгтэйчүүдийн хувьд ө вдөх магадлал нь эмэгтэйчүүдийнхээс 2 дахин өндөр. Тэгвэл уншигч танд ходоодны х орт х авдраас хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх мэдээллийг хүргэе.

Ходоодны салст бүрхүүлнээс (дотор хана) ургадаг х орт х авдрыг ходоодны өмөн буюу рак гэнэ.

Ходоодны өмөн үүсгэх эрсдэлийн хүчин зүйлс:

Хэрвээ гэр бүлийнхний хэн нэг нь ходоодны өмөнгөөр ө вчилж байсан бол бусад бүх ойр дотны төрөл төрөгсөд нь ө вчлөх магадлал 20% -иар өсдөг.
Хэт их шарсан хуурсан хоол, зохисгүй а рхи т амхины хэрэглээ
Ходоодонд бий болсон Helicobacter pylori-ийн эмчилгээ хийлгүй удаан явах

Ямар хоол хүнс хэрэглэвэл ходоодны өмөн үүсэх вэ?

Хоол хүнсэндээ хурц, давсалсан, утсан, хуурч шарсан (хэт шарсан), лаазалсан бүтээгдэхүүн ихээр хэрэглэх нь уг ө вчин үүсэх магадлалыг мэдэгдэхүйц ихэсгэдэг.
А рхи, т амхи хэрэглэх нь х орт х авдар үүсгэх гол шалтгаан болдог.
Ходоодны үрэвсэл, ш арх, ходоодны ур, хоргүй х авдар мэтийн ходоодны ө вчүүvдээр удаан хугацаагаар ө вдөх.
Ходоодондоо хагалгаа хийлгэсэн хүмүүсийн ө вдөх магадлал 2.5 дахин ихэсдэг.
Ходоодноос Helicobacter pylori / хелико бактери / илрэх.
Витамин В 12 болон С-ийн дутагдал зэрэг нь х орт х авдар үүсгэх шалтгаан болдог байна.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

• Хеликобактерийн халдварт өртөхөөс сэргийлэх
• Х авдрын урьдал, суурь ө вчнүүдийг төгс эмчлүүлэх
• Унасан шүдний оронд тухай бүр хиймэл шүд хийлгэж байх
• А рхи, т амхийг зохистой хэрэглэх
• Хүнсэндээ аминдэмээр баялаг, эрүүл ахуйн шаардлага хангасан, баталгаат шинэ жимс, хүнсний ногоо хэрэглэх

Үүнд:

Ногоон навчтай жимс
Хүнсний ногоо
Сүү цагаан идээ
Загасны тос, цөцгийн тос, сүү, өндөгний шар буурцаг, элэг, бөөр, загасны түрс, шар лууван, улаан лууван, улаан лооль улаан чинжүү, гүйлс, буудай
Аньс, сонгино, алим, нохойн хошуу, үхрийн нүд, шар лууван, улаан лооль, байцаа, чинжүү, шош, төмс, манжин, гоньд, нимбэг, жүрж, нарсны шилмүүс зэрэг ургамлын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх
Хүнсэндээ давс, амьтны гаралтай өөх тос, халуун ногоотой хүнсний бүтээгдэхүүн бага хэрэглэх, утсан, давсалсан, даршилсан зэрэг химийн бодис агуулсан хүнсний хэрэглээг бууруулах, шарсан, хуурсан, хоносон хоол идэхээс аль болох татгалзаж, ууранд жигнэж болгосон, чанасан хоол хэрэглэж занших
Хэт өлсөх, нэг дор их идэхээс болгоомжилж, бага багаар өдөрт 3-4 удаа тогтмол цагаар хооллож хэвших
Цай, хоолыг хэт халуунаар хэрэглэхээс зайлсхийх

HIUB.mn

Сэтгэгдэл үлдээх on Ходоодны х орт х авдраас урьдчилан сэргийлэх арга ХАДГАЛААД АВААРАЙ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.