Хэрвээ таны ходоодонд ямар нэгэн шархлаа үүссэн бол дорго болон чацарганы тос, эсвэл таван салаа зэргийн аль нэгийг сонгоорой.

ЧАЦАРГАНЫ ТОСНЫ АШИГ ТУС

Чацаргана бол дотроо 50 орчим зүйлийн аминдэм, биологийн идэвхит бодис агуулдаг. Тийм учраас:

Зүрх судасны өвчин
Ходоод, улаан хоолойн шарх
Арьсны хөлдөлт тү­лэг­дэлт,
Үрэвсэлт, рентген цацраг идэвхит туяаны хордолт зэрэг 30 гаруй төр­лийн өвчний эмчилгээнд хэрэглэдэг байна.
Мөн чацаргана хөрсийг маш сайн торлож бэхлэн тархан ургадаг учир байгаль хамгаалахад ч ашиг тустай юм байна.

ТАВАН САЛААНЫ АЧ ТУС

Зун, намрын цагт элбэг ургадаг таван салаа нь 5-8 сард ургаж гүйцэх бөгөөд хатахаас нь өмнө түүж, угаагаад сүүдэрт даавуун уутанд өлгөж хатаах хэрэгтэй. Хатаасан таван салааг :
Ходоодны гастрид
Ходоодны шархлааны үед өдөрт хоолны халбагаар хоёр удаа ( хоол, цай идэхээс15 минутын өмнө) ууна. Эмчилгээг 14-21 хоног тасралтгүй хийвэл үр дүн нь харагдана.

Арьсны ил шарх
Идээт үрэвслийн үед бэлдмэлийг цэвэр даавуунд шингээн тавьж боогоод 2-3 хонуулахад шарх цэвэршин эдгэнэ.

ДОРГОНЫ ТОСНЫ АШИГ ТУС

Өглөө бүр халбаганы үзүүр дээр жаахан доргоны тос тусаагаад өлөн элгэн дээрээ долоох нь ходоодны шарханд маш сайн.
Мөн уушигны сүрьеэ, 12 нугалаа гэдэсний шарх зэрэгт тустай.


Доргоны тосонд В-гийн төрлийн бараг бүх витамин, мөн К, Р болон бусад амин дэмүүд их хэмжээгээр агуулагддаг байна.

MONGOL-BUKH.MN

Сэтгэгдэл үлдээх on ХОДООДНЫ ӨВЧИНГ АНАГААХ АЧТАНУУД ХАДГАЛААД АВААРАЙ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.