Цусан дахь холестериний түвшин өндөр байх нь зүрх судасны өвчлөл үүсгэх, инфаркт буюу инсульт гээд таагүй уршиг дагавартай маш их аюултай үзэгдэл. Иймээс амьдралын хэв маяг, хоолны зуршлаа эргэн харж зөв хоололтыг эрхэмлээрэй.

“Холестериний түвшинд олон хүчин зүйл нөлөөлдөг, үүнд тамхи татах, хоолны дэглэм сахих, нас, генетик, биеийн дасгал хөдөлгөөн” гэж хоол зүйч, шинжээч Эми Гудсон мэдэгдсэн тухай “Eat This, Not That!” бичжээ. Нас ахих тусам эрчүүд ба эмэгтэйчүүдийн аль алины цусан дахь холестериний түвшин мэдэгдэхүйц нэмэгддэг аж. Эмэгтэйчүүдийн хувьд цэвэршилт эхэлсний дараа холестериний түвшин эрс өөрчлөгдөх нь бий.

“50 наснаас хойш холестеринтэй холбоотой асуудал үүсэхээс сэргийлэхийн тулд хоол хүнсэндээ уусдаг эслэг хэрэглэ. Ийм эслэг усанд гель хэлбэртэй болж холестеринийг “холбож” бие организмаас гадагшлуулдаг” хэмээн шинжээч Эми Гудсон ярилаа.

Холестерин бууруулдаг олон хүнс бий. Овъёос ба түүний гурилаар хийсэн бүхэн ашигтай. Мөн жимс, шош, үр, самар миндаль зэрэг нь уусдаг эслэг бүхий хүнсний жагсаалтад тэргүүн байруудыг эзэлдэг. “Өглөөдөө агшаамал (кааш), миндалийг алимтай цуг идээрэй. Мөн овъёосны нэвсэн дээр үр, шош, йогурт зэргээс нэмж хэрэглэж болно. Өдөрт 25-38 грамм эслэг идэх хэрэгтэй. Үүний 5-10 грамм нь уусдаг эслэг байвал зохино” гэж хоол зүйч Эми Гудсон зөвлөжээ.

 

Сэтгэгдэл үлдээх on ХОЛЕСТЕРИНИЙ ТҮВШНИЙГ УУСДАГ ЭСЛЭГ БУУРУУЛДАГ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.