Ямар нэг баяр ёслолын үеэр түргэн тусламжын 103 төвд хоолны х.ордлоготой холбоотой дуудлага жирийн үеийнхээс 4-5 дахин нэмэгддэг байна. Тэр дундаа улсын их баяр наадам, шинэ жил, цагаан сарын үеэр бүр ихэсдэг аж. Бичил биетүүдээр халдварлагдсан мах, амьтны гаралтай бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, салат зэргийг хэрэглэснээс хоолны х.ордлого үүсдэг. Мөн хоол, хүнсний бүтээгдэхүүнийг бэлдэх, хадгалах горим алдагдсанаас х.ордлогот халдвар үүсч болно. Хоолны х.ордлогын үед:

–Гэдэс өвдөх

–Дотор муухайрах

–Бөөлжих

–Гүйлгэх. Хоногт 10-15 удаа хүртэл. Эхэндээ шингэрсэн өтгөн, дараа нь усархаг ялгадас гарна

–Биеийн халуун 37,5-39 градус болтол нэмэгдэж халуурна

–Бие сульдах

–Чичэрч бие арзайх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Тиймээс бид та бүхэндээ хоолны х.ордлого болсон тохиолдолд гэрийн нөхцөлд хэрхэн эмчлэх талаар зөвлөгөөг хүргэж байна. Хоолны х.ордлого хүндрээгүй, өнгөц үед доорхи аргуудыг ашиглаарай.

Бөөлжих

Хоолны х.ордлого тайлах хамгийн сайн арга бол бөөлжих. Та 100 мл усанд 20 гр буюу 2 цайны халбага давс хийхээр тооцон 1 цагийн дотор 1-2 литрийг хүчлэн уух хэрэгтэй. Ингэснээр давс ходоод болон бүдүүн гэдсэн дэх салст бүрхэвчийг үрэвсүүлсэн бактерийг үхүүлдэг. Ихээр бөөлжвөл хүн шингэний дутагдалд ордог учраас 15 минутын зайтай ус бага багаар уух хэрэгтэй. Бага зэрэг содатай ус уувал бүр илүү сайн.

Эм уух

Хоол боловсруулах үйл ажиллагааг эрчимжүүлдэг эм хэрэглэж болно. Мөн гүйлгэдэг эм уувал х.ор хурдан гадагшлах бөгөөд идэвхжүүлсэн нүүрс эмийг 4 цагийн зайтай 4 ширхэгээр уудаг. Гэхдээ хоногт 12-оос илүү шахмалыг ууж болохгүй шүү.

Гэдэс цэвэрлэх

Хэрэв ө.вчтөн шингэн юм ууж хүчлэн бөөлжих чадваргүй байвал гэдэс цэвэрлэж болно. 1 литр буцалсан усанд 2 хоолны халбага давс хийгээд бүлээн байхад нь шулуун гэдэсээр бургуйдаж болно. Ингээд 10 минут хажуулдаж хэвтэхдээ баруун хөлөө нугалаарай. Х.ор хурдан гадагшилна.

Х.ордлогын үед гэдсэнд салст тогтоох үүднээс зутан, цагаан будаа.ны шүүс зэргийг идэх хэрэгтэй. Мөн талх дангаар нь идэх нь их сайн байдаг. Хэрэв х.ордлого тайлагдахгүй 2-3 хоног үргэлжилж, тамирдан, нүдний цөцгий шарлаж, хэвлийгээр өвдөн цусархаг суулгах зэрэг шинж тэмдэг ажиглагдвал яаралтай эмчид хандаарай.

UNUUDUR.mn

Сэтгэгдэл үлдээх on Хоолны х.ордлогыг тайлах хамгийн амархан аргууд. Хадгалаад аваарай

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.