Дэлхийн олон эрдэмтдийн хийсэн судалгаагаар хавдарт хүргэдэг маш олон шалтгаан, хүчин зүйлүүдээс зөвхөн 5-10% нь дотоод хүчин зүйлээс (удамшил, дааврын болон дархлааны өөрчлөлт зэргээс) хамааралтай, харин 90-95% нь гадаад хүчин зүйлүүдээс хамааралтай нь батлагджээ. Эдгээр гадаад хүчин зүйлүүдийг задлаад үзвэл буруу хооллолт нь хамгийн өндөр хувьтай байгаа нь анхаарал татаж байгаа юм.

ХАВДРААС УРДъЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ЗӨВ ЗОХИСТОЙ ХООЛЛОХ нъ ЧУХАЛ

Орчин үед хоолыг зөв тохируулж хэрэглэх, жишээ нъ ургамлын гаралтай хоол хүнс ихээр хэрэглэвэл бүх төрлийн хавдраас 30 – 40% урьдчилан сэргийлж болдгийг эрдэмтэд анхааруулж байна. Одоогоор ойролцоогоор 25 мянган төрлийн ургамлын бодисууд ( ногоо жимсэнд агуулагддаг) хавдрын эсрэг үйлчилгээтэй болох нь тогтоогджээ.

ХАВДАР ҮҮСЭХЭД хүн болгоны мэддэг хирнээ мөрддөггүй НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛҮҮД

1. Өөх тосыг хэтрүүлэн хэрэглэх

Онцгой сөрөг нөлөөтэй бүтээгдхүүнүүд:

• Дахин давтан ашигласан тос

• Хэт халаасан тос

• Хальснаас нь салгаж, удаан хадгалсан самар, үрийн тос

• Буудайн үр хөврөлөөс ялган авсан тос

• Тунгалаг саванд удаан хугацаагаар хадгалсан ургамлын тос

2. Давсыг хэтрүүлэн хэрэглэх.

3. Элсэн чихрийг хэтрүүлэн хэрэглэх:

• хоосон илчлэгийн эх сурвалж гэж үздэг, хоногийн хоолноос бүрэн хасах хэрэгтэй.

• Чихэрлэг амттан хэрэглэхийг хүсвэл хоногт 1 цайны халбага зөгийн бал хэрэглэх хэрэгтэй

• Хийжүүлсэн чихэрлэг ундаа

АНХААР: Хорт хавдрын эсүүд өсч томрохын тулд энерги хэрэгтэй. Биед хурилтлагдсан сахар энергийн эх үүсвэр нъ болдог.

4. Уургийг хэтрүүлэн хэрэглэх:

• Махыг хэтрүүлэн хэрэглэх нь бүдүүн гэдэс, шулуун гэдэсний хавдар үүсгэх эрсдэлтэй.

• Онцгой сөрөг нөлөөтэй мах: шүүрхий улаан мах, хиам, зайдас, шорлог, утсан хиам.

5. Алкоголийн төрлийн ундааг хэтрүүлэн хэрэглэх

6. Хоол хүнсэнд эслэг бага хэрэглэх нь сөрөг нөлөөтэй: бүрэн үрт үр тариа, ногоо ба жимсийг аль болох хальслахгүй хэрэглэх нь бүдүүн гэдэсний хавдраас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой энгийн аргын нэг болохийг баталсан байна.

7. Хүнс боловсруулах эрсдэлтэй аргууд:

• Хүнсний бүтээгдхүүнийг утах болон нүүрсэн дээр шарах ( шорлог ) нь хавдар үүсгэгч ( канцероген ) бодис их хэмжээтэй ялгаруулдаг тул хавдар үүсэхэд нөлөөтэй гэж үздэг байна.

--> ХАВДРААС УРъДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨГӨӨ

• Мах ногоог ууранд жигнэх

• Бага усанд зөөлөн гал дээр жигнэж болгох

• Түлэгдсэн хоол, хүнс хэрэглэхгүй байх

8. Хлоржуулсан ус: хлор нь давсаг, бүдүүн гэдэсний хавдар үүсэхэд нөлөөлдөг болохыг судалж баталсан байдаг.

---> ХАВДРААС УРъДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨГӨӨ :

• Цэвэршүүлсэн ус

• Усыг шүүх болон бусад аргаар цэвэршүүлж хэрэглэх

9. Хөдөлгөөний хомсдол, архаг стресс нь дархлалын системийн үйл ажиллагааг бууруулж байдаг. Дархлаа сул байх нъ ойр ойрхон халдварт өвчнөөр өвдөх цаашилбал хорт хавдар үүсэх тааламжтай нөхцлийг бүрдүүлдэг байна.

ХОРТ ХАВДРЫН ҮЕИЙН ХООЛНЫ ЭМЧИЛГЭЭНИЙ ОНЦЛОГ ба БАРИМТЛАХ ЗАРЧИМ

Хавдартай өвчтнүүдийн 50 – 80% нь тэжээлийн дутагдалд ордог онцлогтой. Жингийн алдагдал дөнгөж 5% байхад л эмчилгээний үр дүнд сөрөг нөлөөтэй.

• Хоногийн хоолонд ургамлын гаралтай түүхий бүтээгдэхүүнийг зайлшгүй оруулах

• Хүнсний бүтээгдэхүүнийг шарж хайрах аргаас зайлсхийж чанах, жигнэх аргыг өргөн ашиглах

• Нөөшилсөн бүтээгдэхүүнийг хориглох

• Хүнсний эслэгийг өргөн хэрэглэх

• Гэдэсний үйл ажиллагааг хэвийн байлгах

• Цэвэршүүлсэн ус хэрэглэх

• Хоол идэхээс багаар тооцоход 30 минутын өмнө жимс, жимсгэнэ идэх

• Жимсний шүүс нь ходоод гэдэсний замын эрхтэний үйл ажиллагааг хэвийн болгох, хавдрын эсрэг үйлдэлтэй аминдэм, эрдсийн найдвартай эх сурвалж болдог.

• Хавдартай өвчтөнд лууван, хүрэн манжингийн шүүс өгөх нь эмчилгээний ач холбогдлоороо хамгийн өндөр байдаг ажээ.

Хавдрын мэс заслын үеийн эмчилгээний хоолны онцлог

• Хоногийн хоолны илчлэг чанар нь өндөр байх

• Хоногийн хоолны уургийн агууламжийг нэмэгдүүлэх

• Бодисын солилцооны хямралыг зохицуулахын тулд аминдэм, эрдсийн бэлдмэлийг нэмэлтээр хэрэглэнэ.

Хориглох бүтээгдэхүүн

o Өөх ихтэй мах

o Тарган тахиа, бусад шувууны мах

o Тослог ихтэй сүмсүүд

o Бялуу ба крем ихтэй бусад нарийн боов

Зайлшгүй байвал зохих бүтээгдэхүүн

o БОРОКОЛЛИ (хорт хавдрын эсийн өсөлтийг зогсоодог, химийн эмчилгээний үр дүнг уртасгадаг чухал ногоо!!! )

o Ногоон өнгөтэй ногоо, байцаа

o Хулуу

o Улаан лоолъ

o Интоор

o Грек самар

o Сонгино

o Лууван

o Овъёос

o Хүрэн манжин

o Илжгэн чих

Химийн болон туяа эмчилгээний явцад илэрдэг хүндрэлүүд:

• Жингийн алдагдал

• Хоолонд дургуй болох = анорекси

• Амархан ядрах

• Бөөөлжих, дотор муухай оргих

• Хоолны дуршил өөрчлөгдөх

• Амны хөндийн салстын үрэвсэл – ам гэмтэх, ам хуурайших

• Үс унах, өтгөн хатах, бусад вирусийн болон нянгын халдварт өвчнөөр өвдөх

ХООЛОНД ДУРГҮЙ БОЛСОН ӨВЧТӨНД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

• Хоолыг багаар, өдөрт олон удаа идэх

• Цагаан гаатай ногоон цай бага багаар уух

• Гол төлөв хүйтэн болон тасалгааны хэмтэй хоол хүнс хэрэглэх. Хуурай хоол хүнс байж болох юм.

• Хэт их тос өөхтэй, халуун ногоотой, хэт их хатуу, хэт их халуун, хэт их чихэрлэг хоол хүнсээс татгалзах.

• Хоолтой хамт их шингэн уухыг хориглоно.

• Химийн эмчилгээ хийх үеэр хоол идэхээс татгалз, харин эмчилгээнээс 30 минутын өмнө эсвэл 30 минутын дараа идэх

• Хоногийн хоолны уургийн агууламжийг нэмэгдүүлнэ.

• Өөх тос, нүүрс усны хэрэглээг хязгаарлах

• Хоногийн хоолноос амтлагч, сүмс гэх мэт ходоод гэдсийг цочроох үйлдэлтэй бүтээгдэхүүнийг хасна.

Ашигласан материал:

1. Die neue Anti-Krebs-Ernährung. Wie Sie das Krebs-Gen stoppen Broschiert. 2009 von Johannes Coy (Autor), Maren Franz (Autor)

2. Н.Баярмаа Ph.D., ЭМШУИС, АУС, ХБЭСТ судалгаанаас

Хавдрын эсрэг хотлоороо нэгдэн тэмцъе

Сэтгэгдэл үлдээх on ХОРТ ХАВДРЫН үед хэрэглэх ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ба ХООЛЛОЛТОНД АНХААРАХ нь

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.