Бид өөрсдөө л хичээж чадах юм бол хүссэнээрээ өөрийнхөө ирээдүйг удирдаж чадна. Амьдрал хэцүү байна гэхээсээ илүү эхлээд би юуг хамгийн сайн хийж чадах вэ гэдгээ бод. Мөрөөдөлдөө хүрэхийг зорьж л байгаа бол юу ч хамаагүй хий. Бүү ич, бусдаас бүү санаа зов. Өөрийгөө хэн нэгэнтэй бүү харьцуул. 

Мэдээж өөрөө хөдөлмөрлөж хөлсөө дуслуулан байж бий болгосон маргаашаараа чи бахархах болно. Ирээдүйд биелэх мөрөөдлийнхөө төлөө өнөөдөр суралц, зорилго тавь, зогсолтгүй урагшил. Гүйгээд, алхаад, мөлхөөд ч гэсэн урагшил. Маргааш биелэх мөрөөдлийнхөө төлөө өнөөдөр хийж буй ажлаасаа, өнөөдөр байгаа өөрөөсөө бүү ич, бусдаас бүү санаа зов.

https://updatemn.com/

Сэтгэгдэл үлдээх on Хэзээ ч ажлаасаа бүү ич. Ажилгүй залхуу хүмүүсээс ичихгүй байхад…

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.