Төмөртогтох Даваахүү

Одоо хараад байхад гадуур англи үг сурах хамгийн үр дүнтэй арга бол үг цээжлэх, үг цээжлээд л бай цээжлээд л бай тэгж байтал англи хэлтэй болчихно гэдэг ойлголт их байх болж. Мэдээж мэддэг үг багатай байх зарим сөрөг талтай хэдий ч англи хэл сурах олон аргачлалаас хамгийн үр дүн багатай, залхуу, хойрго, арга ядсан аргачлал нь үг цээжлэх юм. Чухам яагаад гэдгийг судлаачдын баримт, эрдэмтдийн дэвшүүлсэн санаа зэрэгт үндэслэн тайлбарлаж, ямар аргачлал үр дүн өндөртэй байдаг талаар санаа дэвшүүлэе.

Хэл сурахад ямар асуудал байна?

Бүх хүмүүс мэдэж байж магад, гадаад хэл сурахад мэдэхгүй үгс их таараад байдаг. Магадгүй төрөхдөө л өөрийнхөө тэнгэрлиг заяагийн бадрангуй амьдралын эрхсийн дагуу Монгол улсын шинэ үеийн ирээдүй болно гэдэгтээ бүрэн итгэлтэйгээр гартаа нөж бишээ амандаа бэлэн цэцэн үгс зууж төрөөд Оксфордын тольтой өлгийтэй байхаасаа хамууд болсон мэт тэрийгээ цээжээр мэддэг хүмүүс тийм зовлонг мэдэхгүй байх. Жирийн мань мэтийн нөхөд бол гадаад хэл сурч байх хугацаандаа тоолоод барагцаалж чадахгүй удаа энэ хэдэн үгсийг яаж тогтоовол миний толгойд тогтдог юм бол гэж гайхаж суух зуураа өө ядаж байхад сая танилцсан охины нэрийг бас мартчих юм гэж толгойгоо шааж сууна.

Гэхдээ нээрэн ядаргаатай тээ? Урд инээмсэглэн суух охины нэрийг нь мартчихаад загас царайлаад бүлтийгээд суух өө биш ээ англи хэл дээр ном уншиж байгаад мэдэхгүй үг гараад ирэнгүүт уншиж байгаа юмаа ойлгохгүй толгойгоо маажиж суух чинь бас л амьдрал шүү дээ. Эхэндээ компьютер дээр уншиж байгаа хойно толь ашиглах гэж үзнэ. Болор толь руу орж нөгөө үгээ харна. Хуруу дарж тоолоод хоёр гар, хөлийн хуруугаа гаргаж ирж бүртгэмээр их олон өөр орчуулга гарч ирнэ. За болъё англи-англи хэл толь ашиглаж үзье, анхан шатны англи хэлтэй суга ч гэсэн яахав гээд ороод харангуут:

Explaining ‘literally’ using ‘literally’.

Асуусан үгийг тайлбарлахдаа тэр үгийг оруулж тайлбарласан байх жишээтэй. За ийм биш байлаа гэхэд тайлбарласан байгааг нь ойлгохгүй байж таарах нь элбэг. Тийм биз?

Хүмүүс яаж англи хэл сурдаг вэ?

Мэдээж англи хэл сурахад гэж байна бас хэдэн үгс мэддэг болоод тэрийгээ ашиглаж сурах хэрэгтэй. Тэгсэн мэддэг хэдэн үгээ ашиглах гэсэн чинь хоолойнд чулуу тээглээд гарнаас гав зүүсэн юм шиг нэг л болж өгдөггүй. Ядаж ойлгож суръя даа гээд хэдэн үг тогтоож эхэлнэ. Тогтоолоо, англи ном уншаад үзэхэд зарим юмыг нь ойлгож байна. Болж байна, хөөе тэр сургалтын газартай хүмүүсийн хэлээд байдаг үгс үнэн юм байна шүү дээ. За өдөрт 20н үг бишээ 50н үг цээжилнэ ээ. Хэсэг тэгж явлаа. Хэд хоногийн дараа өмнө тогтоосон үгсийнхээ ихэнхийг нь мартсан байгааг анзаарав. Англи хэл дээр уншиж байгаа нь ч нэг сайн сайжирч өгөхгүй. Зарим заримдаа өмнө нь уншаад ойлгодог байсан эхийг ойлгохгүй өмнө нь цээжэлсэн байсан үгээ эргэж харах ч болов. Англиар ярих гэнгүүт л байгаа газраасаа гүйж гараад таарсан шонгоо мөргөөд уйлмаар санагддаг хэвээрээ. Бичих энэ тэр бол хаа ч байсан юм. Өдөрт цээжлэх үгс ихдээд байгаа юм болов уу? 10н үг цээжилж байдаг ч юм билүү. Тэгсэн хүмүүс өдөрт 100н үгс цээжлээд байна гэх. Ер нь тэгээд хүмүүс үгс цээжил гэж зөвлөөд, над шиг цээжилдэг хүмүүсийн англи хэл сайн байгаад болоод байхад би л болохгүй байгаа юм чинь би өөрөө үнэн суга тэнэг эргүү мангар мунхаг гэгч нь хэтийдэн гөлийж дөлийсөн заяа нь хаясан хүн байна.

Dear, Depression. Welcome to my life.

Нэг л танил сонсогдож байна уу? Иймэрхүү байдалд орж байсан хүмүүс гараа өргөөд өргөөд. За манайхаан гараа өргөөд намайг дагаад цэнгэ цэнгэ. Намайг дагаад цэнгэ цэнгэ… Өө Льюмино бишээ, ер нь тэгээд нэг ийм байдалд ороод яаж ийм байдлаас гарах уу гэж англи хэл сурч байхдаа бодож байлаа л даа. Нэгэнт одоо үед гадаад хэлгүй хүн хэлгүй даадаа үүба лаала ляля болсон юм чинь мэдээж хүмүүст ийм асуудал тулгараад, тэрийг хэрхэн шийдэх талаар аргачлал гаргасан л байж таарна гэж бодов. Тэр аргачлалыг мэдэж аваад англи хэл сурахаас гадна өөрт гарах цагаа бусад зүйлд зарцуулмаар байна. Сурах зүйлс их, мэдэх мэдлэг шавхагдашгүй, мэргэшиж боловсрох мэргэжил зөндөө байхад тэрмуу ганцхан англи хэл сурах мэт дээр цагаа бараад байх бол байж боломгүй зүйл байлаа л даа. Бас нэрийг нь мартсан охины нэрийг санахаас эхлээд толгойгоо ажиллуулах зүйлс мундахгүй их.

. . .

За бичилтийн хэвээ өөрчлөөд хэр их үг мэддэг байхад англи хэлд сайн болох бол бас яаж үгс тогтоодог болох вэ гэх хоёр асуултын хариулт олох гэж хэлэлцэе. Мэдээж олон тооны үгс цээжилж байгаа хүмүүст бол эдгээр хоёр асуултын хариултыг мэдэхэд өөрсдөд нь амар санагдана. Яагаад? Хүмүүс л хойно, бид биед амархан байдлаар олдох зүйлсийг аль болох хурдан хүсдэг шүү дээ. Хэдэн жилийн өмнө би энэ хоёр асуултын хариултыг олох гэж хэсэг нет ухаж, ном сэтгүүл ухаж сууж сууж нэг юм олсноо хуваалцая.

Хэл сурах аргачлалуудын талаар эрдэмтэд юу гэв

Зарим хүмүүс ер нь би хүн болж төрчихөөд яагаад заавал албат боол царайлаад хэн нэгний хэлсэн болгонд итгэх хэрэгтэй гэж гээд яагаад вэ гэдэг асуултыг урдаа тавин өөрийн сэтглэлгээний хүчээ ашиглан юмсын учрыг олох гэж суудаг даа. Тэр ч ёсоор гадаад хэлийг хэрхэн үр дүнтэй сурах вэ, гадаад хэлний үгсийг яаж өөрийн болгох вэ гэдэг тал дээр олон орны эрдэмтэд аль эртнээс л судалгаа хийж байв.

Хүн хэр их үг цээжлэх хэрэгтэй вэ, хэр олон давтаж байж үгээ мартахааргүй болж байна, хэр зэрэг хугацаатай үгсээ давтаж цээжлэх, хэр их үг нэг удаадаа цээжлэх вэ гэх мэт талаас судалгаа хийж байснаас ерөнхийдөө үгс цээжлэх нь харьцангуй үр дүн муутай аргачлал гэх дүгнэлт гарч байв. Үүнээс гадна түлхүүр үгээр үгс цээжлэх аргачлал нь бусад үгс цээжлэх мунаг олон аргачлалаас арай үр дүнтэй боловч ялгаагүй л үр дүн хангалтгүй байхаас гадна хэдий үгээ тогтоосон ч тухайн үгсийнхээ dynamic lexicon буюу амьдрал дээрх хэрэглээг сурч чадахгүй байсан нь онцлууштай.

1990-д оны үеээс судлаачид бол шинэ үгсийг уншиж сурч байгаа аргачлалын талаар судалгаа хийж эхэлсэн ба Оксфордын их сургуулийн судлаачдын хэллэгээр бол “fully contextualized activities” нь уншиж буй үгсийнхээ утга агуулга, хэрэглээ, сэтгэл хөдлөлийн илэрхийлэл гэх мэт бүхий л зүйлсийг сурч тогтоож авдаг байна. Тухайн үед (1990-д онд) уншиж шинэ үгс сурах нь ном сурах бичиг олдоц муутай оронд үр дүн багатай гэж үзэж байсан ч одоо 21-р зуунд хэн ч хаанаас ч англи хэл дээрх материал олох учраас одоо тэдний материалын олдоц муу гэх шалтаглал хүч муутай гэж би бодном.

Ази тивд хийгдсэн судалгааны нэгээс дурьдахад Хонг Конгын судлаачид 1996 онд Бээжингийн нэг их сургуулийн оюутнуудад тусгайлан судалгаа хийж үзэж байж. Судлаачид судалгааны үр дүнгээ англи хэлний тест, хэрэглээний чадамж болон үгсийн сангийн хэмжээ гэдэг гурван үзүүлэлт дээр шалгаж судалгаанд оролцогчдын чадварыг шалгасан ба судалгаанд оролцогчдын маш олон төрлийн англи хэл сурах тактикийг бүгдийг нь дээрх хоёр тестээр шалгаж үзэж чухам аль аргачлал нь англи хэл сурахад, үгийн сангаа арвижуулахад, англи хэлний чадвар сайтай болоход их дөхөм байна гэдгийг гаргаж харуулсан. Оюутнууд бүгд адил их сургуульд орохоосоо өмнө англи хэлийг 7н жилийн турш хятад дунд сургуульд суралцсан байв.

Судалгаанд оролцогчид бол үгсийг цээжлэх хэрэгтэй гэдэг дээр ихэнх нь санал нийлэхийн сацуу сурсан үгсээ хэрэглэх хэрэгтэй гэдэгт олонх нь зөвшөөрөхөөс гадна шинэ үгсийг эхийн ерөнхий утгаас (context) гаргаж авч болно гэдэгт санал нийлж байв. Шинэ үгс сурах аргачлалуудын хувьд сурагчид уншиж байхдаа үгийн утга таамаглах, толь ашиглах, үгсийн задаргаа хэсгийг сурах, тэмдэглэл хөтлөх, давтаж дуурайн цээжлэх, амаараа давтан хэлэх, үгсийн жагсаалт ашиглах, төсөөлөн бодох зэрэг аргачлалыг хэрэглэж байв. Олон давтах аргачлалуудаас амаар давтан унших нь хамгийн үр дүн сайтай ба үгсийн жагсаалт ашиглан цээжлэх бол ямар ч үр дүнгүй шахуу байв. Үгсийн утга ойлгон суралцах аргачлалуудын хувьд ерөнхий утгыг хөөж сурах арга (contextual encoding) хамгийн үр дүн сайтай бол төсөөллийн (imaginary) арга үр дүн муутайд тооцогдов.

Ингээд судлаачид 24н хувьсагч (хэл сурах тактик, сурагдчын байр суурь, сурагчын хичээл зүтгэлийн байдал) ашиглан судалгаагаа явуулан англи хэлний чадвар (English proficiency) болон үгсийн сан гэсэн хоёр хувьсагчид ямар хамаарал байгааг гаргаж ирсэн байна. Цээжлэхэд итгэдэг байдал (believing in memorization) болон шинэ үгсийг олон дахин бичиж сурах аргачлал (visual repetition) хоёр англи хэлний чадвар сайтай байх болон үгсийн сан ихтэй байх хоёрт урвуу хамааралтай байв. Өөрөөр хэлбэл дээрх хоёр аргачлалд итгэн хэдий чинээ их ашиглана төдий чинээ англи хэл сурахад чинь муу нөлөөтэй. Шинэ үгсийг тэмдэглэл ашиглан утга, гаргалгаа зэргийг бичин сурах аргачлал, шинэ үгийн утга таамаглах аргачлал хоёр эерэг хамааралтай гарсан. Үүнээс гадна дүр төрх, байгаа байдал, сонсогдох байдал зэрэг байдалд (mnemonics) тулгуурлан шинэ үгс цээжилдэг хүмүүс хэдий үгийн сан арвин байх ч англи хэлний чадварт бол энэ нь хэрэг болохгүй байгаагаас гадна заримдаа бүүр сөргөөр ч нөлөөлж байв. Түүнчлэн үгсийн бүтэц хөөж цээжлэх, үгсийн жагсаалт ашиглах зэрэг нь арвин үгсийн сантай болоход нөлөөтэй байх ч өмнөх шиг англи хэлний чадварт нөлөө үзүүлэхгүй байв. Гэвч ерөнхий утга хөөж сурах (contextual encoding) аргачлал үгсийн сан болон чадварт аль алинд нь эерэг нөлөөтэй гэж гарав.

Үүний дараагаар 24н чөлөөт хувьсагч болон хоёр хувьсагчдын хамаарал дээр олон мөчит регрец анализ хийж үзэхэд сурагчдын өөрөө бие даан суралцах (self-initiation) болон сурах аргачлал дээр анхаарал хандуулах байдал (selective attention) англи хэлний чадвар болон үгсийн сан сайтай байхад шууд хамааралтай хамгийн сайн хувьсагч болсон ба ерөнхий утга хөөж сурах, амаар давтан сурах аргачлал бас сайн хувьсагч болох нь харагдав. Гэвч үг бичиж тогтоох, төсөөлж тогтоох, шууд цээжлэх зэрэг аргачлал хамгийн муу хувьсагч болсон. Эндээс эрдэмтэд үгс бичиж тогтоох, төсөөлж цээжлэх зэрэг аргачлалыг хэрэглэхгүй байхыг зөвлөхөөс гадна үгсийн сан бол зөвхөн үгсийн утга, хэлбэрийг тогтоохоос тогтохгүй ба тэдний хэрэглээг сурах нь үр дүнтэй гэв.

Эл дүнг гаргасны дараагаар судлаачид ямар төрлийн сурагчид англи хэл сурахдаа хамгийн хурдан, сайн байгааг бас шинжив. Уг шинжилгээндээ их сургуулийн босго оноог оролцуулан судалж таван бүлэг гаргаж ирж танилцуулав. Эхний бүлэг Readers буюу англи хэлийг их уншиж суралцдаг бүлэг. Энэ бүлгийг сурагчид шинэ үгсийг нарийн судалгаа (careful studying), өөрийн хэрэгцээнд тулгуурлан (natural exposure) тулгуурлан сурах хэрэгтэй харин цээжлэх бол огт хэрэггүй гэж үздэг ба хичээлээс гадуур хамгийн бага нэмэлт цаг гаргаж англи хэл судалдаг. Тэдний гол аргачлал бол ерөнхий утга хөөх, утга таамаглах, өөрөө бие даан сурах байхаас гадна тэр үгсийн бүтцэд бас анхаарал хандуулдаг байв. Дараагийн бүлэг бол Active Strategy user. Эдгээр сурагчид өмнөх бүлэгтэй адил боловч үгс цээжлэхийг огт хэрэггүй гэж үздэггүй. Тэд хичээлээс гадуур чармайх, янз бүрийн тактик ашигладаг, толь их ашигладаг, тэмдэглэл их хөтөлдөг гэх мэтээр англи хэл сурахад маш их цаг зарцуулдаг нь бас сонирхол татам. Эрдэмтэд тэдний энэ их цаг зарцуулалт, чармайлт англи хэл сурахад сайнаар нөлөөлсөн гэв. Харин Passive Strategy Users бол үгс цээжлэхэд их итгэдэг, шинэ үгс бичиж тогтоодог ба Readers бүлэгтэй ойролцоо нэмэлт цагаар хэл судалдаг ч хэлний үндэс, хэлээ яаж сурах тал дээр ямар ч ойлголтгүй байв. Энэ чанарыг судлаачид тэдний бичиж тогтоох, үгс цээжлэх аргачлалын нөлөө бас сурагчдын дутуу оролдлого гэж үзэв. Дараагийн бүлэглэлүүд болох encoders, non-encoders нь mnemonics төрлийн аргачлал түлхүү ашигладаг ба encoders бол үг сурахад хэрэгтэй гэж үздэг, үүнд янз бүрийн хялбар аргачлал амласан mnemonics тактик ашигладаг бол non-encoders нь амархан аргачлалууд ашиглах нь бага ба өөрөө бие даан сурах тактик их ашигладаж байв.

Уг судалгааны гол дүнг эрдэмтэд өгүүлэхдээ өөрөө бие даан суралцах болон сурах аргачлал дээр анхаарал хандуулах байдал англи хэлний чадвар, үгсийн санд эерэгээр нөлөөлж байгааг дурьдаад үгсийн утга таах, хэрэгцээнд тулгуурлан үг тольдох, тэмдэглэл хөтлөх, үгсийн бүтцэд анхаарал хандуулах, ерөнхий утга хөөж ойлгох, шинэ үгээ сайн хэрэглэх зэрэг аргачлал эерэг нөлөөтэй байна гэж дүгнэв. Түүнээс үгс цээжлэх, бичиж тогтоох зэрэг бол сөрөг нөлөөтэй байгааг онцлов. Уг үр дүн бусад эрдэмтдийн судалгааны үр дүнтэй таарч байгааг ч нэмэн цохов .

Энэ ертөнцөд үгс цээжилж хэл сурах шиг худлаа юм байхгүй, үгс цээжлээд цээжлээд хэзээ ч өөртөө хангалттай хэмжээнд хэлийг эзэмшиж чадахгүй.

Нээрэнгээсээ үгс цээжлэх тийм хэрэггүй юм уу?

Байз, аль 1990-д оны Хятадад явагдсан судалгаагаар л үгс цээжлэх нь үр дүнгүй гэж хэлж арай болохгүй биз дээ? Мэдээж болохгүй, тийм. Хэдийгээр сурах байдал төстэй, адилхан ази гэдэг утгаар төстэй ч ганцхан судалгаагаар дүгнэлт гаргах бол хуумгай үйлдэл. Тэгэхээр хүний тархи хэрхэн мэдээлэл боловсруулдаг, яаж шинэ зүйлс суралцдаг талаас харж үзье.

Хүний тархи бол ямарваа зүйлсийн зүй тогтол, учир холбоог олоход сайн боловч ямарваа нэг зүйлийг хүссэн хугацаандаа эргэж санахад бол маш муу. Энэ талаарх судалгааг аль 100 гаран жилийн өмнө Германы эрдэмтэн хийсэн байдаг юм. Эббингаус гэж тэр эрдэмтэн хэдэн үгс цээжилж тэрийгээ хэдэн өдөр дурын цагт өөрөөсөө нэхэн асууж оновчтой санаж байгаа эсэх дээр тэмдэглэгээ хийж судалгаагаа өрнүүлсэн. Хэдэн зуун үгс цээжлээд өөрөөсөө сар гарангын хугацаанд эдгээр үгсээ лавлаж шалгасны эцэст Эббингаусын мартахуйн муруй гэгч онолыг нээсэн. Түүний гаргасан энэ онолд хүн хэр хурдтайгаар тогтоосон мэдээллээ мартахыг томъёолж харуулсан ба 2015 онд онолыг баталж харуулсан бас нэгэн судалгаа хийгдсэн тул одоо ч энэ онол хүчинтэй.

https://qz.com/1213768/the-forgetting-curve-explains-why-humans-struggle-to-memorize/

Эббингаусын мартахуйн муруйн томъёоллоор бол хүн тогтоосон мэдээллээ ойролцоогоор 9н цагийн дараа 36 хувь, 1 өдрийн дараа 33 хувь, 7 хоногийн дараа 25 хувь, нэг сарын дараа 21 хувь орчимыг л эргэж санаж чаддаг. Өөрөөр хэлбэл үгс цээжлэх гэх оролдлогын 80н хувь нь ямар ч үр дүнгүй болж хувирч тэртэй тэргүй мартах үгсийг цээжилж суудаг байх нь. 80 хувь тийм их үү? Мэдээж нэг сарын хугацаанд өдөрт хоёр цаг үгс цээжлэхэд зарцуулав гэж тооцоход нэг сард 60н цагийг өөрөөсөө гаргана. Тэрнээс 48н цаг нь ямар ч хэрэггүй болж үрэгдсэн гэсэн үг. Одоо бодоод үз. Тэртэй тэргүй мартах хэдэн үгс цээжлэх гэж нервтэж өнгөрөөсөн 48н цагийг өөр зүйлд зарцуулсан бол юунд, хэдэн өөр зүйлд зарцуулж болох вэ?

Үгс тогтоох хэрэггүй бол өөр яаж хэл сурах вэ гэдэгт эрдэмтэд юу гэв

Хүчээр тогтоох нь үр дүн багатай юм бол хүн хэрэгтэй хэдэн үгсээ цээжилбэл яах бол? Ер нь англи хэлэнд эзэмшвэл зохилтой хэдэн үгс бий вэ? За Оксфордын тольд бол 170,000 гаран үг бий. Тэдгээрээс ууган англи хэлтэй хүмүүс 15,000–20,000 орчим үгсийг л ашигладаг бол ямарваа гадаад хэлийг сурч буй хүмүүс хэдэн ч жил сурсан бай хамаагүй 2,000–3,000 үгсийг л эзэмшиж чаддаг гэж Стьюарт Вэбб дүгнэсэн байдаг. Тэрбээр цааш нь өгүүлэхдээ хүн гадаад хэлэнд өргөн ашиглагддаг 800 орчим үг мэддэг байхад өргөн хэрэглээний ярианы 75%-г төвөгшөөлгүй ойлгоно гэж цохов. Энд үг гэдэг маань үндэс үг буюу lemma (run гэдэг үг running, ran гэх мэт хувирах ч run гэж ганц үгээр л тооцогдоно).

Хэл зүйч Доктор Александр Аргуеллэсийн үгээр бол ямарваа хэлэнд 250 орчим үгс ямар ч өгүүлбэрт хэрэглэгддэг бол 750 орчим үгийг тухайн хэлэнд өдөр тутам хэрэглэггддэг. Мөн тухайн хэлний 2,000 элбэг үгсийг мэддэг байхад ямар ч төвөгшөөлгүй ойлголцох бол тухайн хэлний төрөлх хүн бол дээд боловсролгүйгээр 5,000 үг мэдэх ба 10,000 орчим үгсийг дээд боловсрол эзэмшсэнээр мэдэж авдаг. Мэдээж тухайн хэлээр зохиол бичдэг хүмүүс бол харьцангуй их үгсийн сантай (ойролцоогоор 20,000) байх нь зүй.

Ер нь тэгээд хараад байхад хэдий испани хэл дээр судалгаа нь хийгдсэн ч 1,000 үгс мэддэг байхад 76 хувийн чадамжтайгаар ном хэвлэл ойлгох ба 2,000 үгтэйгээр номны 85 хувьтайгаар ойлгож ярианд бол 92 хувьтайгаар төвөгшөөлгүй ойлголцоно гэдэг үнэн санагдам.

Гадны судалгаанууд тийм байж… гэхдээ манай Монголчууд дэлхийд дээгүүр орох өндөр IQ-тэй учраас бүгдийг нь цээжилчих юм шүү дээ?

Ок, бас тэгж бодож болох л юм. Яахав мэдээж муйхар оролдлоготой, бүх зүйлийг хүчиндэж хийчихгээд байдаг мунхаг сэтгэхүйтэй, сурч боловсрох цагаа хошин шог, УБ Комеди мэтэд барж сэтгэлгээгээ гашилгаж суудаг бол шүү дээ. Гэхдээ одоо үед хүн гэдэг амьтан маань заавал өөрийн төрөлх хэлээсээ өөр хэл мэддэг байх шаардлагатай шахуу үе ирсэн. Марко Поло шиг хэдэн хэлтэй учраас хэдэн тивээр даялж аялаад түүхэнд үлддэг үе биш, Богд хааны үе шиг гадаад хэлээр ярьдаг л бол түшмэдийн албан тушаал хашин томилогдон гадаад хэдэн улс дамжин эх орны ирээдүй шийдэх том даалгавар авдаг үе биш, орос хэл сайн эзэмшсэн бол гадагшаа сайн сургуульд томилгоо авч гэр бүлээрээ нийгмийн бүс ахиж үсэрдэг социалист нийгмийн үе биш байхаа аль хэдийн болиод ардчилсан нийгэмд бидний амьдрал өрнөж эхлээд хориод жил өнгөрч байна. Ийм үед англи хэл сайн эзэмшсэн хүнийг сайн мундаг, ухаантай, бусдаас илүү гэж шүтэн тахидаг нэг тийм сэтгэлгээний хомсдолын нэрвэлгээнд автсан баймааргүй л байна шүү. Тэгээд ч англи хэлээс гадна хүнд сурч болох зүйлс зөндөө бий. Тэр сурч болох бүх зүйлс интернет гэдэг гар утсанд чинь холбоотой байж л байдаг технологийн тусламжтайгаар чи өөрөө сурч эзэмшиж болно. Харин тэгэхэд англи хэлний чинь хэрэглээ сайн байх хэрэгтэй. Мэдлэг биш, үгсийн сан биш, хэрэглээ.

Тэгээд хэрхэн үр дүнтэй сурах талаар юу байна?

Эббингаусын мартахуйн муруйн талаар судалгаанд бол тогтоож байгаа зүйлсээ богино хугацаанд эргэн давтаж тогтоосноор тодорхой хугацаанд маш үр дүн өндөртэйгээр тогтоож байсан бол хэл шинжлээчид сурч буй хэлэнд таарах шинэ үгсийг хэрэглээнд (context) тулгуурлаж тогтоож байхыг зөвлөсөн байдаг. Үүнээс гадна байнгын хэрэглээнд байдаг үгсийн жагсаалт ч гаргасан байдаг ба тэр жагсаалтанд байх үгсийг дүрэм судалж байх зуураа эзэмшээд авчиж болохоор энгийн үгнүүд байдаг. Жишээлбэл энд энгийн хэрэглээний 300н үгс ба тэдгээрийг хэрхэн сурах талаар дэлгэрэнгүй бичсэн бий.

Үг цээжэлж хэл сурах талаарх дээрх судалгаанууд манайханд таашаагдаад байх үзүүлэлт биш ч заавал тэгж одоогийн тэр үгс цээжлэх аргандаа баригдалгүйгээр үр дүнтэйгээр англи хэл эзэмших арга бий. Хэл эзэмших гэж тухайн хүн англи хэл дээрх ном сэтгүүл хэвлэмэлүүдийг уншаад ойлгочихдог, ярихдаа төгс биш ч өөрийнхөө санааг бүрэн ойлгомжтойгоор илэрхийлээд, өөрийнхөө сонссон ярианы ихэнхийг нь ойлгоод, ойлгоогүй хэсгээ хүссэн үедээ нөхөж лавлаад авах чадвартай болохыг хэлж буй. Хэлний шалгалтуудын онооны хувьд барагцаагаар IELTS 6.5 санаа зоволтгүй авахаар чадвартай гэсэн үг.

Тэгвэл хэрхэн үр дүнтэйгээр англи хэл сурах вэ?

Гэснээс эндээс бичилтийн хэв маягаа өөрчилж байна. Уг нь зангиа зүүгээд хурлын танхим дээр илтгэл тавьж байгаа юм шиг бичилт зүгээр ч хүмүүсд чухам сайн ойлгуулахын тулд өөрийнхөө бичилтийн хэв маягыг өөрчилсөн нь дээр санагддаг. Зарим нэг төрлийн хүмүүс анхааруулахгүй бол уншаад уур нь хөдөлж уул хад доргитол орилмоор санагдана. Тэгэхээр өөрийн тархиндаа нэг бодол оруулж авчирч шидчихээд тэрийгээ хамгаалж 25812478н давхар цоожтой сейф, хурууны хээ уншигч, нүдний болор танигчтай хамгаалалт тавиад бас урд нь Авенгерсынхныг дуудаж авчраад өөрийнхөө тэр үзэл бодлыг л зөв гээд итгээд суучихаг нөхөд бол энэнээс цаашаа уншаад хэрэггүй. Бас хэдэн үсэгнээс бүрдсэн үг харангуутаа сэтгэл санаагаар дайрсан болоод тэрэнд сэтгэлээр унаад нурмайчихдаг Snowflake generation-д багтах хүмүүс унших хэрэггүй. Аа мэдээж янз бүрийн үг хараад пүү паа гээд байх хямсгар хүмүүс бол шууд сандлаасаа босоод ийм юм уншиж эхэлсэн гэдгээ ч мартчих. Баярлалаа, баяртай.

За юуны талаар бичих гэж байлаа? Аан тийм, тэгэхээр:

  • Don’t fucking memorise literally every fucking word from bloody nowhere.

Нэгд: Fuck үг цээжилж сурах. Fuck энийг гадаад хэл сурах цор ганц арга гэж хэлж байгаа хүн. Бас fuck үг цээжлэх бол хэл сурах хамгийн сайн арга гэдэг сургалтын төвийн залхуу хүмүүс.

  • Know yourself, you fuckhead.

Хоёрд: Чухам яах гэж англи хэл сурах гэж тамаа цайж байгаагаа сана. Тэрийгээ мэдэхгүй байгаа бол юу ч сурах гэж байсан болиод тэрнийхээ тухай бод. Яах гэж сурч байгаагаа олохоор ямар хэрэглээнд англи хэл ашиглах чинь тодорхой болно. Хуулиар сурах бол хуулийн хүрээнд, санхүүгээр бол тэрэнд, шинжлэх ухаанаар сурах бол тэр чиглэлээр англи хэлийг хэрэглэж сурах чинь гол зорилго. Бусдыг нь бол fuck over fuck.

  • Be a smartass, you dumbfuck.

Гуравт: Хэл сурч буй зорилго чинь бол бага чармайлтаар үр дүнтэйгээр зорилгодоо хүрэх. Паретогын 20/80-н дүрэм мэднэ ээ? Ямарваа зүйлд 20%-н оролдлого үр дүнгийн 80%-г эзэлдэг. Тэр 20%-н оролдлого чинь англи хэлний хэл зүй, өгүүлбэр зүй, дүрмийг судалж сурахад чиглэх ёстой. And fuck those 26 tenses and any other shitty fucks that must memorise. You know there are only three basic tenses and others are fucking variations of them. Right?

  • Fuck being “мундаг”. Seriously, fucking everybody is a fucking perfect human being now. Don’t give a fuck. You need to make some shit. Eat your shit and fuck your way up.

Дөрөвт: Чи бүх зүйлийг сурах төгс төгөлдөр болох гэж биш бүх зүйлд өөрийнхөө мэдэхийг төгс хэрэглэж чадах гэж сур. Өөрт байгаа мэдлэгээ хаана яаж хэрэглэж болох тал дээр хамаг анхаарлаа хандуул. Түүнээс энд тэнд хэлний хэрэглээний янз бүрийн жижиг өөр зүйлс харагдана. Тэдгээр бол хамаагүй. Хэлэнд 1+1=2 гэдэг шиг тийм тодорхой юм байхгүй. Хүн хүнээсээ хамаараад юу юу ч гэж дэмийрч болно. Fuck them. Чи бүгдийг мэддэг байх биш мэддэгээ хэрэглэж болох бүх зүйлст тултал нь ашиглаж чаддаг байх л хэрэгтэй. Жишээлбэл: not possible, impossible гэх хоёр үгний ялгаа юу вэ гэхэд хүмүүс янз бүр гэж болно. Ихэнх нь ямар ч ялгаагүй гэх ч зарим нь иймээ тиймээ гэнэ. Анх сурч байгаа хүнд бол иймэрхүү юм байнга тохионо. Мэдээж өгүүлбэрт өөрөөр бичигдээд орсон болохоор өөр хэрэглээтэй. Not possible бол боломжтой (possible) байж болох хэдий ч боломжгүй гэж итгэлтэй хэлж байгаад хэрэглэгдэх бол impossible бол болох болохгүйг нь ч мэдэхгүй үед хэрэглэнэ. Энэ хэрэглээ бусад synonym-д ч адилхан. Хэрэглээг нь анзаарч хараад тэрийг хэрэглэж болох бүх зүйлд хэрэглэ.

  • Like fuck? Don’t be a fuck up. Use your language fucking exceptionally well.

Дөрвийн дараа тав гэх үү: Хэлээ хэрэглэ. Англиар унш бод сонс үз. Ярих боломж байсан байгаагүй, зориг хүрсэн хүрээгүй хамаагүй ярьж сур. Ярих гэхээр болохгүй байна аа гээд алцаг алцаг гээд маяглаад гөлчгий царайлаад байгаа бол яагаад хэл сурч байгаагаа дахиад бод. Чи бусад хүмүүстэй харилцах гэж хэл сурч байгаагаас бусдад эрхэлж миний ичимхий зан хөдлөөд байнаа энэ тэр гэж хэлээ хазан шалчигнах гэж хэл сураа юу. Чи нохой юм уу, муур юм уу юу юм. Энийг гөлийтөл уншиж ойлгоод хэн нэгэнд зад загнуулаад байгаа ч юм шиг мэдрэмж төрөөд яахаа мэдэхгүй цайсан царайтай сууж байгаа бол хүн байх. Хэрэглэж чадах хэмжээндээ ярь. Өөртэйгөө ярь. Утсаар яриагаа бичиж аваад сонсоод өөрийнхөө алдааг засаад дахиад өөртэйгөө ярь. Тэртэй тэргүй 3 саяуулаа fucked up царайлчаад ямар fuck-аа ч хийгээд байгаагаа мэдэхгүй өдөр бүр fucking shit гаргаад doing absolutely fucking nothing ever байж заавал гадаад хүнтэй ярьж байж яриагаа сайжруулна гэж битгий өөртөө хаалт тавь.

See, how I used “fuck” in fucking everywhere as fucking anything. You need to fucking use what you know. Wait, fuck, what does the fuck mean? I don’t fucking know. But I can put this fuck absolutely fucking everywhere and still making fucking sense to absolutely fucking everyone every-fucking-time.

Okay, юу ч мэддэг байсан өөрийнхөө мэдэх хэлээ хэрэглээд байх нэг жишээ гэх юм уу. Амнаас гарах үгс, гараараа бичих үгсээ дүрмийн дагуу зөв, өгүүлбэр зүйн хувьд холбоос сайтай зохицуулаад сурчих. Тэгсэн цагт хэдий үгийг нь мэдэхгүй байсан ч хүнд ойлгуулах гэсэн зүйлээ өөрийнхөө мэдэх хэдэн үгсээр ойлгуулж чадна. Хажуугаар нь өгүүлбэр зүй, хэл зүйгээ сайн мэддэг болохоор өөрийнхөө хүссэн сэдвийг уншиж ойлгож чадна. Жишээлбэл:

Нэтээс quantum biology гэж бичиж хайгаад нэг сайтны тайлбар олоод тэрийг уншиж үзвэл нэг ийм хоёр өгүүлбэр байна:

“The description of quantum processes in biological systems is usually focused on specialized molecules, e.g., chlorophylls, which are embedded in larger protein environment. The extremely challenging task of describing the dynamics of such systems, involves several open problems on which the Theoretical Biophysics Group is working on: quantum mechanical description of large molecules (computational demand for quantum description increases exponentially with the number of particles), combined quantum/classical description (to treat molecules which behave quantum-mechanically within the context of its classical/protein environment), stochastic quantum mechanics combined with molecular dynamics.”

Энийг харлаа гэж бодъё. Бидний дунд энэ талаар илт мэдэх хүн гарч ирэхгүй байна гэж найдъя (come on, it is quantum biology). Эх бол юу ч мэдэхгүй бла бал блуу билий баан бүүн дүүүх. Гэхдээ эхний өгүүлбэрийг хараад тэндээс хэрэгтэй мэдээлэл бага агуулж байгаа үгсийг хасъя. Яаж? Өгүүлбэр зүй ашиглаж.

The description of quantum processes in biological systems -г The description of quantum processes гээд тэрийг харин The description гээд ойлгож болно. Энэ бол subject. Харин predicate бол is usually focused on specialized molecules, e.g., chlorophylls, which are embedded in larger protein environment. Эний хөөж үзээд эхний ээлжинд:

  • is usually focused on specialized molecules, e.g., chlorophylls энийг дараа нь
  • is usually focused on specialized molecules энийг бүүр хялбарчлаад
  • is focused on specialized molecules болгож болно.

Одоо хоёр хялбарчилсан хэсгээ холбож хараад The description is focused on specialized molecules. Юуны тухай description-ээ орлуулж бичээд харахад

  • Quantum biology is about specialized molecules.

Дахиад нэг амарчилахад:

  • Quantum biology is about molecules.

Одоо эндээс мэдэхгүй molecule гэдэг үгээ тольдож хараад ямар үг вэ гэдгийг тольноос хараад өгүүлбэрээ ойлгож эхлэх юм. Тэгээд мэдээж Specialized гэдгээ нарийн мэдмээр бол өмнөх хялбарчилж хураасан хэсгүүд рүү орж хараад тэнд байгаа үгнүүдтэй холбож харна. Бүүр залхуурмаар санагдвал specialized гэдэг үгийг авч хаяж болно. Яагаад гэвэл тэр үг adjective-н байрлалд байна. Өгүүлбэр зүй сайн мэдэх хүн бол adjective өгүүлбэрийн гол утгад том нөлөө үзүүлдэггүй гэдгийг мэднэ.

Дараагийн өгүүлбэрийг харж үзвэл:

The extremely challenging task of describing the dynamics of such systems, involves several open problems on which the Theoretical Biophysics Group is working on: quantum mechanical description of large molecules, combined quantum/classical description, stochastic quantum mechanics combined with molecular dynamics.

Эхний ээлжинд хялбарчлаад:
– The task of describing the dynamics of systems which the Theoretical Biophysics Group is working on: quantum mechanical description of large molecules, combined quantum/classical description, stochastic quantum mechanics combined with molecular dynamics.

Өгүүлбэрийн гол утга бол тэр группын ажил гэж үзээд чимэг хэсгийг орхиод дахиж хэрэггүй хэсгүүдийг хасаад үзэхэд: – Theoretical Biophysics Group is working on: quantum mechanical description, combined quantum/classical description, stochastic quantum mechanics.

Одоо энд үлдсэн байгаа өгүүлбэр бол дан ямарваа нэг зүйлсийг нэрлэж дурьдсан байгааг өгүүлбэр зүй мэддэг хүн анзаарна. Тэдгээрийг thing гэдэг үгээр орлуулбал:

  • Theoretical Biophysics Group is working on: thing(1), thing(2), thing(3).

Одоо тэр thing-үүдийг дэлгэрүүлж харъя гэвэл thing бүрд нь хамааралтай тодорхойлогчуудыг харна гэсэн үг. Тэгээд л энэ өгүүлбэрийг ямар зүйлс дээр ажиллаж байгааг мэдэж болно. Энэ мэтчилэн өгүүлбэрийг хэрхэн задалж харж, тэрний гол утга агуулсан хэсгүүдийг таньж харж сурах бол гол зорилго чинь байх хэрэгтэй. Тэгж задалж хараад өөрт хэрэгтэй гэсэн үгсээ сонгож цээжил. Үнэхээр л үг цээжлэхгүй бол болохгүй байгаа бол.

Өөр сэдэв дээр ном уншвал яах вэ? Яг ингэж задалж харж байгаад өөрийн мэдэхгүй үгсээ харж аваад тэднийхээ хэрэглээг, тайлбарыг тольноос хараад авчихна. Хууль зүй, санхүү, менежмент, физик, хими, газар зүй, програмчлал, математик юу ч байсан хамаагүй бүгд адилхан өгүүлбэр зүйн дүрмийг дагаж, адилхан зүй тогтолтойгоор бичигдэнэ. Яагаад?

Англи хэлний өгүүлбэр зүй

Чухам яаж тэгж бичээд байгааг мэдэх л хэрэгтэй болчиж байгаа юм. Үгс цээжилж хүчиндэж англи хэл сурсан хүн бол өөрийн танил бус чиглэлийн хүрээлэлд хэлээ хэрэглэх гэхээр л болохоо байчихаад байгаа юм (гэснээс тэр муусайн хүчиндэгчдийг цагдаад өгөөрэй). Анхлан сурч байгаа хүмүүс ч бас анхан шатны хэдэн үгсээс цаашаа гарангуут уншиж байгаа ном, сонин, сэтгүүл, сайтын нийтлэл гээд англиар бичигдсэн бүх зүйлийг ойлгохгүй байгаа харагдаад, яагаад тэгж ойлгохгүй байгаагаа яг нүдэнд харагдаад байдаг хэдэн үг рүү чихээд байх хандлагатай.

Үнэндээ бол тийм биш юм. Өгүүлбэр хэрхэн бүтэж байгааг хараад тэрнээс юуны талаар өгүүлж байгаа сайн таамаглаж ч болдог. Энэ таамагладаг чадварыг англи хэлийг олон жил сурч буй зарим хүмүүс өөрийн эрхгүй өөртөө суулгаж авдаг. Тэд маш их англи материал уншиж сонсож өнгөрүүлсэн болохоор өөрийн эрхгүй дүрэм, өгүүлбэр зүй, үгийн бүтэц зэргийг мэддэг болчихдог. Чухам юу нь буруу гэдгийг тодорхой хэлж чадахгүй байгаа ч уншиж байгаа өгүүлбэрт энд тэнд ганц хоёр үг нэг л буруу харагдаад нүд өвтгөөд байдаг биз дээ?

Англи хэлийг задлаад нэг харахад

Үг зүй дээр бол prefix, root, suffix гэдэг бүтцийг мэдээд энд тэнд элбэг залгагдаж үгийн утга өөрчилж байдаг prefix, suffix-уудыг таньдаг болоод ямархуу утгатай үг байгааг ч таамагладаг болдог. Тэртэй тэргүй 20 prefix, 14 root мэдээд, хэрэглэж чаддаг байхад 100,000 англи үгсийн утгийг ойлгодог болдог гэх нь ч бий. Хэрэглэж чаддаг байхад шүү дээ. Чухам яаж өгүүлбэр бүрдүүлж бичээд, тэрийг хэрхэн хувиргаж олон болгоод өөр ухагдахуун тайлбарлаж байгааг мэдэх хэрэгтэй. Өгүүлбэрт нийт 8н төрлийн гишүүн бий, өгүүлбэр 5н янзаар бүтнэ, өгүүлбэрийн 4н төрөл бий, phrase бүтэх ганц хэлбэр бий, participle-үүдийн хэрэглээ зүгээр жирийн үгстэй адилхан гэх зүйлсийг л мэдэх хэрэгтэй. (Англи хэлний бүтэц, өгүүлбэр зүйг анхан шатны бүтцийн талаар миний бичсэн нийтлэл бий)

Түүнээс хэдэн үг махчилж цээжлэх бол түр зуур өвчин намдаах эм шиг л үйлчилгээтэй. Пад хийгээд авангуут нэг хэсэг болж байгаа юм шиг байх ч нэг мэдэхэд л англи хэл дээр уншиж сонсож байгаа юмаа мэдэхгүй байгаа юм шиг мэдрэмж дахиад л гараад ирнэ. Яах уу дахиад үг цээжилнэ. Дахиад дахиад дахиад. Хүн өвчин намдаах эмийг байн байн хэрэглээд байдаггүйтэй адил байн байн үг цээжлээд тэрийгээ би англи хэл сурч байна гэж төөрч байх хэрэггүй. Ажил амьдралдаа түүртэж өөртөө хангалттай сайн цаг гаргаж хэлээ сурч чаддаггүй зарим хүмүүс бол хэдэн үгс цээжилж чадахгүй байгаа өөртөө уур хүрч, өөрөө л сурч чадахгүй, өөрөө өөртөө бүх буруугаа өгч гутрах нь бий. Түүнээс сургалтын төвийн хувьд бол тэр хүний мөнгийг авсан л юм чинь тэр хүн үг цээжилж сурч чадах хүн байна уу үгүй юу огт хамаагүй. Хэрэглээндээ тулгуурлаж үг цээжил. Битгий баахан үгс цээжлээд, хэзээ нэг өдөр хэрэглэнэ дээ гэж найд.

Гэснээс өгүүлбэр зүй гэж юу яриад байгаа билээ?

Зээ Сүн Үкүүн ах шиг уулс тэнгэрийг хашин давж ертөнцийн туйлыг хэмжин үсэрч өөрийн бичилтээ олон нийтийн таашаадаг бичилтийн хэв маягт өөрчлөөд хэрхэн англи хэлний өгүүлбэр бүрдэж байгаа талаар бичье.

эгэхээр миний хөөрхөнүүд минь ээ, та нар минь мундаг шүү. Бүгдэнд нь амжилт. Манайхан чинь бүүр байгалиасаа нэг мундаг тийм ээ. Нэг тийм лаг мундаг, цаанаасаа бүүр. Би нь бодлоо л доо ер нь. Хүн л болсон хойно бидэнд англи хэл сайн сурсан байх хэрэгцээ гарна угаасаа тийм ээ мундагууд аа тээ ккк. Тэгсэн ер нь аягүй амархан бүтэцтэй байдаг юм байна аа нээх хөөрхөн бүүр. Тийн, тэгээд нөгөө өгүүлбэр бүр яг адилхан бүтэцтэй. Аанхан, сонин тээ. Би бүүр анх хараад итгээгүй шүү дээ бүүр. Нэг тийм happy болоод Oh my god гэж мэгээд тэгээд гэнэт л бөөн аз жаргал болчихоч байгаа юм чинь нээх гоё. Тэгэхээр манайхаан та нар минь мундаг шүү дээ амжилт, нөгөө өгүүлбэр маань ямар бүтэцтэй гэхээр …. ёоох за арай бишээ, өөрөөр бичье.

Юмс бүхэнд учир шалтгаан, ямарваа зүй зохилдол бий. Тэрийг юу вэ гэж харж сур. Нэгэнтээ тэр зүй тогтол, учир холбоог олонгуутаа тэрнийхээ хэрэглээг дагаж уншиж, тэрнийхээ дүрмийн дагуу бич.

Англи хэлний бүх өгүүлбэр нэг адилхан бүтэцнээс ургаж гардаг. Чухам яаж ингэж ургаж гараад байгааг жишээ өгүүлбэр авч харуулахад:

The plane landed.

За энэ өгүүлбэр бол хэнд ч ойлгомжтой. Noun phrase (NP) болон Verb Phrase (VP) бол өгүүлбэрийн гол утга санааг агуулагч. Энэ хоёрыг агуулсан хэсэг бүлэг үгийг clause гэнэ. Миний бичсэн өмнөх нийтлэлд clause-н талаар тод бий. За тэгээд англи хэлийг ашиглахад, ойлгоход, хэрэглэхэд үнэн амархан болгож байгаа гол зүйл нь өгүүлбэрийн гол утга санааг агуулж байгаа бүлэг үгсийн дунд бас өөр бүлэг үгс оруулж бичээд тэр гол өгүүлбэрийн noun, verb-г утга санааг тодотгоод байгаа үгс нь бас дагаад тодотгох гэж ашигласан бүлэг үгтэйгээ хамт ашиглагдаад байж болоод байгаа байдал. Өөрөөр хэлбэл clause дунд өөр clause, phrase зэргийг оруулж бичиж өгүүлбэрээ баяжуулж байгаа юм. Нөгөө тодотгож оруулж ирж байгаа бүлэг үгс нь бүтцийн хувьд гол clause-адилхан. Дан ганц clause-аас гадна олон янзын phrase-ууд болон single word modifier гэх утга санаа тодотгогч гишүүд бүл бүлээрээ гол clause-н хойно урд нь орчихно. Өө тэр утга санаа тодотгогч энэ тэр гэж юуг хэлээд байгаа билээ? Тэд зүгээр л гол утга санаанд чимэг өгөгч, тэр утга санааг дагалдан баясагчид. Жишээлбэл:

The first plane has landed safely.

Дээрх өгүүлбэрт adjective, modal verb, adverb нэмээд биччихлээ. Өө тэр has байна, perfect цаг болчихлоо, бас тэр safely гэж мэдэхгүй үг байна цээжил, first гэдэг үгийг тольд, энэ perfect цаг чинь тэгээд нөгөө 26н цагийн чинь аль нь билээ бод тунгаа хөмсгөө зангид….

Nope, эдний аль нь ч хэрэггүй. Plane байна уу байна, land хийсэн үү хийсэн. Энийгээ эхэлж ойлгож байж өгүүлбэрийнхээ гол санааг харна. Бусад зүйлс бол хэрэгтэй үед нэмж хараад өгүүлбэрийн утга санааг илүү нарийвчилсан болгох л зүйлс. За өгүүлбэрийн утга тодотгогч яаж нэмэгдэхийг харж үзвэл:

The first hijacked plane to arrive at this airport has landed safely on the south runway. (NP-н задаргаа)

За энд бас өөр hijacked гээд adjective уу verb үү мэдэхгүй юм, бас to arrive гээд to be, at this airport гээд нэг юм, on the south runway гээд газар зааж байна гэж бүгдийг нь нарийвчилж харж, эднийг бүрэн мэдэж байж өгүүлбэрээ ойлгоно гэж бас бодож байна уу? Арай ч дээ.

NP болон VP задалвал

Энэ өгүүлбэр эхний the plane landed гэдэг утга санааг л илэрхийлж байна. За үг бүрчлэн нарийвчлан харъя. Noun маань plane, өгүүлбэрт ганцхан clause байгаа, тэгээд өгүүлбэрийн эхэнд the байгаа учраас the-ээс plane хоорондохь бүх үг adjective. Тэдгээр үгнүүдийг мэддэг байх мэддэггүй байх хамаагүй бүгд өгүүлбэр зүйн дүрмийн дагуу бүгд adjective болно. Мэддэггүй үг байвал тольноос харахдаа ч гэсэн тэр үгний adjective хэрэглээг харж тольдоно. Plane буюу noun-с хойшоо хараад has landed (VP’) хүртэлх үгнүүд ямар нэг modifier-ууд. Plane-ы өмнөх adjective-уудыг нэгэнт харсан учраас хойшоо нь эхлээд харахад to харагдав. Энэ to бол gerund эхэлж байгааг хэлж байна. Тэгэхээр ямар энэ gerund ямар нэг verb гарч иртэл үргэлжилнэ. Жишээ өгүүлбэрт бол to arrive гээд шууд төгсөж байгаа ч to suddenly arrive гэх мэт ч юм уу байж болно. Энэ gerund-н дараагийн үг at гэж preposition үг гарч ирсэн учраас энэ phrase ямар нэг noun гарч ирэх хүртэл үргэлжилнэ. Жишээнд бол at this airport. Ингээд to arrive, at this airport гэсэн хоёр бүл энэ өгүүлбэрт тодотгогч (modifier) хийж байна. Эднийг бол өгүүлбэр зүйн бүтцийн дагуу олов. Мэдээж жишээнүүд бол энгийн хялбар. Gerund, phrase яаж бичих хэрэгтэй дүрмийн дагуу эдгээр хоёр бүлийг яаж ч бол яаж өргөжүүлж болно. To suddenly arrive, at this recently opened airport гэх мэт. Нэгэнт гол гишүүдээ харсан бол тэднийг тодотгож байгаа бүлүүдийг олох бол амархан. Тэгээд тэр бүлүүд маань өөр өөрсдийн бүл дотроо хэрхэн яаж өргөжиж бичигдэх нь бүрэн чөлөөтэй.

VP-н заваргаа

Өгүүлбэрийн задаргааг зурсан мөчрүүдийг харж байгаа биз. Ямар ч өгүүлбэр ингээд бүл бүл болоод хуваагдана. За өөр хэдэн зүйл нэмээд үзвэл:

The first hijacked plane that we have ever seen at this airport has landed safely on the south runway, which has been closed traffic for year.

Ок энэ бол хэд хэдэн clause орсон өгүүлбэр. Эндээс өмнөх plane гэсэн noun-аа хараад тэрний дараах үгийг харахад subordinate clause үүсгэдэг that харагдана. Тэгэхээр энэнээс хойш noun, verb-тэй нэг subordinate clause байна гэсэн үг. Энэ маань яг өгүүлбэр шиг бүтэцтэй байх ч биеээ даагаад өгүүлбэр болж чадахгүй clause гэсэн үг. За ок, we гээд noun, have гээд modal verb гарч ирлээ. Энэ modal-тай ойрхон verb байх ёстой. Ever verb биш. Аан, seen чинь verb. За энэний дараа at гээд өмнөх шиг phrase эхлэв. Энэ phrase airport гэж дуусаад has landed гээд verb phrase эхлэв. Тэгэхээр that-аас эхлээд airport хүртэлх хэсэг өгүүлбэрийн гол утганд туслах гэж орж ирж буй subordinate clause болж таарах нь. Чухам юуг тодотгов? That-аар эхэлж буй учраас тэр that-гэдэг юмны зааж байгаа ямар нэг noun-г тодотгоно. Ямар noun? Өгүүлбэрийн гол эзэн noun бол байж болох сайхан сонголт. Үнэхээр ч дүрмийн дагуу that-н өмнө байгаа noun энэ that-н antecedent болно. Тэгэхээр plane гэдэг noun-г тодотгож тэр бүхэл бүтэн clause орж ирж. Зүгээр ч нэг plane гэлгүйгээр, plane that we have ever seen at this airport. За landed гэх verb-ээс цааш харахад safely гэх үг -ly төгсгөлтэй учраас ямар нэг adverb, тэр adverb н араас on гэх preposition үг харагдав. Тэгэхээр энэ on гэдэг үгнээс эхлээд ямар нэг noun гарч ирэх хүртэлх бүл бол phrase. Тэр бүл нь on the south runway. Энэ runway-н дараа which гээд бас subordinate clause эхлэв. Энэ clause-г өмнөх шиг харж ялгана. Which has been closed to traffic for a year гэх энэ clause яг өмнөх that гэдэг clause шиг өмнөх үгээ тодотгоно. Тэгэхээр зүгээр runway биш runway which has been closed to traffic for a year гэж хэлсэн байх нь.

NP болон VP

Хэдий олон clause, phrase-тэй өгүүлбэр байх ч гол утга санаа бол the plane landed гэдгээс их холдож амжаагүй байгаа биз. Өгүүлбэрийг ингэж бүл бүлээр нь салгаж хараад үгийг нь мэдсэн мэдээгүй ямар үүрэгтэй бүл вэ гэдгийг нь таниад унших чадвар бол яг өөрийн чинь эзэмших ёстой чадвар. Уншихад ч хэрэгтэй, зөв зүйтэй алдаагүй өгүүлбэр бичихэд бол заавал мэдэх ёстой зүйл. Бичиж буй өгүүлбэрээ утга төгөлдөр байлгахын тулд гол санаагаа тод бичих буюу NP болон VP-ээ тодорхой байлгах, өгүүлбэрээ илүү нарийн нягт болгож өөрийн санаагаа илүү уншууртай болгохын тулд NP, VP дээрээ тодотгогч нарыг нэмэх болно. Тэдгээр тодотгогч бүлүүдийг хэрхэн яаж хольж, зөв бичих вэ гэдэг бол өгүүлбэр зүйг хэр сурсан гэдгээс чинь л хамаарна. Түүнээс хэдэн үг мэддэг, ямар имэр дүрмүүдийг яаж ийж мэдэж, тэдэн эдэн цагуудыг цээжээрээ дуржигнуулж мэддэг байх энэ тэр түй ч хамаагүй.

Сонин амархан байгаа биз? Phrase, clause энэ тэр бол нэг бүл болоод тэр бүл дотроо өөрсдийн дүрмээрээ захирагдаад, өгүүлбэрийн гол санааг гаргаж буй NP, VP хоёрын хаагуур нь ямар тодотголуудыг ашиглах зэрэг бол тэгээд бичиж буй хүнээс шууд хамаарахаар байгаа биз? Харамсалтай нь энийг сургалтын төвүүдэд заадаггүй. Өөрөө л сурах байх даа. За жишээ болгоод доорх хэдэн өгүүлбэрийг задлаад үз.

  • John started a coin collection.
  • John started a coin collection, and his brother bought an album of rare stamps.
  • As soon as John started a coin collection, his brother bought an album of rare stamps.
  • As soon as John started a coin collection, his brother bought an album of rare stamps; on Christmas morning they exchanged coins and stamps.

Энэ мэтчилэн англи хэлийг хэдхэн мэддэг үгэнд биш тэр хэлний үндэс, зүй тогтол, бүтэц дээр тулгуурлаж судал. Яг тэр дээрх жишээ шиг тийм нарийн мэдлэг бол хэрэггүй. Энгийн, хамгийн амархан зүй тогтлыг сур. Тэрийг ойлгоод авахад бичихдээ янз бүрийн дүрмийн алдаа гаргаад байхгүйгээс гадна уншиж байхад ч хаана юуны тухай яриад байгаа нь анзаарагдаж эхэлнэ. Одоо Монголд энэ талаар заадаг сургалтын төв байхгүй. Байхгүй байхгүй байхгүй байхгүй байхгүй. Энийг өөрөө сур. Нет ух. Ном олж ав. Анхан шатны ойлголтуудыг би дээр өөрийн блог дээр бичсэн. Тэрний үргэлжлэл болох хэдэн цуврал видео ч бий. Тэр дунд яг тэр ойлгох хэрэгтэй мэдлэгийг яг таг гаргаж харуулсан бий. Бас доорх цуврал нийтлэлд яг хэл зүйн үүднээс нарийн тайлбарласан бий.

За өгүүлбэр зүй сурах нь, гэхдээ яаж сурах юм?

Дүрэм, өгүүлбэр зүй гэх дээрх зүйлсийг эзэмшсэн байхад дэлхий нийтийн хэл гээд цол авсан англи хэлийг амархан эзэмшинэ. Нийтийн гэдэг утгаараа бичигдэж байгаа хэлбэр нь ямар ч улсын иргэнд ойлгомжтой байхаар бичигддэг. Тухайн сэдвийн талаар мэдэхгүй хэрнээ ухаалаг сэтгэж чаддаг хүн ойлгохоор байх ёстой гэж дүрэм академик бичилтээр суралцаж буй хүмүүсийн дунд үйлчилэх ба тийм бичилт ихэнх ном, академик хэвлэлүүд дээр харагдана.

Мэдээж 90-ээд онд хэн нэгэн нь би англи хэл сайн мэднэ гэж онгирч олны уухай хүртдэг байсан шиг үе өнгөрсөн хойно хүн бүр өөрөө өөртөө тохироод хэрэглэчихдэг англи хэлтэй байх нь хэрэгтэй. Нэгэнт юуг сурах хэрэгтэй, яаж сурах нь хамаг цаг барах үр дүнгүй арга гэж бичсэн хойно одоо харин яаж сурах талаар хэдэн үг татарсуу.

Тэгээд яаж сурна гэж?

Хэзээ нэг өдөр хүн ер нь яаж сурдаг юм бол гэж бодож байсан уу? Яагаав хичээл, дуулах, бүжиглэх, хөл бөмбөг тоглох гэх мэт чадвар, дадал, шинжлэх ухааныг яаж хүн сурч судалж өөртөө суулгаж авдаг юм бол гэж бодож байгаагүй юу? Үгүй юу, дунд сургуульдаа багшийн өгсөн юмыг л арай чүү хийж дүн авчихаад тэрийгээ би сурч байна гэж бодсоор төгссөн үү? Би ч яахав залхуу дээрээ тэнэг нөхөр байсан болохоор нэг өдөр ер нь яаж хүмүүс хүссэн зүйлээ сурдаг юм бол гэж бодоод үр дүнтэйгээр суралцах тухай ойр зуур хайгуул хийж хүн амьтан татаж чангааж байсан юм. Ядаж байхад энэ талаар заалгаад авчихмаар тийм юм юманд дэндүүдээ дэндүү хүмүүс байгаад байдаг. Жишээлбэл Элон Маск.

Пэйпаллыг үүсгэн байгуулж дэлхийд финтеч гэдэг цоо шинэ зах зээл үүсгэж, цахилгаан машин гэдэг хачин юм зохиож гаргаж ирээд болоогүй хүн Марс гарагт аваачина гээд пуужин хийгээд байгаа нөхрийн тухай уншиж байхад тэнд уг эрийг хэрхэн юм сурдаг талаар бичсэн байв. Юу вэ гэхээр:

  1. Fundamental principles
  2. Learning transfer
  3. Learning by application
  4. Focus

Эдгээрээс бол fundamental principles болон learning by application дээр тулгуурлаж яаж суралцах талаар дэлгэрэнгүй бичье. Fundamental principles буюу зүйлсийн үндэс суурийг сурах тал дээр бол мань эрийн үгийг буулгахад:

It is important to view knowledge as sort of a semantic tree — make sure you understand the fundamental principles, i.e. the trunk and big branches, before you get into the leaves/details or there is nothing for them to hang onto.

Түрүүхэн үглэн дуулсанчлан хэлний үндэс сууриа эхэлж мэд. Trunk болон big branch буюу өгүүлбэр зүй, дүрэм, үг зүй энэ тэрээ сайн мэдэхгүй байж битгий нарийн нандин, заавал мэдэх ёстой гэдэг тодотголтой янз бүрийн leaves/details буюу үгс уруу үсэр.

Learning by application-г бол хэлээ хэрэглэ гэж болно. Хэрэглэ гэдэг бол сургалтын төвүүдийн хүмүүсийн хэлээд байдаг шиг дан ярих бол огт биш. Өөрийнхөө амьдралд, хэрэг болж болох бүх зүйлд ямар ч хамаагүй байдлаар ашигла. Чөлөөт цагаа үр ашигтай өнгөрөөмөөр байна уу? Youtube ороод science чиглэлийн сувгуудын цуврал видео үз. Зүгээр тархиа амраамаар байна уу? Сайхан кино олж аваад тэрийгээ титртэй үз. Хичээлээ ойлгохгүй байна уу? WikipediaKhanAcademyCourseraedxHarvardExtensionMIT CoursewareFutureLearnUdacityCrashCourseComputerphile үз. Зүгээр хөөрхөн юм харж суумаар байна уу? BoredPanda. Сонин хачин хармаар байна уу? Nas Daily. Дуртай киногоо судалмаар байна уу? Movie scripts бий. Янз бүрийн юм хийж сурмаар байна уу? DIY видеонууд youtube-д хогоороо. Тоглоомонд дуртай юу? Twitch. Юу ч байсан хамаагүй өөрийнхөө амьдралд үнэ цэнэ өгч чадах юм англи хэл дээр хий үз сонс унш судал сур.

Арай би өөрийнхөө амьдралд хэрэгтэй юм сурахгүй ээ, би өөрийнхөө цагаа барж үгсээ цээжилж сууна гэхгүй биз дээ?

Юутай ч нэг зүйл сурах гэж оролдоод эхлэлээ гэж бодъё. Хүний тархи гэдэг эрхтэн ер нь яаж шинэ юм сурдаг юм гэдэг асуулт гарч ирнэ. Хеббианы гаргасан онолоор бол тархины ньюронууд хоорондоо холбоотойгоор нэг зүйлийн талаар сурдаг. Юм сурч байхад тархины эсүүд хоорондоо электродоор харвалт өгдөг ба хэр их харвалт өгч хоорондоо харилцана төдий чинээ эсүүд хоорондоо хүчтэй холбоотой болдог. Амарчилж бичвэл:

За чи нүдээ аньсан байж байгаад гэнэт гоё коффеены үнэр авсан гэж төсөөл. Коффее үнэртлээ, тэрийг дагаад коффеены аяга, өнгө, аяганы амсарт цуглах бөмбөлөгнүүд, баристагийн үр цэвэрлэдэг багаж, цаасан аяга гэх мэт олон зураглал дагаж толгойд чинь орж ирнэ. Энэ үзэгдэл бол Хеббианы сурах үндэсний классик жишээ. Коффеег таних хэсэг эс тархины чинь хаа нэгтээ харвалдаж байхад тэрийг дагаад тэр олон үзэгдлийг таниад бас хэдэн бүлэг эс бас байна гэсэн үг. Эдгээрийн аль нэгийг нь бид танихад бусад нь адилхан танигдана. Тэртэй тэргүй хүний тархи хэрхэн ажилладаг нь ийм хойно үүнийг хэл сурахад ашиглах хэрэгтэй. Ямар нэг хэрэглээг өөрийн болгохдоо тэрийгээ бич сонс унш. Хаана ямар жишээгээр хэрэглэгдэж байгааг хар.

Бас өөрийн чинь мэддэг хэрэглээтэй юугаараа адилхан байна гэж хар. Энэ бол тэр өөрийнхөө мэддэг хэрэглээтэй шинэ хэрэглээг холбох гэж оролдож буй хэрэг. Жишээлбэл:

  • He remains positive despite bad news.

Энэ өгүүлбэрт despite гэдэг хэрэглээг мэддэг гэж бодъё. Despite [noun]. За noun гишүүнг яаж бичиж болох вэ? Gerund phrase-р болно. Тэгэхээр энэ хэрэглээ бол дээрхтэй адилхан.

  • The players played hard despite having no chance winning.

Өөрөөр ингэж бичиж ч болно.

  • Despite the fact that it was raining, the football team continued their training.
  • Despite-тай адилхан хэрэглээ бий юу. Зөндөө. Хамгийн ойр нь бол in spite of.
  • In spite of the sunshine, the snow has not been melted.
  • In spite of passing her exams, she is afraid to go back home.
  • In spite of the fact that the economy has gone into recession, our company is surviving.

Адилхан уу? Адилхан. Ганц мэддэг despite-аас үргэлжлүүлж холбоо хийж хэрэглээгээ өргөжүүлэв. Өөр адилхан хэрэглээ нэмэж болох уу? Болно, even though ч юм уу өөр clause залгаж бичээд ч өөр байдлаар бичиж болно. Despite-аа thesaurus дээр бичиж хайгаад адилхан утгатай, хэрэглээтэй үгсийг харчихна.

https://www.thesaurus.com/browse/despite

Одоо despite-тай адилхан утгатай үгс хэрэглэе гэвэл эдгээрээс харж байгаад ашиглахад л болно. Thesaurus-т жишээ байна, Cambridge dictionary-аас тэдгээр үгсийн жишээ хэрэглээний өгүүлбэр харж болно. Бүүр яг нарийн хэрэглээг мэдмээр бол English StackExchange -ээс асуу л даа. Түүнээс сургалтын багш нар шиг за энэ нэг гоё үгс, энийг ашиглах их зүгээр гэж баахан үгс цээжлэх хэрэггүй. Энгийн үгнийхээ ямар утгатайг сайн мэдээд, тэрийг өгүүлбэр зүйн хувьд хаана яаж хэрэглэж байгааг сайн анзаарч хараад ойлгох л хэрэгтэй. Нэгэнт тэрийгээ ойлгосон үед тухайн үгтэй ойролцоо утгатай үгсээс алийг нь ч ашиглаж болно. Тэгээд тэр олон үгний аль нь ч энд тэнд таарсан, аль нь ч ямар ч хэлбэрээр бичигдсэн байсан тархинд чинь нэг ойлголт, нэг утга, нөгөө нэг жирийн үг чинь гарч ирнэ. Түүнээс за энэ хэдэн үг их чухал, эднийг яг таг сайн цээжилж, яг ийм өгүүлбэрт яг энэ үгийг ганц ч үсэг алдалгүйгээр бичих хэрэгтэй гэдгээ сайн тогтоо гэх сургалтын хүмүүсийн зааварт итгэх шаардлага байхгүй. Яг юуг яаж хэрэглэх, тэрнийхээ учрыг яаж олохоо мэдчихээр амархан санагдаж байгаа биз?

Онолоос ургаж гарсан өөр нэг гаргалгаа бол дахин давталт. Эббингаусын марталтын муруйг аварч болох нэг зүйл тэнд дэвшүүлэгдсэн нь Давталт. Олон дахин давталт. Эббингаусын онолоор бол хүн шинэ мэдээлэл тогтоогоод тэрийгээ хэд хоногийн зайтайгаар давтахад хэр хурдан мартах байдал нь буулт удаантай. Өөрөөр хэлбэл давталтгүйгээр 7хон хоногийн дотор тогтоосон мэдээллийнхээ 75%-г мартаж байсан бол 2 хоногын зайтагаар давтахад 7 хоногийн дараа тогтоосон үгсийн 76%-г санаж байсан. Гэхдээ энд мартах хурд бол адилхан байсан гэдгийг дурьдах зүйтэй. Тэгэхээр бүхий л амьдралынхаа турш давтаж явалтай биш бас нэг тийм сайн биш. Яахав эндээс бол шинэ үгнүүдийг өөрийн болгохын тулд ойр ойрхон давтаад, тэгэх зуураа хэрэглээнд өргөн ашиглаж тархиндаа суулгах гэж оролдох нь зөв аргачлал гэж гаргаж болно.

Төгсгөлд

Мэдээж юм бүхэн хар, цагаан болж хуваагдаад, нэг арга бүх хүнд тохироод байх алба үгүй. Хэдэн мянган жилийн турш хүн төрөлхтөний хөгжүүлж ирсэн олон шинжлэх ухааны хандлагаар бол цэвэр математикийн теором болж хөгжөөд батлагдсан арга л биш бол бүх хүнд таарч тохирох алба байхгүй гэдэг шүү дээ. Яахав мэдээж 3н сая хүний дунд энд тэнд ганц хоёр зөвхөн үг цээжилж гадаад хэл сурсан хүн байдаг л биз. Тэр ч угаасаа байх зүйл. Харин нэг хүнд тохирсон арга барил 3н сая хүнд тохирно гэж бодож итгэж зүтгэх бол мулгуйралын шинж. Тиймээс ганц хүний бодол бол юу ч биш. Үнэгүй зүйл. Харин тэр хүний дэвшүүлж буй аргачлал хэр үр дүнтэй, ямар суурь, ямар судалгаа, ямар баримтат датанд тулгуурлаж байна гэдэг л гол.

If I have seen further it is by standing on the shoulders of Giants.

Ньютоны хэлсэн алдартай үг шиг өөрийнхөө санааг өмнөх үеийнхээ олон зааны нуруунд буюу өмнө хийгдсэн онол, судалгаанд үндэслэж дэвшүүлэх л гол. Үүний дагуу өөрийн байр суурийг яаж яагаад гэдэг талаас нь дэлгэрэнгүй бичлээ. Англи хэл сурах гэж оролдож буй, сурч эхэлж буй, хэдэн жил сарыг англи хэлний курст сууж барсан ч өөртөө үр дүн гаргаж чадахгүй байгаа зэрэг хүмүүст хэрэг болж магад.

Хэн нэгэнд таашагдахгүй байж болно, хэн нэгэн үг цээжлэх бол энэ дэлхий дээр орших цор ганц хэл сурах арга, надад энэ арга үнэн төгс төгөлдөр тохирсон учраас хүмүүс бүгд үг цээжэлж хэл сурах хэрэгтэй гэж сөрөг үзэл дэвшүүлж зүтгэж болно. Тэрийгээ харин дөмөгтэй баримт суурьтай гаргаад харуулчих. Otherwise f*ck your opinion.

Эх сурвалж: Д.Төмөртогтох

WEEK.mn

Сэтгэгдэл үлдээх on Хэрхэн “мундагаар” Англи үг цээжлэх тухай

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.