Загварын чиг хандлага, өнгөний тренд бүрийг дагаж өөрийгөө өөрчилж, цаг үргэлж сайхан харагдана гэдэг үнэхээр хэцүү асуудал. Гэхдээ тун хялбархан, энгийн аргаар цаг үргэлж сайхан харагдах боломжтой. 

Whoharwear.com сайтынхан эмэгтэй хүн бүрт зайлшгүй байх ёстой, ямар ч үед тун энгийн хялбар аргаар сайхан харагдах долоон зүйлсийг ийнхүү нэрлэжээ. 

1. Өндөр өсгийт 

Өндөр өсгийт ямар ч насны ямар ч ажил мэргэжилтэй хүний хамгийн төгс гоёл. Үүнээс гадна эрчүүдийн анхаарлыг өндөр өсгийт өмссөн үл таних бүсгүйчүүд илүү их татдаг гэнэ

2. Бие барьсан хар даашинз 

Загварын ертөнцийн домог Коко Шанель хадагтай эмэгтэй хүн бүр заавал богино хар даашинзтай байх талаар зөвлөдөг байсан. Сонгодог хар даашинзтай та хаана ч, хэзээд дур булаам, ухаалаг, өөртөө итгэлтэй, загварлаг харагдах болно. 

3. Мөргүй хувцас 

Мөргүй, мөр ил гарсан хувцас эмэгтэй хүнийг хичнээн гоёмсог харагдуулдаг гээч? 

4. Тод өнгийн хувцас 

Ялангуяа тод улаан өнгө хүнийг улам асааж харагдуулдаг учир тод улаан өнгийн хувцастай эмэгтэй хүн маш олон хүний анхаарал татдаг. 

5. Бариу хувцас 

Бариу хувцас сонгож өмсөхдөө биенийгээ өө сэвийг бодолцон нилээд анхааралтай байх хэрэгтэй шүү. Харин өөрийнхөө бие галбирт итгэлтэй байгаа бол, эргэлзэх хэрэггүй, бариу даашинз өмсөөд өөдрөг алхаарай. 

6. Тод өнгийн уруулын будаг 

Яарч сандарсан үедээ уруулаа будахаа битгий мартаарай бүсгүй минь. Тод, өөрийн арьсны өнгөнд зохицсон уруулын будаг бол дэгжин харагдах нэг гол нууц. Францад хийсэн нэгэн судалгаагаар, уруулаа тод өнгөөр будсан зөөгчид үйлчлүүлэгчдээс тийм өнгөөр будаагүй зөөгчдөөс харьцангуй өндөр халаасны мөнгө авч байсан гэнэ. мөн уруулаа тод өнгөөр будсан эмэгтэйчүүд өөртөө итгэлтэй, зоригтой, загварлаг харагддаг гэдгийг олон хүн нотлон хэлдэг. 

7. Нарны шил 

Өөрт зохисон гоёмсог нарны шил маш чухал гоёл. Ядарсан үедээ гоёмсог нүдний шилээ зүүх төдийд л та загварлаг харагдах болно. 

HIUB.mn

Сэтгэгдэл үлдээх on Хялбар аргаар загварлаг харагдах нууц

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.