Ашиг олох, ашиг олох бас дахин ашиг олох гэсэн зарчмаар амьдарч байгаа нийгэмд хувь хүн, компаниуд нь энэхүү ашгийг олохын төлөө юу ч хийхээс буцахгүй. Тийм ч болохоор ашиг олохын төлөө гүйлгээ сайтай бүтээгдэхүүн, тэдний дотор хүнсний бүтээгдэхүүнийг аль болох хямд бага зардлаар олноор нь хийж борлуулахыг хичээдэг. Гэтэл олон зуун жилийн турш уламжлан ирсэн хуучны аргаар хийвэл бага зардлаар олноор нь үйлдвэрлэх бараг боломжгүй. Ингэж хийсэн хүнсний бүтээгдэхүүн нэгд өртөг өндөр, хоёрт удаан хадгалах боломжгүй, гуравт тэр бүр үзэмжтэй байдаггүй.

Ийм нөхцөлдюу эрхэм компаний эзэд нь мөнгө сарвайн эрдэмтэн мэргэдээс тусламж хүссэн нь ойлгомжтой. Цаадуул нь, мөнгийг нь тоолж үзчихээд мөрөө нэг хавчин, нүдний шилээ нэг засчихаад химийн аргаар гаргаж авсан хямд төсөр орлуулагч бодисууд буюу хүсний нэмэлт бодисуудын үйл олноор нь зохион бүтээчихэж. Тэдгээр бодисуудыг нь ашиглан компаний эзэд нь хуучин аргаар хийсэн бол хэзээ ч байж боломгүй хүртэл төрөл бүрийн хүсний бүтээгдэхүүнүүдийг үйл олноор нь үйлдвэрлэн, зарж “лайтай их ашиг” олж эхэлжээ. Уламжлалт аргаар хийсэн бол хэзээ ч байж боломгүй бүтээгдэхүүнүүдийн нэг нь чипс. Гахайн мах, кимчи, эсвэл бүр алимны амттай, ногоон, улаан, хүрэн өнгөтэй чипс г.м.

Хүнсний үйлдвэрлэлд ашигладаг нэмэлт бүтээгдэхүүнүүдийг нийтэд нь Е үсгээр тэмдэглэдэг.

Е101 – E180 нь хүнсний будагч бодисууд

Эдгээр бодис нь бүтээгдэхүүний хүссэн өнгөөр будах, эсвэл боловсруулалтын үед алдагдсан өнгийг нь дахин сэргээх зорилгоор ашигладаг. Жишээлэхэд, хиамын чанах үед мах саарал өнгөтэй болно. Тэгэх ч ёстой. Гэвч саарал өнгөтэй хиам нь худалдан авагчид таашаадаггүй, борлуулалт нь муу байдаг тул будагч нэмж улаан ягаан өнгөтэй болгодог. Гэхдээ бета каротин гэх мэтийн биологийн гаралтай будагчид бас байдаг. Ийм будагчийн нөлөөгөөр жишээлэхэд, лууван байгалиасаа улаан өнгөтэй болдог.

E200 – E229 нь консервантууд буюу хадгалалтын хугацааг уртасгадаг бодисууд. Элдэв мөөгөнцөр, нянгийн үржлийн дарамтлах замаар бүтээгдэхүүнийг муудахаас сэргийлдэг.

E300 – E399 нь антиоксиданд, исэлдэхээс сэргийлэгч бодисууд. Бүтээгдэхүүнийг гашилж, исэлдэн өнгө нь муудахаас хамгаална. Заримдаа С витамин, Е витамин гэх зэрэг байгалийн нэгдлүүд байдаг бол заримдаа химийн аргаар гаргаж авсан бодисууд байдаг.

E400 – E499 нь тогтворжулагч бодисууд. Бүтээгдэхүүний нягтрал алдагдахаас сэргийлэх наалдамтгай, нийлэмтгий чанарыг нь нэмэгдүүлнэ.

E500 – E599 нь эмульгаторууд. Эдгээр бодисууд нь ус ба тос гэх мэтийн байгаль дээр хэзээ ч нийлдэггүй шингэнийг нийлүүлсэн нэгэн жигд шингэн гаргаж авахад тусладаг. Мөн хөвсгөр болгодог.

E600 – E699 нь амт, үнэрийг хүчтэй болгогч бодисууд. Өөрөөр хэлбэл ийм бодисуудыг нэмсний дараа бүтээгдэхүүний үнэр, амт нь хадгалалтын явцад алдагдана гэж айлтгүй.

E900 – E999 гялалзуулагч бодисууд. Бохь гэх мэт зарим бүтээгдэхүүнийг харахаар нэг их гоё гялалзаад байдаг даа? Гурил г.м. бүтээгдэхүүний чанар алдагдахаас сэргийлнэ.

Е1000 нь сүүлийн үед гарч ирсэн шинэ нэмэлтүүд.

Гэтэл өөр нэг хэсэг эрдэтэмтэд нь нөгөө хэсгийнхээ гаргаж ирсэн тэдгээр хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, бодисууд нь хүний биед тун ч таагүй, зарим үед бүр ү.хлийн а.юултай нөлөө үзүүлдэг болохыг нь тогтоох нь тэр. Үүнийг мэдсэн ард олон дургүйцэхэд төр нь хэрэглэж болох, хэрэглэх болох бодисуудыг заасан хууль тогтоомж гарч ирсэн. Үүний улмаас хүсний бүтээгдэхүүний үйлдвэрлэгчид нь ямар гээчийн химийн бодисыг бүтээгдэхүүнээ нэмж байгаагаа сав баглаа, шошго дээрээ заавал зааж өгөх ёстой болсон юм. Хүн ямар гээч химийн бодис идэж байгаагаа мэдэж аваад, өөрөө сонголт хийг гэж. Гэвч улс болгон өөрийн эдийн засаг, төсөв мөнгө энэ тэрээ бодоод энэхүү х.ориотой жагсаалтыг янз бүрээр танаж байдаг. Үр дүнд нь нэг улсад х.ориотой бодисыг өөр улсад зөвшөөрсөн байх г.м. Аль улсад х.ориотой химийн нэмэлтийн жагсаалт хамгийн цөөн гэдгийг та лав гадарлаж байгаа биз.

Эх сурвалж: http://www.health.edu.mn/news.jsp?news_id=7

Сэтгэгдэл үлдээх on #Анхаар: Хүний биед хортой хүнсний нэмэлт бүтээгдэхүүн буюу Е тэмдэглэгээний учир

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.