Хүүхдийг сахин хамгаалагч Бүжинлхам бурханы магтаал

Олон тэнгэрийг гартуулан ялагч

Олон тэнгэрийн хүүхдийн үүдийг нээгч

Йогозарын таалалаар нялхасыг дэгжүүлэгч эх

Бүжинлхам дор мөргөмүй

Сансар нирвааны хотол чуулганыг

Хоцроолгүй хайрлан соёрхогч

Гурван сансарыг эрхэндээ болгоогч

Рэмади охин тэнгэр

Сансарын илт өндрийн хүслэнт чандмань эрдэнэ

Хамаг сансар дахины

Цог төгөлдөр охин тэнгэрийг би магтмуй

Амаглан хоосон ялгалгүй номын биеийн огторгуйд

Алимад нүүр, мутар, бэлгэсийн туурвил үгүй атал

Дөрвөн зүйл үйлсийн амьтны тусд зохиохоор

Дүрст биеийн солонго тунаруулагчийг магтмуй

Тангараг төгссөний үр удмыг

Сахин тэтгэгч сүлдэн охин тэнгэр

Тансаг цаст уулын жавхланг булаагч

Лагшин дороо торго,эрдэнэсийн чимэгт

Сайн хумх,чандамань эрдэнэ, тэнгэрийн хүүхэд барьсан

Ганц эх,

Үр хайрлагч охин тэнгэрийг магтмуй

Бүжинлхам бурхан нь

Дээд тэнгэр, доод газар, лус, савдагууд, завсарын дэвжид найман аймаг, буг тэргүүтэн юу л байна, хорлож үйлддэг тэр бүгдийг тоосон товрого болгох билэгдэлтэй.

Бүжинлхам бурханы зүрхэн тарни

Ма Жо Самъяа Жо Рүлү Рүлү Жо Рүлү Рагмо Машани Завала Лхамо Яа Дүр Дий Яарүма Занза

Сэтгэгдэл үлдээх on ХҮҮХДИЙГ САХИН ХАМГААЛАГЧ БҮЖИНЛХАМ БУРХАНЫ ТАРНИ ХАДГАЛААД АВААРАЙ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.