Үгийн сангийн баялаг сайтай байх нь хүүхдийн суралцах үйл явц болон эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг гэнэ. Мөн эцэг эхчүүд хүүхдэдээ чангаар ном уншиж өгөх нь үгийн сангийн баялгийг дээшлүүлэх хамгийн тустай алхам гэж үзэж судлаачид үзэж байна.

АНУ-д 2016 онд хийгдсэн нэгэн судалгаанаас үзэхэд 5 хүртэлх насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн дөрөвний гурав нь хүүхдээ нэг нас хүрэхээс нь өмнө чангаар ном уншиж өгдөг байсан гэж хариулжээ. Мөн тэдний 62 хувь нь долоо хоногт 5-7 удаа хүүхдэдээ ном уншиж өгдөг гэж хариулсан байв.

Судалгаанаас үзэхэд, хүүхдэд аль болох багаас нь ном уншиж өгвөл эрт уншиж сурах, математикийн хичээлдээ сайн байх, зан чанарын хувьд зөв төлөвшихөд эерэгээр нөлөөлдөг гэжээ.

Түүнчлэн хүүхэд өдөр тутмын харилцан яриагаар дамжуулан үгийг баялгаа нэмэгдүүлдэг ч энэ нь ном чангаар уншиж өгөхтэй адил өндөр үр дүнтэй байж чаддаггүй гэсэн байна. Өөрөөр хэлбэл, хүүхэд ярьж, бичих зэргээр өөрийгөө илэрхийлэхдээ номоос сурсан үг, хэллэгийг ашиглах нь элбэг байдаг аж.

Үүнээс гадна хүүхдэдээ чангаар уншиж өгөх нь анхаарал төвлөрүүлэх, сонсох чадварыг дээшлүүлээд зогсохгүй танин мэдэхүйн хөгжлийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг байна.

Иймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ хэл ярианы баялгийг эртнээс хөгжүүлэхийг хүсэж байвал тэднийг хэлд орохоос нь өмнө ном уншиж өгөхийг мэргэжилтнүүд зөвлөжээ. Мөн хүүхэд ойлгохгүй байсан ч уншиж өгөх номоо сонгохдоо болгоомжтой хандахыг хүссэн байна.

Эх сурвалж: WeForum, Washington Post

ШЭЙРЛЭЭД АВААРАЙ 

Сэтгэгдэл үлдээх on ХҮҮХДЭДЭЭ ЧАНГААР НОМ УНШИЖ ӨГӨХ НЬ ҮГИЙН БАЯЛГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ХАМГИЙН ТУСТАЙ ШЭЙРЛЭЭД АВААРАЙ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.