Хүнсний бүтээгдхүүний нэр төрөл сүүлийн 20 жилд эрс нэмэгдэж ёстой алийг нь бол алийг нь сонгоод авах боломжтой болсон. Гэхдээ эрүүл хүнс, ялангуяа хүүхдэд бол хамгийн их шим тэжээлтэй, ашигтай хоол хүнс л өгөх ёстой гэдэг нь маргаангүй. Гэтэл та бидний идэж хэрэглэж байгаа хүнс дотор хүүхдийн эрүүл мэндэд хортой хүнс байна аа. Юутай ч дараах таван хүнсийг аль болох бага насны хүүхдэд өгөхгүй байх нь зүйтэй.

   Хийжүүлсэн ундаа

Ямар ч насны хүүхдэд

Ямар ч ундаанд нүүрс ус их хэмжээтэй байдаг. Мэдээж амттан юм болохоор эрдэнэ ишинй сироп, жимс, глюкоз, саахар их байгаа. Ийм ч болоод баагчууд ундаанд, ялангуяа хийжүүлсэн ундаанд дуртай байдаг. Гэтэл хийжүүлсэн ундаа нь юун түрүү хүүхдийн биеийн жинд сөргөөр нөлөөлж, шүдний пааланг гэмтээх аюултай байдаг байна.

  Далайн загас

Зургаан нас хүртэл

Далайн зарим загас нь биедээ мөнгөн усны  агууламж өндөртэй байдгаас том хүнд бол аюул багатай ч дөнгөж төлжиж байгаа хүүхдийн мэдрэлийн системийг гэмтээх аюулттай байдаг. Ийм болохоор чилийн окунь, испанийн макрель, марлин, групер, бүх төрлийн аварга загас, илдэт загасны махыг бага насны хүүхдэд өгөхгүй байх нь дээр. Харин сайда, сардин, сельд зэрэг бол зүгээр.

          Мөөг

7 нас хүртэл

Мөөг бол хүүхдэд хүнд хоолонд орно. Хамгийн гол нь мөөгөнд хорт бодисын агууламж их. Ялангуяа өөрсдөө түүж, дарсан мөөгөнд байгаль дээр байдаг хүчтэй хорууд их байдаг байна. Ийм даршилсан мөөгөнд ихээр агуулагддаг клострид 12 сар хүртэлх насны хүүхдэд тэртэй тэргүй хангалттай байгаа. Энэ нь хүүхдийн шулуун гэдсэнд хуримтлагдаж өөр хорт бодис үүсгэх аюултай байдаг. За тэгээд төмөр зас, авто замын дэргэдэх мөөг бол бүр ч аюултай.

Арахис буюу түний төрлийн хүнс

Бүх насны хүүхдэд

Арахис буюу бобын төрлийн модноос гаргаж авдаг самар, тос, нухаш  зэрэг нь хүүхдэд бас л аюулай бүтээгдхүүнд орно. Ийм тос, самрыг шоколад, чихрийн бусад төрөлд их ашигладаг учраас энэ нь хүүхдэд элдэв хорлого, харшил үүсгэх аюултай.

    Сая саасан шинэ сүү

Бүх насны хүүхдэд

Сүү бол хамгийн ашигтай, ялангуяа хүүхдэд хамгийн шим тэжээлтэй бүтээгдхүүн. Монголчууд шинэ сүү, дөнгөж саасан сүү гэж ярих дуртай. Гэхдээ дөнгөж саасан сүү нь элдэв өвчин үүсгэх аюултай. Ийм “шинэ” сүү бөөрөнд хэт ачаалал өгч, ходоод шулуун гэдэсний цус алдахад хүргэж мэднэ.
Дөнгөж саасан сүү нь нянгийн бохирдлоор хэт их байдгаас цагаан хорхой үүсгэх, гэдэсний халдвар, бурцлёз гээд өвчин үүсгэх эх үүсвэр болдог.

ASSA.mn

Сэтгэгдэл үлдээх on Хүүхдэд аюултай топ 5 хүнс

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.