Бага насны хүүхэд насанд хүрсэн хүмүүсийг бодвол эмийн бодист сөрөг урвал үзүүлэх магадлал илүүөндөр байдаг байна. Зарим тохиолдолд бага насны хүүхэд эмийг өөрөө уусан байх магадлалтай эргэлзээтэй үе ч тохиолддог. Тиймээс эмнэлгийн байгууллагынхан  доорх эмүүдийг хүүхдэд өгч болохгүйг зөвлөж байна.

Насанд хүрсэн хүний эм: Эмэнд ч гэсэн хүүхдийн тусгай хэмжээ байдаг тиймээс хүүхдэд насанд хүрсэн  хүний хэмжээгээр эм уулгах нь маш аюултай. Хэрвээ эмний тайлбар дээр хүүхдийн хэмжээг нь заагаагүй байвал хүүхэддээ авч өгөх хэрэггүй гэж зөвлөе.

Зажилдаг эм: Зажилдаг эм нь хүүхдийн амьсгалыг боогдуулах аюултай байдаг. Хэрвээ хүүхэд чинь хатуу юм иддэг бол та зажилдаг эмийг сонгож болох ч эмээ өгснийхөө дараагаар шингэн зүйлийг уулгаарай.

Аспирин:Хүүхдэдээ хэзээ ч аспирин болон найрлагандаа аспирин агуулсан эмийг өгч болохгүй. Аспирин нь тархи болон элэгний хэвийн үйл ажиллагаанд саад учруулсах аюултай аж. Эмийн сангаас хүүхдэдээ эм худалдан авч өгөхдөө заавал аспирины найрлага орсон эсэхийг нь шалгаарай. Аспириныг зарим үед Salicylate мөн Acetylsalicylic acid хэмээн тэмдэглэсэн байдаг.

Гулгилтын эсрэг эм:Эмч зөвлөөд жор бичиж өгсөн ч та хүүхдэдээ гулгилтын эсрэг эм бүү өгөөрэй. Учир нь ханиаднаас болоод хүүхэд дотор нь эвгүйрхэж бөөлждөг ч гэсэн энэ бол түр зуурын зүйл бөгөөд ямар ч эмний шаардлага байхгүй. Уг эм нь маш их эрсдэлийг дагуулж байдгаас гадна харин ч хүндрүүлж болзошгүй юм.

Парацетамол агуулсан эм:Халуун болон өвчин намдаахын тулд парацетамолын найрлагатай эмүүд байдаг гэвч хүүхдэдээ дан парацетамолыг өгч болохгүй. Эмч зөвлөсөн үед л парацетамол болон Имопурофен /өвчин намдаагч/агуулсан эмийг хэрэглүүлээрэй.

OLLOO.mn

ХҮҮХДЭД ӨГЧ БОЛОХГҮЙ ЭМИЙН ЖАГСААЛТ-д нэг сэтгэгдэл байна

1 сэтгэгдэлтэй “ХҮҮХДЭД ӨГЧ БОЛОХГҮЙ ЭМИЙН ЖАГСААЛТ”

  1. Hudlaa medeelel bn
    Booljiltin esreg em uuj bolno. Emch zowlosn bol bvvrch uuh ystoi.
    Paracetamol bol haluun buurulah emni hagin ehni songoltin em medeej uuj bolno. Gol n emchin zaawrar.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.