No photo description available.

Энэ их хэрэгтэй мэдээлэл байна залхууралгүй уншаарай !
ХҮҮХЭД АМТТАНД ДУРЛАХ АНХНЫ АЛХМЫГ ААВ ЭЭЖ, ТА БИД ӨӨРСДӨӨ ХИЙДЭГ!

Хамгийн нэгдүгээрт анхааруулах нь 100 гр чихэр идсэн хүүхдийн дархлааг дэмжигч цагаан эсийн 40% нь идэвхгүйжиж дарангуйлагддаг. Энэ нь чихэр идсэнээс хойш 30' дараагаас үйлчлээд 5 цагийн турш үргэлжилдэг/via: cbnu.co.kr/.

‼Цэцэрлэгт чихэр идүүлээд оруулсан хүүхдийн тань дархлааны эс ямар байдалтай байгааг та одоо төсөөлөөрэй.

Хүүхэд тань цэцэрлэгт явж байж л олон нийтийн дундах бактеруудтай танилцаж байж дархлаа нь улам сайжирна. Энэ үед нь өөрсдөө амттан өгч цагаан эсийг нь дарангуйлчихаад нус нь гоожлоо, ханиад хүрчихлээ, цэцэрлэг тохирохгүй нь гээд гаргадаг.

Утаа, агаарын бохирдолын энэ их дарангуйлалын дээрээс нэмж чихрээр бүү дарангуйлаарай. Өвдөж уйлахыг та аргалж чадахгүй, чихэр нэхэж уйлахыг анхнаас аргадаж болно оо доо.

Ер нь бол хүүхдийг ээжийн гэдсэнд байх үеэс л эрүүл хооллолтондоо анхаарах хэрэгтэй юм.

👆 Чихэр, давс их, газтай, генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүнүүд нь илчэг их тул түүнээс авсан илчлэгийг задлахын тулд хүүхэд сэтгэл санаа бие махбодийн хувьд маш тогтворгүй, АНХААРАЛ ТӨВЛӨРӨЛТГҮЙ, НОЙРОНД МУУ болдог.

👆 Яваандаа энэхүү илчлэгээ хөдөлгөөнөөр задалж дийлэхгүй таргалалт үүсдэг, түүгээр зогсохгүй хүүхдийн сэтгэн бодох хурд, аливаа үйлд авхаалж самбаатай байх хандлагад сөргөөр нөлөөлдөг.

👆 Чихэр, шарсан төмс, газтай ундааны замбараагүй хэрэглээнээс хүүхдийн цусанд элсэн чихрийн хэмжээ ихсэж энэ нь аажмаар хүүхдийн биеийн эсэргүүцэл суларч, ханиад томуу амархан хүрдэг болохоос гадна булчин шөрмөс чилж өвддөг амархан уйлж унжийдаг, тодорхой биш зовиур хэлж гоншигнодог болдог.

👆 Амттан хэмээх хүнсний хэрэглээ ихдэснээс шалтгаалж мах идэх дургүй болдог. Энэ нь нэг талаас цаанаасаа дуршилгүй нөгөө талаас шүдний өвчлөл их байна гэсэн үг. Шүд өвдсөн хүүхэд зажлах хүсэлгүй болдог тул мах идэхийг хүсдэггүй.

👆 Хүүхдийн шүд цоорхой байх тусам сэтгэн бодох үйл мууддаг болохыг эрдэмтэд тогтоосон. Зажлах үйл нь тархины эсийг сэргээж байдаг гэж үздэг. Тэгэхээр шүдний цоорол хүүхдийн биеийн өсөлт төдийгүй оюун ухаан, сэтгэхүйн хөгжилд ч нөлөөлдөг.

Бид хүүхдээ тэмдэглэлт өдрүүдээр түргэн хоолны газар орж "тансаглуулж", чихрээр шагнаж "хайрласны" үр дүнд хүүхдүүд хохирсоор байна!

Хүнсний хэрэглээндээ УХАМСАРТАЙ хандаж гарал үүсэл, орц найрлага, шошгожуулалтын мэдээлийг хянаж хэвших хэрэгтэй байна.

Амттанд дурлах анхны алхмыг аав ээж, эмээ өвөө та бид өөрсдөө л л эхэлж хийдэг!

Сэтгэгдэл үлдээх on ХҮҮХЭД АМТТАНД ДУРЛАХ АНХНЫ АЛХМЫГ ААВ ЭЭЖ, ТА БИД ӨӨРСДӨӨ ХИЙДЭГ!

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.