Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.11.28/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, "Өнгөрсөн хоногт нийт 11929 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс 22 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотод таван тохиолдол бүртгэгдсэн. Бүгд ХӨСҮТ болон ажиглан тусгаарлагдах байранд тусгаарлагдсан хүмүүс байсан. Нийт Улаанбаатар хотод 70 тохиолдол бүртгэгдээд байна. Сэлэнгэ аймагт 10 тохиолдол бүртгэгдэж, 167 боллоо. Дархан-Уул аймагт хоёр тохиолдол бүртгэгдэж, 35 болсон байна. Дорноговь аймагт нэг тохиолдол бүртгэгдсэн. Айраг сумын ойрын тохиолдол байсан байна. Зөөвөрлөж орж ирсэн дөрвөн тохиолдол бүртгэгдлээ. Тэдний гурав нь Монгол Улсын иргэн бол нэг нь ОХУ-ын иргэн байна. Бүгд тээврийн жолооч байсан. Ингээд дотоодын халдвар 318 болж байна. Нийт батлагдсан тохиолдол 760 болж байна" гэж ярив.
Түүнчлэн "Эмч, эмнэлгийн ажилтан өвдөх эрсдэл их байна. Халдварын нөхцөл байдал амаргүй байна. Нууц үеийн хугацаа 14 хоног байна. Анх халдвар бүртгэгдснээс хойш нэг үеийн нууц хугацаа дуусаж байна. Хяналтын 14 хоногийн хугацаанд хөл хориогоо сулруулахгүй байхыг хэлж байна. Мэргэжлийнхээ дагуу 14 хоног сунгах саналаа өгсөн. Өнөөдөр эрсдлийн үнэлгээг дахин хийнэ" гэж тодотголоо.

NPOST.mn

Сэтгэгдэл үлдээх on Хөл хориог 14 ХОНОГ СУНГАХ саналыг ЭМЯ хүргүүлэв

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.