Х араалч хүн «өш х онзон авах», «г эсгээн ц ээрлүүлэх» гэсэн хоёр чиглэлээр х араадаг бөгөөд «тарнийн», «увидасийн» гэж хоёр хуваагддаг ажээ.

«Увидасын» х араалч гэдэгт элдэв тарни үгүй ч түүнд муу санасан, хэл аманд нь өртсөн хүмүүс хэлснээр нь болж дуусдаг. Х араалч л зөвхөн тэр х араалаа буцаах эерүүлэх аргаа хадгалж үлддэг. Х араалч үр удамдаа үлдээж уламжлуулахдаа ач талдаа  цээрлэж, зээ талдаа зөвшдөг заншилтай.

«Тарнийн» х араал буюу тарнийн хүчээр үйлдэгдэх х араал нь тарни х араалыг агуулдаг. Тухайлбал, хулгайчийг «Ум дүрү дүрү мани мани дал суухаа», «Ум хэ хэ ум ха ха ум гараа суухаа», «Ум даарий ми то, то дила суухаа» зэрэг тарниудыг гурван зуу хүртэл уншин, хонины ходоодны дотор давс үрж, тарнидан үлээгээд шившвээс хулгайчийн гэдэс тэнгэр болтлоо тийрч дүүрдэг, чонын шөрмөс шатаан тарнидвал мөч нь татдаг болой. Хулгайч хулгайлсан зүйлээ авчирч өгсний дараа «Ум нур хөг за ди суухаа» гэж х орин нэгэн удаа шившин х араалаа тайлдаг аж.

Нүд ө вдөх, шөрмөс татах, хэл татах, булчин урвах, гэдэс дүүрэх, я с янгинах, шээс задгайрах, ам хэлэн дээр юм гарах зэрэг олон шинжээр х араал танд хүрсэн нь илрэх бөгөөд х араалгасан хүн ямар жил мэнгэтэй болохоос шалтгаалж х араалын илрэл тодордог аж. Х араалыг хариулах «Ум мама ран ран ен сууха» гэх мэт. Энэ нь могой, морь жилтний тарни. Тэдэнд х араал хүрвэл хэл татах, хөлс гоожих, судас чинэрэх шинжээр илрэх ба дээрхи тарнийг элс тарнидан далан удаа шившээд бямба гаригийн үдээс хойш х орин цагт хойт зүгт цацан ийм жишээтэй олон тарни байдгийг «х араал үл хүрэх» шидэт тарни оршвой сударт заасан байдаг. Мөн х араасан хүнээ яг оноож мэдвэл хамраас нь ц ус гаргах, нохойн баасаар утах зэрэг хариулгыг дом ч элбэг бий.

Х ар хэл ам

Энэ нь байнга н үгэл, муухай үйлд зорьдог, ху дал хулгай, х эрүүл ааш зангийн эвдрэл, с адар с амуун явдал, хүнд тусах олон түмний сэтгэл, х ар хэл үг, шүүмжлэлийн нөлөө ажгуу. Тэр нь хийморь сүлд доройтох, ажил үйлс нь хазгайтах, үл бүтэх, м уу үйл нь илэрч ял зэмд унах зэргээр илэрнэ. Х ар хэл амнаас хол явъя гэвэл саар муу үйлээс хол явахыг хичээвээс зохистой.

Цагаан хэл ам

Олноос гайхуулан онцгойрох тохиолдолд орчны хүмүүс атаархан шуугих мөчөөрхөх, дөвийлгөн хөөргөх нь ихэдвэл цагаан хэл ам болох ажээ. Хуучны хүмүүс үр хүүхдээ энэ мэтээс сэрэмжлэн гадны хүнд магтдаггүй, гадны хүндл магтаж дуулбал илүү үзлээ гж сэжиглэн цээрлэх заншил байх агаад улаан цагаан хатуу ширүүн үг х араалаар хүүхдээ х арааж цагаан хэл амыг нь тэнцүүлэх заншил байжээ. Учир нь цагаан хэл ам нь х араасаа илүү а юултай, а мь нас гал голомтод халддаг тул ийн х араах нь ерөөл мэт өлзий болно гэж үздэг.

Х араалыг хэрхэн хариулах хийгээд яаж мэдэх вэ?

Монголчууд эрт дээр үеэс эдүгээг хүртэл х араал хэмээх хийбод хүчний а юулаас биеэ сэрэмжлэн хамгаалж, хаалт хариулга хийхээр барахгүй бас хулгай дээрэм, дайсны х орлолыг дарах зэрэг хатуу үйлд хэрэглэж ирсэн уламжлалтай.

Х араалын тухай ойлголт

Х араал гэдэг нь х араалч хүний х ор шар, сэтгэлийн х орсол, атаа жөтөө, х орон муу санааны хийбод хүчин мөн. Х араалч өөрийн х орт хийбод хүчээ х араалын ном, тарнийн хийбод хүчинтэй шүтэлцүүлэн уншин бясалгаж элдэв х орт зайг архи, хөөтэй ус, элс зэрэгт шингээн түүгээр хөлөглүүлэн х орлох гэсэн айл, хүн лүүгээ илгээх /явуулах, хаях/ н үгэлт муу үйл үйлддэг.

Х араал хэмээх хийбод хүч хүнд элдэв муу нөлөө үзүүлдэг. Үүнд: хүний сүнс, сүлд, цог хийморийг бузарлан гутаах, доройтуулах, сэтгэл санааг хямруулан зовоох, элдэв ө вчин зовлон учруулах, аж амьдралд нь х ор саад тотгор учруулан гайтуулах зэрэг нөлөө н үгэл үйлддэг байна.

Х араалыг хариулах арга

Х араалаас тарни арга засал, бясалгалд сайн, ялангуяа гарын алганыхаа сар, нарны товгор дээр санчирын тэмдэгтэй хүмүүс маш сайн хариулдаг бөлгөө.

Х араал, х орлол учирсны шинж тэмдэг, түүнийг хэрхэн хариулах вэ?

1.Бар ба туулай жилтэн хүмүүнд х араал хүрсэн байвал нүд ө вдөх, шөрмөс татах, нулимс гоожих зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Хариулга нь: »Ума мама адо садо ен суха» гэж уншаад 3 ширхэг чүдэнзийг тарнидаж үлээгээд Мягмар буюу Ням гаригийн шөнийн (23.40-01.40) хулгана цагийн хооронд баруун зүг рүү цувуулан 3 удаа зурж хаяна. Дээрх шинж тэмдгийг арилтал долоо хоног бүрийн Мягмар, Ням гаригийн үдэш болгон тийнхүү хариулга засал үйлдэнэ.

Х араалын шинж: Нүд ө вдөх, шөрмөс татах, нулимс гоожих шинж тэмдэг улмаар элэг цөсөнд нөлөөлдөг тул элэгний судсанд буух х араалын урт нь 4 чи, цөсний судсанд буух х араалын урт нь 5 чи буй. Иймээс тарнийг 40-50 удаа уншиж байж х араалыг бүрэн хариулна.

2.Морь, могой жилтэн хүмүүнд х араал хүрсэн байвал биед нь хэл татах, судас чинэрэх, хөлс гоожих зэрэг шинж тэмдэг мэдрэгдэнэ.

Хариулга нь: «Ум мама ранеран ен суха» гэж элс тарнидаж Бямба гаригийн үдээс хойш хонин цагт хойт зүг рүү 3 удаа цацна. Дээрхи шинж тэмдэг арилтал долоо хоног бүрийн Бямба гаригийн үдээс хойш болгон тийнхүү засал үйлдэнэ.

Х араалын шинж: Хэл татуулах, судас чинэрүүлэх, нулимс гоожуулах зэрэг шинж тэмдэг нь улмаар зүрх, нарийн гэдсэнд нөлөөлдөг тул зүрхний судсанд буух х араалын урт нь 6 чи, нарийн гэдсэнд буух х араалын урт нь 7 чи буй. Иймээс тарнийг 60-70 удаа уншиж байж сая х араалыг бүрэн хариулна.

3.Үхэр, луу, хонь, нохой жилтэн хүмүүнд х араал туссан байвал аман дээр нь юм гарах, булчин урвах, шүлс гоожих зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Хариулга нь: «Ум мама ламлан ен суха» гэж уншин төмрийн үртсийг тарнидаж үлээгээд Баасан гаригийн орой тахиа (17.40-19.40) цагт зүүн зүг рүү 3 удаа дараалан цацна. Тухайн шинж тэмдэг арилтал долоо хоног бүрийн Баасан гаригийн орой болгон тийнхүү заслыг үйлдэнэ.

Х араалын шинж: Аман дээр юм гаргах, булчин урвуулах, шүлс гоожуулж улмаар ходоод дэлүүнд нөлөөлдөг тул ходоодны судсанд буух х араалын урт нь 9 чи, дэлүүний судсанд буух х араалын урт нь 8 чи буй. Иймээс тарнийг 80-90 удаа уншиж байж сая х араал бүрэн хариулагдана.

4.Мич, тахиа жилтэн хүмүүнд х араал хүрсэн байвал хамар тагжрах, арьс үс загатнах, цэр нь цээжиндээ хэржигнэх зэрэг шинж илрэх буй.

Хариулга нь: «Ум мама ям-ян ен суха» гэж шанагатай усанд голомтын шороо буюу тогооны хөө хийж тарнидаад Даваа буюу Лхагва гаригийн үдэш гахай (21.40-23.40) цагт урьд зүг рүү 3 удаа цацна. Уул шинж тэмдэг арилтал долоо хоног бүрийн Даваа буюу Лхагва гаригийн үдэш уг үйлдлийг давтан хийнэ.

Х араалын шинж: Хамар тагжруулах, арьс үс загатнуулах, цэрийг нь цээжинд нь хэржигнүүлэн газар авхуулж уушиг, бүдүүн гэдсэнд нөлөөлдөг тул уушигны судсанд буух х араалын урт нь 10 чи, бүдүүн гэдэсний судсанд буух х араалын урт нь 11 чи буй. Иймээс тарнийг хэмжээнд нь тохируулан 100-110 удаа уншиж байж сая х араалыг бүрэн хариулж чадна.

5.Гахай, хулгана жилтэй хүмүүнд х араал хүрсэн байвал чих нь ө вдөх, яс нь янгинах, шээс дусах ба гоожих зэрэг шинж илрэх буй.

Хариулга нь: «Ум мама хам-хан ен суха» гэж модны үртэс тарнидаад Пүрэв гаригийн өглөө туулай (5.40-7.40) цагт төв суурин газрын зүг 3 удаа цацна. Уг шинж тэмдэг нь арилтал долоо хоног бүрийн Пүрэв гаригийн өглөө болгон дээрх заслыг үйлдэнэ.

Х араалын шинж: Чих өвтгөх, яс янгинуулах, шээс шүлс гоожуулах зэрэг мэдээ дохио нь улмаар бөөр давсганд нөлөөлөх тул бөөрөнд буух х араалын урт нь 2 чи, давсагны судсанд буух х араалын урт нь 3 чи буй. Иймээс тарнийг хэмжээнд нь тааруулан 20-30 удаа уншвал сая х араал бүрэн хариулагдана.

Харин элдэв ө вчин зовлон бүрийг х араалаас болсон хэмээн үзэж болохгүй. Х араалын х орлол мөн эсэхийг сайтар шинжин тогтоож байж засал хийх ёстой. Х араал х орлолд өртөгдөх явдал бол тухайн хүнээс бас шалтгаална. Бусадтай хэрэлдэх, тэмцэлдэх, х ор хохирол учруулах зэрэг өөрийн н үгэлт гэмээс шалтгаална. Х араалын судсаар оношлох, муу зөн совин зүүдээр мэдрэх, өөрийн бие махбодоор мэдрэх, ил тод баримтаар мэдрэх зэрэг олон янзаар шинжиж болно. Харин тарни хариулга бусад заслалыг хийхийн тулд тэрхүү тарниа тархи, зүрхэндээ шингэтэл олон удаа уншин бясалгаж итгэн биширч байж засал, хариулгыг хийвэл тус болох нь дамжиггүй болой.

www.budda.mn

 

Сэтгэгдэл үлдээх on Х араалыг арилгах арга ХАДГАЛААД АВААРАЙ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.