Засгийн газрын хувьд оффшор бүс бүхий улс орнуудын жагсаалтыг гаргаж, төрийн албан хаагчид мөнгөн хөрөнгө байршуулахыг хориглох журам гаргасан. Уг ажилд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, шүүх прокурорын байгууллага, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, УИХ дахь оффшорын эсрэг бүлгийн гишүүд зэрэг холбогдох талууд ажиллаж байгаа. Ер нь оффшортой холбоотой мөнгөнүүд орж, ирж байгаа. Энэхүү асуудалд Авилгатай тэмцэх газрын залуучууд маш эрчимтэй ажиллаж байна. Би АНУ-д ажиллахдаа тус улсын манайхаар бол ерөнхий прокурортой нь уулзсан. Ингэхдээ манай улсын төр засагт өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс аль аль оффшор бүсэд, ямар данстай байгааг мэдээлж, энэ тал дээр хамтарч ажиллая гэсэн. Ингээд Монгол Улсын Ерөнхий прокурорыг дагуулж очоод, АНУ-ын ерөнхий прокурортой уулзуулаад хоёр улсын хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэ асуудал хуулийн дагуу зохицуулагддаг учраас жаахан цаг үрээд байгаа тал бий. Чамлалтгүй мөнгө орж ирж байгаа. Удахгүй энэ тал дээр сайхан мэдээ дуулгана гэж бодож байна.

NEWS.mn

Х.Баттулга: Оффшороос чамлалтгүй мөнгө орж ирж байгаа 5 сэтгэгдэлтэй

5 сэтгэгдэл “Х.Баттулга: Оффшороос чамлалтгүй мөнгө орж ирж байгаа”

  1. Ямарч юманд ёс зүй хэм хэмжээ гэж байдаг,манайхан зарим зүйлд дэндүү бүдүүлэг хандах юм,ингэсэний ач тус хэрэг гэж огт байхгүй шүүдээ,харин ч ерөнхийлөгч маань чамлахааргүй асуудал ажил амжуулсан нь нэн сайн хэрэг,үр дүн гарах нь тодорхой

  2. Хятад Интерполын дарга хийж байсан нөхөрөө /их хэмжээний авилга авсан/хэдхэн хоногт дуудаж авчираад ид бад хийсэн дээ. Манайх болохоор л болдоггүй чаддаггүй яачихсан юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.