Өнөөдөр дэлхий нийтийн ө.вчлөлийн үзүүлэлтийг цусны даралт ихсэх ө.вчин давамгайлж байна. Артерийн судасны цусны даралт нэмэгдэх эрсдэлийг үүсгэх гол хүчин зүйл нь стресс, амьдралын тогтворгүй хэмнэл, эрүүл бус хоололт, тос өөхтэй хүнсний бүтээгдэхүүнүүд тооцогдож байна.

Артерийн даралтыг бууруулахын тулд аль болох калори өндөртэй, тос өөх ихтэй хүнсний бүтээгдэхүүн болон давс, халуун ногоотой хоол хүнс хэрэглэхээс зайлсхийгээрэй. Цусны даралтыг хэвийн хэмжээнд тогтвортой байлгахад тустай зарим нэг хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэний талаарх мэдээллийг хүргэж байна.

Усан үзэм

Өдөр бүр усан үзэм хэрэглэх нь цусны даралт ихсэх эрсдэлийг бууруулдаг болох нь шинжлэх ухаанаар батлагджээ. Энэ жимс нь зүрх судасны системийн үйл ажиллагааг бэхжүүлж, цусан дахь холестерины хэмжээг бууруулдаг байна. Ихэнх хэрэглэгчид усан үзэм худалдаж авахдаа өнгөн хальсан дээрх толбоор тухайн жимс муудсан гэх дүгнэлт хийдэг нь өрөөсгөл ойлголт юм байна.

Сармис

Сармис нь холестерины хэмжээг бууруулахад тусалдаг хүнсний бүтээгдэхүүний нэг. Үүнээс гадна ханиад томуу, зүрхний ө.вчлөлийг анагаах, чихрийн шижин ө.вчний үед өргөн хэрэглэдэг байна. Сармисыг түүхийгээр нь болон болгож хэрэглэж болдог. Түүхий сармис нь цусны эргэлтийг сайжруулж, зүрхний ачааллыг хөнгөлдөг байна.

Гадил

Гадил жимсэнд кали, магни зэрэг хүнд ашигтай бараг бүх төрлийн микро элемент агуулагддаг учир зүрх судасны системийг тогтворжуулахад өргөн хэрэглэдэг байна. Тархины эд эсийг тэжээн хүчилтөрөгчөөр хангадагаас гадна бие дэх шингэний тэнцвэрт байдлыг хангадаг төдийгүй В6, С амин дэмээр баялаг энэ жимсийг өдөр бүр хэрэглэх нь цусны даралт ихсэх ө.вчнөөс сэргийлэх ашигтай юм байна.

Бууцай

Зарим уургийн жижиг хэсгүүд нь антиоксидант тул бууцай мөн л цусны даралт ихсэх эрсдэлийг бууруулдаг. Энэ төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг төрөл бүрийн салат хийх замаар шинээр нь ашиглахад илүү үр дүнтэй байдаг байна. Бууцай нь удаан хадгалагддаггүй, түргэн хугацаанд амин дэм, ашигтай эрдсээ алддаг.

Наранцэцгийн үр

Е амин дэм, фолийн хүчил, уураг, эслэг агуулдаг тул наранцэцэгийн үрийг даралт тогтворжуулахад өргөн хэрэглэдэг байна. Гэхдээ давсалсан наранцэцэгийн үрийн ашигтай эрдэс нь алдагдаж, хүний биед сөрөг нөлөө үүсгэдэг тул зөвхөн давслаагүй цэвэр наранцэцэгийн үр нь үр өгөөжөө өгдөг гэдгийг санахад илүүдэхгүй болов уу.

Бүйлс

Цусны даралтыг бууруулах гол эрдэс бодис нь кали байдаг бол бүйлст кали их хэмжээгээр агуулагддаг байна. Үүнээс гадна бүйлс Е амин дэмээр баялаг тул антиоксидантын хамгийн хүчтэй хүнсний эх үүсвэр болдог байна. Цусны даралтаа бууруулахын тулд өдөр бүр давслаагүй бүйлсийг бага багаар идэх эсвэл шөнө унтахынхаа өмнө бүйлсний сүү уух нь өгөөжөө өгдөг байна.

Тослог багатай тараг

Тослог багатай тараг нь цусны даралт ихсэх эрсдэлийг бууруулахын зэрэгцээ кальци агуулдаг тус ясны сийрэгжилтээс сэргийлдэг байна. Уургийн эх үүсвэр болох тослог багатай байгалийн гаралтай, тослог багатай тарагийг хэрэглэх нь илүү үр дүнтэй, эрүүл мэндэд тустай.

Тарвасны үр

Бид ихэнхдээ тарвасны үрийг ашиггүйд тооцож хаячихдаг. Харин тарвасны үр нь цусны даралтыг хянахад тустай юм байна. Тарвасны үрийг хатааж, нунтагласныхаа дараа нэг аяга буцалсан усанд нунтагласан үрийг 2 хоолны халбагаар хэмжин хийж хэсэг хугацаанд идээшүүлнэ. Ингэж бэлтгэсэн ундааг өдөр бүр цайны 4 халбагаар хэмжиж уухад даралт ихсэх нь буурдаг байна.

Хар шоколад

Антиоксидантын хамгийн үр өгөөжтэй эх үүсвэр болдог хар шоколад нь өөртөө төмөр, натри, кальци, магни, кали, В болон РР бүлгийн амин дэмүүдийг агуулдаг тул өдөрт 30 грамм орчим хар шоколад хэрэглэх нь артерын цусны даралтыг бууруулахад тусалдаг байна. Гэхдээ найрлаганд нь 70 хувиас бага какао агуулагдах хар шоколадыг сонгоорой.

Алим

Холестериныг бууруулдаг алим жимсний байгалийн чихэр нь зүрх судасны үйл ажиллагааг дэмждэг байна. Өдөрт нэг алим идэх нь цусны даралт ихсэх дарамтаас ангижруулдаг. Үүнээс гадна алимны уксус ч мөн адил үйлчилгээтэй юм байна.

www.likenews.mn

Сэтгэгдэл үлдээх on ЦУСНЫ ДАРАЛТЫГ БУУЛГАХ АШИГТАЙ ХҮНС. ХАДГАЛААД АВААРАЙ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.