Уламжлалт анагаах ухаан нь 2500 жилийн түүхтэй өөрийн гэсэн онолтой дотроо олон ө.вчнийг багтаасан онол нь батлагдаад хүний амьдрал хэрэгжээд ирсэн анагаах ухааны салбар юм. Европын анагаах ухаанаар эмчлэгдэж чадаагүй архаг ө.вчнийг уламжлалт анагаах ухаанаар эмчилэнэ гэсэн ташаа ойлголт хүмүүсийн дунд байдаг бол энэ удаа цөс угаах эмчилгээний талаар Уламжлалт анагаах ухааны “Сумади” эмнэлгийн их эмч магистр Р.Цолмонтой уулзаж тодруулсан юм.

-Цөсний ө.вчлөлтөөр бүх насныхан ө.вчилдөг үү?

-Буруу хооллолтоосоо болоод бага насны хүүхэд хүртэл цөсний өтгөрөл буюу чулуугаар ө.вчилдөг нь элбэг байдаг. Цөсний өтгөрөл нь явсаар байгаад чулуу, нугаларалттай цөсөө угаалгах ёстой гэж үздэг. Ө.вчин үүсээд бага залуудаа цөсөө авахуулдаг нь ихэссэн харагддаг юм.

-Хүмүүс цөсөө авахуулчихсан олон жил болж байна гээд явж байдаг. Тэгэхээр цөс голлох эрхтэн биш юм уу?

-Цөс гэдэг нь өөрийн гэсэн гэртэй шингэн агуулагдаж байдаг бодисын солилцоог хариуцдаг маш том эрхтэн. Цөс нь бодисын солилцоог явуулдаг, цөснөөс шингэн ялгаруулснаар хоол боловсруулдаг, цөсийг авахуулснаар эргээд хоол боловсруулах зам ходоод нойр булчирхай бүдүүн, нарийн гэдэсний үрэвсэлт улаан хоолой үрэвсэл ихсэж олон төрлийн ө.вчний эх үүсвэр бий болдог юм.

-Уламжлалт анагаах ухаанаар тухайн эрхтэнг эмчлэхдээ улирлыг онцлог болгодог. Цөсийг ямар улиралд угаавал зүгээр гэж үздэг бэ?

-Өвдсөн ч өвдөөгүй ч намрын улиралд нэг удаа цөсөө туулгаж угаана гэж үздэг. Энэ нь өвдсөн үед нь эмчилгээ болдог, өвдөөгүй үед нь урьдчилан сэргийлдэг. Уламжлалт анагаах ухаанаар цөсийг угаадаг туулгах эм гэж байдаг. Туулга нь нь зөвхөн цөс угаах биш бүдүүн гэдэс шулуун гэдсийг цэвэрлэдэг ингэснээр цөс өтгөрөлт, нугаларалт цөсний чулуужих ө.вчин мөн хоол шингэхгүй байх ходоодны ө.вчин, нойр булчирхайн гэх олон төрлийн ө.вчнөөс урьдчилан сэргийлдэг. Цөснөөс арьсанд тархдаг шар ус гэж байдаг тэгэхлээр цөсний өтгөрөлтэй хүн арьсны ө.вчин, харшил тусах магадлал их байдаг. Цөс халуун шарын ө.вчин. Тэгэхээр хүний цариа зүс харладаг сэвхтдэг нүд шарладаг, хэл өнгөртдөг. Гоо сайхны тал дээр ч гэсэн с.өрөг талууд гарч ирдэг.

-Цөсийг яаж угаах вэ?

– Цөс угаах гэдэг нь цөсний цорго гүйцэд тэнийгээд түүгэээр цөсний хүүдийд байгаа цөс шахагдаад наашаа нарийн гэдэс рүү хаягдаад доошоо гүйлгэх замаар цөс цэвэрлэгддэг. Туулгаар угаахдаа өмнөх өдөр нь бэлтгэл хийх хэрэгтэй болдог. Нэг өдрийг хүн цөс угаахад зарцуулж эмчийн хяналт дор хамгийн багадаа арав түүнээс дээш 20 гүйлгэж байж цөсийг гүйцэд цэвэрлэдэг. Ер цөсний нугаларалтай хүмүүс ингэж угаалгаад нугалаагүй болдог давуу талтай байдаг 16-60 насны хүмүүс заавал угаах ёстой гэж үздэг.

-Цөсний чулуутай хүн цөсөө угааж болох уу?

-Боломжгүй. Зөвхөн хайлуулдаг гэхдээ энэ эмчилгээнд хугацаа их шаардагдцаг. Тухайн хүний цөсний ялгаралтаас шалтгаалдаг. Хайлуулах эмчилгээ хийгээд хайлахгүй бол авахуулахаас өөр аргагүй байдалд хүрдэг.

IKHMONGOL.mn

Сэтгэгдэл үлдээх on ЦӨСНИЙ ӨТГӨРӨЛТЭЙ ХҮН АРЬСНЫ Ө.ВЧИН, ХАРШИЛ ТУСАХ МАГАДЛАЛ ИХ БАЙДАГ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.