Хамгийн сүүлд 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр тус хуулийн 15 дугаар зүйлд өөрчлөлт оруулж, жил бүр шаталсан зарчмаар нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхээр болсон. Ингэснээр өнгөрсөн 2018 онд хоёр хувиар нэмэгдэж, энэ жил нэг хувиар нэмэгдсэн.

Харин 2020 онд дахин хоёр хувиар нэмэгдэх зохицуулалт хийгдсэн байна. Үндсэндээ иргэдийн яриад байгаа нэг хувь гээд байгаа нь хоёр хувь бөгөөд нийтдээ таван хувиар нэмэгдүүлэхээр хуульчилсан юм.

Нийгмийн даатгалын шимтгэл ирэх онд хоёр хувиар нэмэгдсэнээр ажилтан ажил олгогчдын төлөх татварын хэмжээ 26 хувь болно. Үүн дээр хүн амын орлогын албан татварт ойролцоогоор найман хувийг төлдөг гээд тооцвол авч байгаа цалингийнхаа 35 хувийг шимтгэлд төлөхөөр болж байна. Өөрөөр хэлбэл, нэг сая төгрөгийн цалинтай иргэн 350 орчим мянган төгрөгийг татварт төлнө гэсэн үг.

Дэлгэрэнгүйг IKON.mn мэдээллийн сайтаас уншаарай

Ц.Баттуяа: Б.Ундармаагийн идсэн мөнгийг нөхөхийн тулд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж байна 2 сэтгэгдэлтэй

2 сэтгэгдэл “Ц.Баттуяа: Б.Ундармаагийн идсэн мөнгийг нөхөхийн тулд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмж байна”

  1. энэ арай шүү эрх мэдэлтэй нь идэж ард түмэн нь төлнө гэсэн хариуцлагагүй төр баймааргүй байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.