Цогт-Очирын Лоохууз гуай бол тухайн үеийн өндөр боловсрол бүхий, нам төрийн шилдэг залуу гишүүдийн нэг байсан.
1956 онд Ю.Цэдэнбал даргад #асуулт_тавих гэж бэлдэж ирсэн ч НАХЯ-ыханд #хураалгасан байдаг.
Түүний асуултуудыг #сонирхуулъя:
🟠Зөвхөн таны хэрэгцээнд зориулан гадаадаас 40-50кино авчирдаг.
Энэ нь улсын #өр_нэмэгдүүлэхэд нөлөөлдөг гэж та үзэх үү?
🟠Та эх орондоо амарч үзсэн үү?
Гадаадад амардаг зардлын чинь нэг удаагийн зардал хэд вэ?
🟠Сая Октябрийн 47 жилийн ойн баярт оролцохдоо нөхдөөсөө салж үлдээд Б.Александровын ансамблийнхантай 6 хоног архидсан гэдэг үнэн үү?
🟠Таны эхнэр жилд хэд хэдэн удаа амардаг.
Нэг удаадаа хичнээн төгрөгөөр гадаадад амардаг вэ?
🟠Таны эхнэр эд бараа, үнэт зүйлийг гадаад илгээмжээр байнга явуулдаг.
Үүнийг та юу гэж дүгнэдэг вэ?
🟠Өнгөрсөн тавдугаар бүгд хурал дээр БНМАУ-ын улс ардын аж ахуйг 1960 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөндөө аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүнийг 15 дахин, ХАА-ыг 4 дахин нэмэгдүүлнэ гэсэн.
Гэвч одоо аж үйлдвэрийн бүтээгдэхүүнийг 10 дахин нэмэгдүүлнэ гэх боллоо.
Таны хэлсэн эдгээр 2 зөрүүтэй зорилтын аль нь зөв бэ?
Эсвэл та ингэтлээ баримжаагаа алдчихсан юмуу?
🟠Манай Гадаад худалдаа пассивын алдагдалтай байгааг та юу гэж бодож байна.
Энэ үнэн үү?
🟠Улсын төсөв алдагдалтай байна.
Үүнийг таны заавраар нууцалсан уу?
🟠Улсын валютын чадал, мөнгөний эргэлт ямар байна вэ?
... Эдгээр асуултуудыг Ю.Цэдэнбалд тавих гэснээсээ болж намын эсрэг бүлгэм гэгчийн том толгойт хэмээгдэх анхны эхлэл тавигдан хавчигдаж эхэлсэн бөгөөд
намын эсрэг бүлгэм зохион байгуулсан нэрээр Ц.Лоохууз,Нямбуу, Сурмаажав гурвыг “Улс төрийн дайсан бий боллоо” гэж худлаа дэвэргэн,нам төрийн удирдлагаас зайлуулж, малчин, хоньчин, үхэрчин болгож байлаа.
Тийнхүү малчин болсон ч ажиллаж амьдраад өөрийн гэсэн аж амьдралтай болж эхлэнгүүт түүгээр нь далим хийж хориотой үйлдвэр явуулсан, дамын наймаа хийсэн хэмээн гүтгэж, гэмт хэрэгтэн болгож 1976 онд шоронд хийсэн.
Түүнээс хойш шоронгоор арваад жил шахуу яваад дараагаар нь нутаг заалтад мөн гурван жил... Гэмтэн маягтай хүнд нөхцөлд ад үзэгдэж амьдарсаар 1990 онд ардчиллын хөдөлгөөн өрнөж Ардчилсан хувьсгал ялсанаар цагаадсан байдаг.
Тэрээр "коммунист" суртлыг эсэргүүцсэнийхээ төлөө нийт 25 жилийг цөллөг, шоронд өнгөрөөсөн. Ц.Лоохууз гуай БНМАУ-ын түүхийг анх удаа орос хэлээр хэвлэгдэхэд нь орчуулан хөрвүүлж байжээ.
Света.
(Эх сурвалж: 1992 оны 6-10 ны "Тэнгэр сонин.))
Сэтгэгдэл үлдээх on Ц.Лоохуузын "хэлмэгдсэн шалтгаан" буюу Ю.Цэдэнбалд тавих асуулт

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.